Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Цэвэр агаар” сангийн хэрэгт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин холбоотой гэв

Ардчилсан авилгачдын Цэвэр агаар нэрээр завшсан ХХХ тэрбумын хэмээх хэрэг шүүхээр шийдэгдээд удаагүй байна. 14 холбогдогчтой энэ хэрэг жир хэрэг бус байсан нь нэгэнт тодорхой болжээ. Сонгуулийн мөнгө босгох, хувьдаа мөнгө завших даалгавартай этгээдүүд төрд шургалан, цэвэр агаар гэх сайхан нэр барьж та бидний татварын мөнгө завшиж байсныг тэдний хөлд чирэгдэн ял авсан жир гүйцэтгэгчид дэлгэж эхэлжээ.

“Цэвэр агаар” сангийн Ерөнхий нягтлан бодогч М.Хуланд шүүхээс 7 жилийн ял оногдуулж, 4,5 тэрбум төгрөгийн торгууль оноосон билээ. Харин түүний төрсөн ах М.Цолмон хэргийн талаархи зарим нэг нотлох баримтыг дэлгэлээ. Түүний хэлж буйгаар Сангийн яамны Төрийн сангийн Төлбөр тооцооны мэргэжилтэн Алтанхуягийн Саранзаяа гэх эмэгтэй энэхүү хэрэгт холбоотой бөгөөд шүүх хурал дээр түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин гэдгийг нь мэджээ.

Гэвч түүний хэргийг хуулинд заасан хүндэтгэх шалтгаангүйгээр тусгаарласан байна. Тийм ч учраас тэрээр шүүх хуралд оролцоогүй ажээ. Тэрбээр нялх хүүхэдтэй гэх үндэслэлээр ганц ч удаа байцаагдаагүй, түүнчлэн хэрэгт холбогдсон хүмүүсийн хамт 461 дүгээр ангид ч хоригдож байгаагүй аж. “Саранзаяа нь “Цэвэр агаар сан”-гийн хуурамчаар гүйлгээ хийж байгаа данс, тооцоо бүх юмыг хийдэг. Үүнийг нь Н.Хүрэлсүх, Д.Цэцэгээ нар мэддэг, зохион байгуулалттай” гэдгийг М.Цолмон хэлж байна.

Түүнчлэн “Цэвэр агаар” сангийн дарга асан Н.Хүрэлсүх мөрдөн байцаалтын үед М.Хулантай уулзан “Хэргээ дангаараа даачих, би хүүхдэд чинь байр, машин, сургалтын төлбөр, мөн 250 сая төгрөг зэргийг өгье. Би өөрөө хэргээ хүлээе гэхээр Н.Алтанхуяг, Л.Гансүх нар миний толгойг хяргачих гээд байна. Мөн манай прокурор дүү нар нэг ч хэрэг хүлээж болохгүй шүү гэсэн” гэх мэтээр ятгаж байсан байна. Харин М.Хулан саналыг нь хүлээн аваагүй тул “шүүх, прокурор надад ял тохохгүй байх яриаг би хийчихсэн, чи өөрөө л хохирно шүү” гэж заналхийлж байжээ.

Энэ нь өнөөдөр биеллээ олж 7 жилийн хорих ялаас гадна 4,5 тэрбумын хохирлыг зөвхөн М.Хуланд дангаар нь оноосон хэмээн ар гэрийнхэн үзэж байна. Учир нь “Цэвэр агаар” сангийн экс удирдлага Н.Хүрэлсүх болон тус сангийн ерөнхий нягтлан бодогч М.Хулан, туслах нягтлан бодогч А.Болдмаа, БОНХЯ-ны Санхүү удирдлагийн хэлтсийн дарга Д.Цэцэгээ,  “Цэвэр агаар сан”-гийн мэргэжилтэн Б.Чимэд-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 13-ны өдөр шийдвэрлэгдсэн. Ингэхдээ шүүх прокурорын саналыг үндэслэн Н.Хүрэлсүхэд 15 жилийн ял оноосноос хөнгөрүүлж найман жил, түүнчлэн зарим нэг хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шинжээчийн дүгнэлтээр Н.Хүрэлсүхийн хянаж гарын үсэг зурж, тамга дарсан 11 гэрээ,  29 төлбөрийн хүсэлт, 30 нэхэмжлэх буюу нийт 70 удаагийн үйлдэл нь нотлох баримтаар батлагдсан байхад ийнхүү ялыг хөнгөлж, мөн улсын яллагч буюу прокурор анх гэм буруутай хэмээн шүүхэд дүгнэн оруулж ирсэн дүгнэлтээ эрс өөрчилсөн зэрэг нь түүнийг цаанаа “том ар”-тай гэдгийг баталж буй хэрэг хэмээн М.Цолмон хэлсэн юм.

