Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Ж.ТӨМӨРБААТАР: ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛЫГ ЭРС ӨӨРЧЛӨХ ЦАГ НЬ БОЛСОН
-Саяхан болсон Монголын эдийн засгийн чуулганы үеэр УИХ-ын дарга З.Энхболд Төрийн өмчийн хороог өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгааг дурдаад өнгөрсөн. Мөн төр муу менежер гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрчихөөд байна. Тиймээс сүүлийн үед Төрийн өмчийн хороог өөрчлөх талаар ид ярьж байна. Ер нь ямар өөрчлөлт хийх гээд байна вэ?
-Өмч хувьчлалын комиссыг анх 1993 онд байгуулсан байдаг. Уг комисс 1996 онд Төрийн өмчийн хороо болж өөрчлөгдсөн юм. Тэр цагаас хойш өдгөө 18 жил өнгөрчээ. ТӨХ байгуулагдсан гол зорилго нь маш тодорхой. 1991 оны өөрчлөлтийн дараа манай улсад хувийн өмч гэж байсангүй. Бүх үйлдвэр, аж ахуй нэгж улсын өмч байлаа. Тиймээс зах зээлийн нөхцөлд эдийн засагт либералчлалыг эхлүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжийг хувьчлах, бүтцийн өөрчлөлт хийх зэрэг нь Төрийн өмчийн хорооны гол зорилго байсан юм. Энэ түүхэн үүргээ ТӨХ өнгөрсөн хугацаанд сайн биелүүлсэн гэж үзэж байна. Ихэнх үйлдвэр, аж ахуй нэгж хувийн салбарт очлоо. Зарим салбар 100 хувь хувийн хэвшлээс тогтож байна. Мөн бодит салбараас гадна нийгмийн салбарын хувьчлалыг ч хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, зарим эмнэлэг, дээд сургууль, театр, эрдэм шинжилгээний хүрээлэнг ч менежментийн хувьчлалаар хувийн хэвшилд шилжүүлсэн. Энэ нь аж ахуй нэгж байгууллагын чиг үүргийг өөрчлөхгүйгээр авч явах багийг шалгаруулж уг баг нь зах зээлийн жамаар зөв менежмент хийж чадна гэдгээ баталж чадвал компанийн үйл ажиллагааг цааш нь аваад явдаг хэлбэрийг хэлдэг. Дахин хэлэхэд ямартай ч Төрийн өмчийн хороо анхны түүхэн үүргээ биелүүлсэн.
-Түүхэн үүргээ биелүүлсэн ч цаг үе өөрчлөлтийг шаардаж байна шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Одоогоор төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 100 гаруй компани байна. Томоохон компани гэвэл “Эрдэнэт”, “ДЦС”-ууд, “Төмөр зам”, “Оюутолгой”, “Тавантолгой” гээд дурдаж болно. Өнгөрсөн жил манай хорооноос хийсэн судалгаагаар дээр дурдсан 100 гаруй компанийн дийлэнх нь ашиггүй ажиллаж байна. Тиймээс эдгээр төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулж үр ашгийг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Гэхдээ бид зарим зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Хувийн хэвшил аваад явдаг салбар гэж байдаг. Тухайлбал, уул уурхай, ХАА, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хувийн хэвшил хөрөнгө оруулалтаа хийгээд менежментээ зөв зохион байгуулаад ашигтай ажиллаад явж чадаж байхад төр дундуур нь орж саад болоод байгаа тохиолдол манайд гарч байна. Тиймээс юуны өмнө төрийн оролцох салбар, оролцохгүй салбарыг ялгах шаардлагатай байгаа юм. Оролцох салбар нь улс орны аюулгүй байдалтай холбоотой, стратегийн гэх тодотголтой салбарууд байдаг.
-Стратегийн салбар гэдэг дээр багагүй маргаан үүсдэг. Стратеги гэдэг үгнийхээ учрыг олохгүй байна гэж шүүмжлэх нь ч бий. Тухайлбал, уул уурхай бол манай эдийн засагт чухал нөлөөтэй таны хэлдгээр стратегийн салбар гээд төр оролцоод явж байгаа. Гэтэл “Тавантолгой” алдагдалтай, “Оюутолгой” асуудалтай байна шүү дээ. Тэгэхээр бүх салбараас төр гараа татчихвал зүгээр юм биш үү?
-Энэ асуултад хоёр хариулт өгч болно. Эхнийх нь стратегийн салбар юу вэ гэдэгт ДНБ болон үндэсний эдийн засагт голлох байр суурьтай, онцгой ач холбогдолтой чухал салбарыг стратегийн гэж нэрлэдэг. Олон улсад ч гэсэн ийм л шалгуураар авч үздэг. Жишээ нь, Сингапур Ази, Европыг холбосон усан замын төвд байрлах далайн боомт хот юм. Газарзүйн энэхүү ашигтай байрлалдаа тулгуурлан хөгжүүлсэн санхүү, худалдаа наймаа, боомт, электроник болон аялал жуулчлалын салбарыг стратегийн салбар гэж үзэн төрийн тусгайлсан оролцоо, дэмжлэгтэйгээр тэдгээрийг хөгжүүлсэн байдаг. Казахстан улсын хувьд эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн салбарыг тэргүүлэх салбар гэж авч үзэх жишээтэй.
Мөн тухайн улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой батлан хамгаалах, мэдээлэл, харилцаа холбоо, эрчим хүчний салбаруудыг стратегийн салбарт хамааруулан авч үздэг. Гэхдээ манай улс бусдаас өвөрмөц зүй тогтолтой байгаа юм. Нефтийн салбар гэхэд 100 хувь импортоос хамааралтай ч түүнийг хувийн хэвшил хэрэгжүүлж байна. Эрчим хүч мөн гаднаас хамааралтай боловч ихэвчлэн төрийн өмчит компаниуд үйл ажиллагааг нь хангаж байна. Мэдээлэл, харилцаа холбооны салбарт төрийнх ч, хувийн хэвшил нь ч байна. Эндээс юу харагдаж байна гэхээр юуны өмнө аль салбарыг хувийнхан нь аваад явж чадах вэ. Аль салбарт төр зайлшгүй оролцох вэ гэдгийг л шийдэх шаардлагатай байгаа юм.
-Ер нь ажиглаад байхад өсөлттэй яваа салбар буюу нэгэнт гараанаас гарчихсан уул уурхай, барилга, худалдаа, үйлчилгээ зэрэг салбарт хувийн хэвшил менежментийг нь хийгээд явж чадаад байх шиг. Гэтэл нөгөө талдаа улс орны эдийн засагт чухал нөлөөтэй хэдий ч гарааны шатандаа байгаа салбарыг төр зайлшгүй дэмжих хэрэгтэй байна гэдэг. Тухайлбал, энэ удаагийн Эдийн засгийн чуулганаар манай эдийн засгийг нисэх онгоцтой зүйрэлвэл нэг далавч нь “mining-уул уурхай” нөгөө нь “mind-оюун ухаан” байна гэсэн. Уул уурхайн хувьд хэдийнээ гараанаас гарчихсан тул төр зайгаа тавиад өгөх хэрэгтэй. Харин мэдлэг, технологи, инновацид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрөөс дэмжээчээ гэж байсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Маш чухал асуудал. Сонирхолтой асуулт байна. Улс орны эдийн засаг өрсөлдөх чадвартай байхын тулд мэдлэгт суурилсан, нэмүү өртгийг ихээр шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож түүнийгээ экспортлох ёстой. Ингэж байж эдийн засаг төрөлжинө, уул уурхайн цөөхөн бүтээгдэхүүнээс хамааралгүй тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ. Харамсалтай нь, одоогоор манай экспортын 80 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байна, түүний 90 хувь нь түүхийгээрээ буюу ямар ч боловсруулалт хийгдэлгүй гарч байна. Тиймээс мэдлэгт суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс зайлшгүй дэмжих ёстой. Бусад улсын туршлага ч тийм байгаа. Уул уурхай болон үйлчилгээний салбарт технологи мэдлэг, менежмент нь нэгэнт тогтчихсон тул хувийн хэвшил аваад явж чадаж байна. Өнөөгийн Сингапур улс азийн санхүү, бизнес, өндөр технологийн төв болж хөгжихөд төрийнх нь ухаалаг оролцоо, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Олон улсын нисэх, далайн боомт, ложистик, санхүү, электроник гээд өнөөдөр тус улсын эдийн засгийг авч явж байгаа голлох салбаруудад төр маш нарийн бодлоготойгоор оролцсон байна.
Эхэн үед нь төрийн дэмжлэгтэй байгуулагдсан компаниуд үүнд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тодорхой хугацааны дараа тухайн компани хөл дээрээ босоод ирэх үед нь төр өөрийнхөө хувиас тодорхой хэмжээг нь хөрөнгийн бирж дээр гаргаж оролцоогоо багасгах замаар тухайн компанийг public буюу олон нийтийн компани болгосон байх жишээтэй. Гэхдээ компаниудад нэгэнт бий болсон чадавхийг тогтвортой хадгалахын тулд “Темасек” гэдэг төрийн өмчит холдингийг байгуулсан байдаг. Энэ холдинг нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагааг үр ашигтай, найдвартай байлгахад бизнесийн зарчмаар менежмент хийхэд нь оролцдог. Үүнээс гадна уг холдингт төрийн өмчит компаниудын төрд ногдох ногдол ашиг төвлөрдөг бөгөөд энэхүү хөрөнгийг төрийн нэрийн өмнөөс хамгийн үр ашигтайгаар хөрөнгө оруулалт хийх эрхтэй байдаг. “Темасек анх 1974 онд 354 сая ам.долларын хөрөнгөтэй байгуулагдаж байсан бол өнөөдөр 170 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэй сан болтлоо үр ашигтай ажиллаж чадсан байна. Эндээс юу харагдаж байна гэхээр төрийн оролцоог бүр мөсөн алга болгоно гээд бүгдийг хувьчлах биш харин төр зөв газраа зөв цагт нь ухаалгаар оролцож нийт үндэсний баялагийг арвижуулахад хувь нэмрээ оруулах боломжтой гэсэн үг юм.
-Ирээдүйд эдийн засагт нөлөөлөх чухал салбарыг хөл дээр нь босгохын тулд төр оролцох нь зайлшгүй юм байна. Нөгөө талдаа хөл дээр нь босоод ирэхээр төр оролцоогоо багасгадаг жишээг та сая дурдлаа. Гэхдээ Сингапурын жишгээр тэрхүү холдингийг манайд байгууллаа гэхэд менежментийг нь дахиад л төр хийх гэж үү. Өнөөдөр манайд засаг солигдохоор л “Эрдэнэт” УБҮ шиг улсын үйлдвэрийн дарга нар солигддог гажиг тогтолцоо нэгэнт тогтчихсон байна шүү дээ?
-Төрийн өмчийн хорооны шинэчлэлийн гол зарчим нь юу байх ёстой вэ гэвэл улс төрөөс хараат байдлыг бүрмөсөн халж бизнесийн зарчмаар ажилладаг болох явдал юм. Төрийн өмчит компанийг бизнесийн зарчмаар удирдана гэдэг бол мэргэжлийн ажил. Үйлдвэрлэл, технологи, санхүү, хөрөнгө оруулалт, маркетинг, хүний нөөц, зах зээл, эрсдлийн менежмент гээд энэ бүгдийг мэддэг хүмүүс багаар ажиллах л асуудал шүү дээ. Ийм мэргэжлийн баг ажиллаад ирэхээр улс төрийн томилгоо ч утгаа алдаж эхэлнэ. Эрх барьж байгаа нам дуртай хүнээ даргаар нь тавьдаг биш ямар ч засаг гарсан хамгийн чадвартай, мэргэжлийн хүнийг сонгон шалгаруулж тухайн бизнесийг удирддаг тогтолцоонд шилжинэ гэсэн үг. Нэгэнт жишээ авсан болохоор дахиад Сингапурын туршлагыг дурдаж болох юм. “Темасек холдинг”-ийн үндсэн хөрөнгийг хамгаалах асуудлаас бусад аливаа үйл ажиллагаанд нь тус улсын Засгийн газар ч, Ерөнхийлөгч ч оролцох эрхгүй гээд хуулиар нь хориглочихсон байдаг. Төрөөс ердөө л гурван шаардлага тавьдаг. Тэр нь төр хувьцааг нь эзэмшиж байгаа компаниуд ашигтай ажиллах ёстой, сангийн хөрөнгө тогтвортой өссөн байх ёстой. Мөн улсын хувьд онцгой ач холбогдолтой ирээдүйд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх. Түүнээс биш тэр бондыг худалдаж ав, тэр компани, төсөлд хөрөнгө оруулалт хий гэж төрөөс үйл ажиллагаанд нь хутгалддаггүй. “Темасек”-ийн хувьд Сингапурын парламент болон Сангийн яаманд үйл ажиллагаагаа тайлагнадаг юм билээ. Яг л ийм чиглэлээр Төрийн өмчийн хороонд өөрчлөлт хийх нь зөв болов уу. Ингэхдээ ТӨХ-ны шинэчлэлийн зарчим, шинэ зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, төрийн ямар байгууллагатай яаж харилцах, улс төрөөс хэрхэн ангид, хараат бус байх зэргийг нарийвчлан зохицуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж бодож байна.
-“Темасек”-ийн хөрөнгө оруулах зарчим нь ямар байдаг вэ?
-“Темасек”-ийн үйл ажиллагаа нь ирээдүй хойч үедээ зориулж санхүүгийн баттай нөөцийг бий болгох зорилгоор урт удаан хугацааны, найдвартай хөрөнгө оруулалтыг хийх явдал юм. Хөрөнгө оруулалтыг төрлөөр нь авч үзвэл нийт хөрөнгө оруулалтын гуравны нэг нь санхүүгийн үйлчилгээний салбарт хийсэн байна. Мөн харилцаа холбооны салбар, тээвэр зууч, далайн тээвэр, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч болон байгалийн баялагийн салбарт дийлэнх хөрөнгө оруулалтаа хийсэн байдаг. Эндээс харахад улс орныхоо өрсөлдөх чадвартай салбаруудад л хөрөнгө оруулсан нь ажиглагдаж байна. Мөн шилжилтийн эдийн засагтай, дунд зэргийн буюу хөгжиж буй эдийн засагтай орнуудад болон үндэстэн дамнасан корпорацуудад томоохон хөрөнгө оруулалт хийдэг нь ажиглагдсан. Мөн дээр хэлсэн, улс төрийн хувьд ач холбогдолтой төрөөс бодлогоор дэмжих ёстой төслүүдийг тус сангаас санхүүжүүлж байна.
-Танд өөр хэлэх зүйл байна уу?
-Чөлөөт зах зээлийн нөхцөлд ч эдийн засагт төрийн оролцоог огт байхгүй болгоно гэж байхгүй. Харин хэрэгтэй үедээ байх ёстой газраа төр ухаалгаар оролцож байх ёстойг Сингапурын сайн туршлага харуулж байна. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчит компаниудад төрийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа ТӨХ-ны статус, үйл ажиллагааны чиглэлийг эрс өөрчилж холдинг хэлбэрээр зохион байгуулах цаг нь болсон гэж бодож байна. Төрийн өмчит компанийн менежмент, үр ашгийг сайжруулахын тулд ТӨХ-ны хараат бус байдлыг нь хуулиар баталгаажуулах учиртай. Ингэснээр нэг талаас тухайн компанийн засаглал, ил тод байдал сайжирч улмаар үйл ажиллагааных нь үр ашиг дээшлэхээс гадна нөгөө талаас ард иргэдэд баялагийн тэгш хувиарлалтыг бий болгох боломж бүрдэх болно. Үндэсний баялаг ч арвижна. Ийм замаар төрийн оролцоог ухаалгаар зохион байгуулж чадвал эдийн засгийн болоод нийгмийн ач холбогдол өндөр байж болдог гэдгийг бид ухаарах хэрэгтэй. Тиймээс Төрийн өмчийн хорооны шинэчлэлийг хийхдээ дээр дурдсан зарчмын дагуу хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.
одоо өөрчлөх цаг нь ирсэн гэж бодож байна. санал нэг байна
Төрийн өмчиндөө биш. Түүнийг зөв удирдаж авч явах хүнээ олоогүйд байгаа юм. Манайхан төрийн өмчийн компанд очиж хувьдаа ашиг унагах сонирхол ихтэйгээс муу ажиллаж байгаа шүү. Аль ч намын нөхөд адилхан идэж байна. Ардчилалынхан харин бусадтай хувааж иддэг бол МАН-хан ганцаараа иддэг бололтой.
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, Хатуу хучилттай замаар холбогдсон. хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарлаа.Утас 99084179
зөв зүйл хэлсэн байна шүү, үзэл бодолдоо тууштай байгаарай, таньд амжилт хүсье
yum hiih geed bga huniig demjeed ugvul. Ajil aa meddeg l hun bna daa amjilt
Ээж ээ! Жаргалын Төмөрөө байна ш дээ.
тийм шүү нээрээ маш зөд бодолтой хүн байна амжилт хүсье
hoorhii do. AN d baigaa hun ni ene uu. yana da
хэрэгтэй үедээ байх ёстой газраа төр ухаалгаар оролцож байх ёстойг Сингапурын сайн туршлага харуулж байна gejiishd, populistuud, tuilshragchid arai l denduu ym aa. busdiin saihan yavsan zamaar bid sain dagaad yavj yagaad boldoggu ym be. etsiin etsest ene uls oron hugjij l baival hun bur saihan amidardagiim bgaaz dee. Uls oroh yostoi zuildee oroh l heregtei.
tiim shvv. turiin umchit kompaniudiig uurchluh tsag bolsoon.demjij bna
төр хамгийн муу менежер гэдэг үг аль эртнээс бий. Төр хувийн хэвшилтэй юм юмыг нь булаацалдаад хутгалдаад байх ямар хэрэг байна аа
Энэ Төмөрбаатар гэдэг хүн овоо юм яриад байгаа юм шиг байгаан. Төрийн өмчит компаниудыг ч өөрчлөх болсон байх гэж бодож байна.
Төр бизнест хутгалдаж болохгүй. Төр муу менежер. Төр оролцсон бүхэн дампуурч байна гээд төрийн оролцооны талаарх шүүмжлэл олон нийтийн зүгээс их гарах болсон. Тиймээс энэ талаар Төрийн өмчийн хорооны орлогч дарга Ж.Төмөрбаатартай ярилцлаа.
-Саяхан болсон Монголын эдийн засгийн чуулганы үеэр УИХ-ын дарга З.Энхболд Төрийн өмчийн хороог өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгааг дурдаад өнгөрсөн. Мөн төр муу менежер гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрчихөөд байна. Тиймээс сүүлийн үед Төрийн өмчийн хороог өөрчлөх талаар ид ярьж байна. Ер нь ямар өөрчлөлт хийх гээд байна вэ?
-Өмч хувьчлалын комиссыг анх 1993 онд байгуулсан байдаг. Уг комисс 1996 онд Төрийн өмчийн хороо болж өөрчлөгдсөн юм. Тэр цагаас хойш өдгөө 18 жил өнгөрчээ. ТӨХ байгуулагдсан гол зорилго нь маш тодорхой. 1991 оны өөрчлөлтийн дараа манай улсад хувийн өмч гэж байсангүй. Бүх үйлдвэр, аж ахуй нэгж улсын өмч байлаа. Тиймээс зах зээлийн нөхцөлд эдийн засагт либералчлалыг эхлүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжийг хувьчлах, бүтцийн өөрчлөлт хийх зэрэг нь Төрийн өмчийн хорооны гол зорилго байсан юм. Энэ түүхэн үүргээ ТӨХ өнгөрсөн хугацаанд сайн биелүүлсэн гэж үзэж байна. Ихэнх үйлдвэр, аж ахуй нэгж хувийн салбарт очлоо. Зарим салбар 100 хувь хувийн хэвшлээс тогтож байна. Мөн бодит салбараас гадна нийгмийн салбарын хувьчлалыг ч хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, зарим эмнэлэг, дээд сургууль, театр, эрдэм шинжилгээний хүрээлэнг ч менежментийн хувьчлалаар хувийн хэвшилд шилжүүлсэн. Энэ нь аж ахуй нэгж байгууллагын чиг үүргийг өөрчлөхгүйгээр авч явах багийг шалгаруулж уг баг нь зах зээлийн жамаар зөв менежмент хийж чадна гэдгээ баталж чадвал компанийн үйл ажиллагааг цааш нь аваад явдаг хэлбэрийг хэлдэг. Дахин хэлэхэд ямартай ч Төрийн өмчийн хороо анхны түүхэн үүргээ биелүүлсэн.
-Түүхэн үүргээ биелүүлсэн ч цаг үе өөрчлөлтийг шаардаж байна шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Одоогоор төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 100 гаруй компани байна. Томоохон компани гэвэл “Эрдэнэт”, “ДЦС”-ууд, “Төмөр зам”, “Оюутолгой”, “Тавантолгой” гээд дурдаж болно. Өнгөрсөн жил манай хорооноос хийсэн судалгаагаар дээр дурдсан 100 гаруй компанийн дийлэнх нь ашиггүй ажиллаж байна. Тиймээс эдгээр төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулж үр ашгийг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Гэхдээ бид зарим зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Хувийн хэвшил аваад явдаг салбар гэж байдаг. Тухайлбал, уул уурхай, ХАА, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хувийн хэвшил хөрөнгө оруулалтаа хийгээд менежментээ зөв зохион байгуулаад ашигтай ажиллаад явж чадаж байхад төр дундуур нь орж саад болоод байгаа тохиолдол манайд гарч байна. Тиймээс юуны өмнө төрийн оролцох салбар, оролцохгүй салбарыг ялгах шаардлагатай байгаа юм. Оролцох салбар нь улс орны аюулгүй байдалтай холбоотой, стратегийн гэх тодотголтой салбарууд байдаг.
-Стратегийн салбар гэдэг дээр багагүй маргаан үүсдэг. Стратеги гэдэг үгнийхээ учрыг олохгүй байна гэж шүүмжлэх нь ч бий. Тухайлбал, уул уурхай бол манай эдийн засагт чухал нөлөөтэй таны хэлдгээр стратегийн салбар гээд төр оролцоод явж байгаа. Гэтэл “Тавантолгой” алдагдалтай, “Оюутолгой” асуудалтай байна шүү дээ. Тэгэхээр бүх салбараас төр гараа татчихвал зүгээр юм биш үү?
-Энэ асуултад хоёр хариулт өгч болно. Эхнийх нь стратегийн салбар юу вэ гэдэгт ДНБ болон үндэсний эдийн засагт голлох байр суурьтай, онцгой ач холбогдолтой чухал салбарыг стратегийн гэж нэрлэдэг. Олон улсад ч гэсэн ийм л шалгуураар авч үздэг. Жишээ нь, Сингапур Ази, Европыг холбосон усан замын төвд байрлах далайн боомт хот юм. Газарзүйн энэхүү ашигтай байрлалдаа тулгуурлан хөгжүүлсэн санхүү, худалдаа наймаа, боомт, электроник болон аялал жуулчлалын салбарыг стратегийн салбар гэж үзэн төрийн тусгайлсан оролцоо, дэмжлэгтэйгээр тэдгээрийг хөгжүүлсэн байдаг. Казахстан улсын хувьд эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн салбарыг тэргүүлэх салбар гэж авч үзэх жишээтэй.
Мөн тухайн улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой батлан хамгаалах, мэдээлэл, харилцаа холбоо, эрчим хүчний салбаруудыг стратегийн салбарт хамааруулан авч үздэг. Гэхдээ манай улс бусдаас өвөрмөц зүй тогтолтой байгаа юм. Нефтийн салбар гэхэд 100 хувь импортоос хамааралтай ч түүнийг хувийн хэвшил хэрэгжүүлж байна. Эрчим хүч мөн гаднаас хамааралтай боловч ихэвчлэн төрийн өмчит компаниуд үйл ажиллагааг нь хангаж байна. Мэдээлэл, харилцаа холбооны салбарт төрийнх ч, хувийн хэвшил нь ч байна. Эндээс юу харагдаж байна гэхээр юуны өмнө аль салбарыг хувийнхан нь аваад явж чадах вэ. Аль салбарт төр зайлшгүй оролцох вэ гэдгийг л шийдэх шаардлагатай байгаа юм.
-Ер нь ажиглаад байхад өсөлттэй яваа салбар буюу нэгэнт гараанаас гарчихсан уул уурхай, барилга, худалдаа, үйлчилгээ зэрэг салбарт хувийн хэвшил менежментийг нь хийгээд явж чадаад байх шиг. Гэтэл нөгөө талдаа улс орны эдийн засагт чухал нөлөөтэй хэдий ч гарааны шатандаа байгаа салбарыг төр зайлшгүй дэмжих хэрэгтэй байна гэдэг. Тухайлбал, энэ удаагийн Эдийн засгийн чуулганаар манай эдийн засгийг нисэх онгоцтой зүйрэлвэл нэг далавч нь “mining-уул уурхай” нөгөө нь “mind-оюун ухаан” байна гэсэн. Уул уурхайн хувьд хэдийнээ гараанаас гарчихсан тул төр зайгаа тавиад өгөх хэрэгтэй. Харин мэдлэг, технологи, инновацид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрөөс дэмжээчээ гэж байсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Маш чухал асуудал. Сонирхолтой асуулт байна. Улс орны эдийн засаг өрсөлдөх чадвартай байхын тулд мэдлэгт суурилсан, нэмүү өртгийг ихээр шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож түүнийгээ экспортлох ёстой. Ингэж байж эдийн засаг төрөлжинө, уул уурхайн цөөхөн бүтээгдэхүүнээс хамааралгүй тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ. Харамсалтай нь, одоогоор манай экспортын 80 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байна, түүний 90 хувь нь түүхийгээрээ буюу ямар ч боловсруулалт хийгдэлгүй гарч байна. Тиймээс мэдлэгт суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс зайлшгүй дэмжих ёстой. Бусад улсын туршлага ч тийм байгаа. Уул уурхай болон үйлчилгээний салбарт технологи мэдлэг, менежмент нь нэгэнт тогтчихсон тул хувийн хэвшил аваад явж чадаж байна. Өнөөгийн Сингапур улс азийн санхүү, бизнес, өндөр технологийн төв болж хөгжихөд төрийнх нь ухаалаг оролцоо, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Олон улсын нисэх, далайн боомт, ложистик, санхүү, электроник гээд өнөөдөр тус улсын эдийн засгийг авч явж байгаа голлох салбаруудад төр маш нарийн бодлоготойгоор оролцсон байна.
Эхэн үед нь төрийн дэмжлэгтэй байгуулагдсан компаниуд үүнд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тодорхой хугацааны дараа тухайн компани хөл дээрээ босоод ирэх үед нь төр өөрийнхөө хувиас тодорхой хэмжээг нь хөрөнгийн бирж дээр гаргаж оролцоогоо багасгах замаар тухайн компанийг public буюу олон нийтийн компани болгосон байх жишээтэй. Гэхдээ компаниудад нэгэнт бий болсон чадавхийг тогтвортой хадгалахын тулд “Темасек” гэдэг төрийн өмчит холдингийг байгуулсан байдаг. Энэ холдинг нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагааг үр ашигтай, найдвартай байлгахад бизнесийн зарчмаар менежмент хийхэд нь оролцдог. Үүнээс гадна уг холдингт төрийн өмчит компаниудын төрд ногдох ногдол ашиг төвлөрдөг бөгөөд энэхүү хөрөнгийг төрийн нэрийн өмнөөс хамгийн үр ашигтайгаар хөрөнгө оруулалт хийх эрхтэй байдаг. “Темасек анх 1974 онд 354 сая ам.долларын хөрөнгөтэй байгуулагдаж байсан бол өнөөдөр 170 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэй сан болтлоо үр ашигтай ажиллаж чадсан байна. Эндээс юу харагдаж байна гэхээр төрийн оролцоог бүр мөсөн алга болгоно гээд бүгдийг хувьчлах биш харин төр зөв газраа зөв цагт нь ухаалгаар оролцож нийт үндэсний баялагийг арвижуулахад хувь нэмрээ оруулах боломжтой гэсэн үг юм.
-Ирээдүйд эдийн засагт нөлөөлөх чухал салбарыг хөл дээр нь босгохын тулд төр оролцох нь зайлшгүй юм байна. Нөгөө талдаа хөл дээр нь босоод ирэхээр төр оролцоогоо багасгадаг жишээг та сая дурдлаа. Гэхдээ Сингапурын жишгээр тэрхүү холдингийг манайд байгууллаа гэхэд менежментийг нь дахиад л төр хийх гэж үү. Өнөөдөр манайд засаг солигдохоор л “Эрдэнэт” УБҮ шиг улсын үйлдвэрийн дарга нар солигддог гажиг тогтолцоо нэгэнт тогтчихсон байна шүү дээ?
-Төрийн өмчийн хорооны шинэчлэлийн гол зарчим нь юу байх ёстой вэ гэвэл улс төрөөс хараат байдлыг бүрмөсөн халж бизнесийн зарчмаар ажилладаг болох явдал юм. Төрийн өмчит компанийг бизнесийн зарчмаар удирдана гэдэг бол мэргэжлийн ажил. Үйлдвэрлэл, технологи, санхүү, хөрөнгө оруулалт, маркетинг, хүний нөөц, зах зээл, эрсдлийн менежмент гээд энэ бүгдийг мэддэг хүмүүс багаар ажиллах л асуудал шүү дээ. Ийм мэргэжлийн баг ажиллаад ирэхээр улс төрийн томилгоо ч утгаа алдаж эхэлнэ. Эрх барьж байгаа нам дуртай хүнээ даргаар нь тавьдаг биш ямар ч засаг гарсан хамгийн чадвартай, мэргэжлийн хүнийг сонгон шалгаруулж тухайн бизнесийг удирддаг тогтолцоонд шилжинэ гэсэн үг. Нэгэнт жишээ авсан болохоор дахиад Сингапурын туршлагыг дурдаж болох юм. “Темасек холдинг”-ийн үндсэн хөрөнгийг хамгаалах асуудлаас бусад аливаа үйл ажиллагаанд нь тус улсын Засгийн газар ч, Ерөнхийлөгч ч оролцох эрхгүй гээд хуулиар нь хориглочихсон байдаг. Төрөөс ердөө л гурван шаардлага тавьдаг. Тэр нь төр хувьцааг нь эзэмшиж байгаа компаниуд ашигтай ажиллах ёстой, сангийн хөрөнгө тогтвортой өссөн байх ёстой. Мөн улсын хувьд онцгой ач холбогдолтой ирээдүйд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх. Түүнээс биш тэр бондыг худалдаж ав, тэр компани, төсөлд хөрөнгө оруулалт хий гэж төрөөс үйл ажиллагаанд нь хутгалддаггүй. “Темасек”-ийн хувьд Сингапурын парламент болон Сангийн яаманд үйл ажиллагаагаа тайлагнадаг юм билээ. Яг л ийм чиглэлээр Төрийн өмчийн хороонд өөрчлөлт хийх нь зөв болов уу. Ингэхдээ ТӨХ-ны шинэчлэлийн зарчим, шинэ зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, төрийн ямар байгууллагатай яаж харилцах, улс төрөөс хэрхэн ангид, хараат бус байх зэргийг нарийвчлан зохицуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж бодож байна.
