Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр
Тендер шагаруулалтын нэр:
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэгцээнд автомашин нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0107
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэгцээнд автомашин нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50 000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Дээрх мөнгийг Нийслэлийн төрийн сан банк 200051015 тоот  дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн хоёр жилийн дундаж борлуулалт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй /2012, 2013 он/
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: сүүлийн хоёр жил /2012, 2013 он/-ийн аль нэг жилд дор хаяж нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн  50 хувиас багагүй төгрөгийн автомашин нийлүүлсэн байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жил /2012, 2013 он/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардлагатай.
Тендерийн хамт 1 300 000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны тавдугаар сарын 09-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны тавдугаар сарын 09-ны өдрийн,  11 цаг 30 минут-т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодны давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Чингэлтэй дүүрэг, Багатойруу-15, Самбуугийн гудамж,
Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар,
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1001 тоот,
мэргэжилтэн Д.Баярсайхан, Утас: 75757804, 99030865

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан