Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэг тонн шатахууны валютын ханшийн нөлөөлөл 1441 төгрөг байжээ

Газрын тосны газрын мэдээллээс үзвэл өнгөрсөн сарын сүүлчийн байдлаар манай улсад шатахууны нийт 35 хоногийн нөөц байна. Энэ нөөцийг шатахуун тус бүрээр нь аваад үзвэл А-80 бензин 39, Аи-92 бензин 42, дизелийн түлш 43, ТС-1 16 хоногийн нөөцтэй юм.  Монголбанк, Уул уурхайн яамтай хамтарч  шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах “SIFS” дэд хөтөлбөр хэрэгжүүлж буй юм. Энэ хөтөлбөрөөр шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгохоос гадна  хил дээрх үнийн валютын ханшаас хамаарах  нөлөөллийг бууруулж, жижиглэнгийн үнийг  тогтвортой байлгах нөхцөл бүрдүүлж буй билээ.
Өнгөрсөн сарын байдлаар нэг тонн А-80 бензиний хилийн үнэ 1014 ам.доллар байв. Шатахууны үнийг тогтворжуулах  “SIFS” дэд хөтөлбөрийн үр дүнд нэг ам.долларын ханшийн нөлөөлөл 1441 төгрөг болж А-80 бензиний жижиглэнгийн үнэ 1550 төгрөгийн үнэтэй байна.  Хэрэв уг хөтөлбөр хэрэгжээгүй бол 1767 төгрөг байх бөгөөд нэг литр А-80 бензиний үнэ 1646 төгрөгт хүрэх нь.
Мөн нэг тонн АИ-92 бензиний хилийн үнэ 1105 ам.доллар болжээ.  Хөтөлбөрийн үр дүнд одоо нэг литр нь 1660 төгрөг байгаа. Гадаад валютын ханшийн нөлөөллөөс хамгаалаагүй бол 1804 төгрөгт хүрэх тооцоо байжээ. Дизелийн түлшний хилийн үнэ 1080 ам.долларт хүрлээ. Гэвч “SIFS” дэд хөтөлбөрөөр жижиглэнгийн үнийг 1790 төгрөгт барьж чадсан аж. Хэрэв ханшийн эрсдэлээс хамгаалаагүй бол  2115 төгрөгт хүрэх байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан