Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЛИ БЁН ХОН “ТЕРМИНАТОР”-Т ТОГЛОНО


“Бүгдийг нь” хэмээх олон ангит киногоор Өмнөд Солонгос төдийгүй Азийн орнуудад алдаршсан жүжигчин Ли Бён Хон “Терминатор” киноны шинэ ангид тоглохоор болжээ. Ямар дүрд тоглохыг нь нууцалж байгаа ч Холливудын хамгийн шуугиан тарьсан бүтээлийн нэг “Терминатор”-ын тав дахь ангид тоглохоор гэрээ байгуулсан гэдгийг Ли Бён Хоны “BH Entertainment” агентлагаас мэдэгджээ. Арнольд Шварцнеггерийг Холливудын од болгосон энэ киноны шинэ ангийг “Skydance”, “Paramount” студиуд хамтран бүтээх ажээ. Өнгөрсөн жил жүжигчин бүсгүйтэй хуримаа хийсэн Ли Бён Хон Холливудын хоёр, гурван ч кинонд тоглосон юм.

0 Сэтгэгдэл
Дэлхийн хамгийн сайхан залуу.
hoe naad zaluug chin i bon hon gediin malaa
Хамгийн их уншсан