Огноо: 2014 оны дөрөвдүгээр сарын 07
Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Цогт-Овоо сумын төвийн гадна усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ барилга байгууламжийг барих
Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2014/35
[Өмнөговь ЗДТГ] эрх бүхий тендерт оролцогчдоос [Өмнөговь аймгийн Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Цогт-Овоо сумын төвийн гадна усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ барилга байгууламжийг барих]-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь [200,000] төгрөгийг Төрийн сан банкны 110051052 тоот дансанд тушаан худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил. Ядаж нэг ажил нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувьтай дүйцэхүйц.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жилээр 2012, 2013 он
Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай
Тендерийн хамт Санал болгож буй үнийн дүнгийнхээ 2 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг [2014 оны тавдугаар сарын 07-ний 11 цаг 00]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны тавдугаар сарын 07-ний өдрийн, 11 цаг 30 минут-т нээнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Өмнөговь аймаг нутгийн удирдлагын ордон 1 давхар 114 тоот
Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Д.Отгонбаяр,
Харилцах утас-70530109, 88686426 e-mail:govi_DZ@yahoo.com