-“Темасек”-ийн хөрөнгө оруулах зарчим нь ямар байдаг вэ?
-“Темасек”-ийн үйл ажиллагаа нь ирээдүй хойч үедээ зориулж санхүүгийн баттай нөөцийг бий болгох зорилгоор урт удаан хугацааны, найдвартай хөрөнгө оруулалтыг хийх явдал юм. Хөрөнгө оруулалтыг төрлөөр нь авч үзвэл нийт хөрөнгө оруулалтын гуравны нэг нь санхүүгийн үйлчилгээний салбарт хийсэн байна. Мөн харилцаа холбооны салбар, тээвэр зууч, далайн тээвэр, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч болон байгалийн баялагийн салбарт дийлэнх хөрөнгө оруулалтаа хийсэн байдаг. Эндээс харахад улс орныхоо өрсөлдөх чадвартай салбаруудад л хөрөнгө оруулсан нь ажиглагдаж байна. Мөн шилжилтийн эдийн засагтай, дунд зэргийн буюу хөгжиж буй эдийн засагтай орнуудад болон үндэстэн дамнасан корпорацуудад томоохон хөрөнгө оруулалт хийдэг нь ажиглагдсан. Мөн дээр хэлсэн, улс төрийн хувьд ач холбогдолтой төрөөс бодлогоор дэмжих ёстой төслүүдийг тус сангаас санхүүжүүлж байна.
-Танд өөр хэлэх зүйл байна уу?
-Чөлөөт зах зээлийн нөхцөлд ч эдийн засагт төрийн оролцоог огт байхгүй болгоно гэж байхгүй. Харин хэрэгтэй үедээ байх ёстой газраа төр ухаалгаар оролцож байх ёстойг Сингапурын сайн туршлага харуулж байна. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчит компаниудад төрийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа ТӨХ-ны статус, үйл ажиллагааны чиглэлийг эрс өөрчилж холдинг хэлбэрээр зохион байгуулах цаг нь болсон гэж бодож байна. Төрийн өмчит компанийн менежмент, үр ашгийг сайжруулахын тулд ТӨХ-ны хараат бус байдлыг нь хуулиар баталгаажуулах учиртай. Ингэснээр нэг талаас тухайн компанийн засаглал, ил тод байдал сайжирч улмаар үйл ажиллагааных нь үр ашиг дээшлэхээс гадна нөгөө талаас ард иргэдэд баялагийн тэгш хувиарлалтыг бий болгох боломж бүрдэх болно. Үндэсний баялаг ч арвижна. Ийм замаар төрийн оролцоог ухаалгаар зохион байгуулж чадвал эдийн засгийн болоод нийгмийн ач холбогдол өндөр байж болдог гэдгийг бид ухаарах хэрэгтэй. Тиймээс Төрийн өмчийн хорооны шинэчлэлийг хийхдээ дээр дурдсан зарчмын дагуу хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.
Т.Эрдмаа
0 Сэтгэгдэл
Зочин
Тийм шүү дэмжиж байна
2014.04.03
2014.04.03
2014.04.03
2014.04.03
2014.04.03
2014.04.03
2014.04.03
2014.04.03
2014.04.03
2014.04.03
2014.04.03
2014.04.03
2014.04.03