Үнэхээр ч анхан шатны шүүх долоон сарын хугацаанд гаргасан яллах дүгнэлтээ гурав хоногийн дотор гэнэт өөрчилсөн, тэгэхдээ ямар учраас прокурорын саналыг үндэслэснээ тайлбарлаагүй гэх зэрэг нь энэ хэргийн цаана хэн нэг нөлөөтэй эрхэм байгааг илчилж буй юм. Хэт нэг талыг барьсан шүүхийн шийдвэрт хэн нөлөөлсөн нь Н.Хүрэлсүх болон Д.Цэцгээгийн талаархи М.Цолмонгийн ярианаас бараг л тодорхой болсон гэж хэлж болно. Тодруулбал, Н.Хүрэлсүх нь АН-ынхны санал болгосны дагуу Цэвэр агаар сангийн захиралаар томилогдсон гэж тухай үеийн Байгаль орчны сайд Л.Гансүх мэдээлсэн байдаг аж. Тэрбээр “Цэвэр агаар” сангийн даргаар томилогдохоосоо өмнө тухайн үеийн шадар сайд, одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, мөн удаа дараа АН-аас жагсаалтаар УИХ-д нэр дэвшиж байжээ. Харин БОНХЯ-ны Санхүү удирдлагийн хэлтсийн дарга Д.Цэцэгээ нь хэмнэгдсэн төсвийг хуурамч тушаал гарган баримт бүрдүүлэн завшдаг нэгэн мөнгийг завшдаг, сайд дарга нараа гадаадад явахад нь төсвөөс ямар ч үндэслэлгүй мөнгө гаргаж тал засч ивээлд нь багтсан нэгэн ажээ. Тэрбээр анх М.Хуланд санал тавьж, тус яаманд ажилд оруулсан бөгөөд хууль бус гэрээтэй гүйлгээг хийлгэхээр Сангийн яамны Төрийн сан руу явуулж, “тэнд манай найдвартай хүн байгаа, олон юм асуулгүй хийчих, би чамайг ажилд авсан шүү” гэх мэтээр ятгаж, сүрдүүлэг байжээ. Тэр нь Төрийн сангийн Төлбөр тооцооны мэргэжилтэн А.Саранзаяа буюу тэр үеийн шадар сайд, одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин байсан байна.

Энэ хэрэг нь урьдаас төлөвлөгдсөн зохион байгуулалттай байсан гэдгийг М.Хулангийн ар гэрийнхэн хэлж буй юм. Тиймээс давж заалдана гэдгээ мэдэгдсэн, мөн энэ хэргийг холбогдох байгууллагууд дахин шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг тавилаа.




0 Сэтгэгдэл
Шүүгчдийн цалин 4-5 сая болсоны цаад учир бол их гэмтэй атлаа их эрх дархтай томчууд тэдний амыг үдсэн хэрэг шүү.Өөрөөр хэлбэл төрийн булай томчуудын ээлжит ялзрал мөн билээ.
yun sain etseg ve . Altanhuyg uu
Энэ хэрэг бол бэлтгэгдсэн зохион байгуулалттай урьдаас төлөвлөсөн байна.Н Алтанхуяг бол монголыг залигчихаад зайлах луйварчин шүү.ард түмэн сэрэх цаг болсон хөдлөцгөөе Гансүх гэж бууны нохой нь рекетчин
Энэ хэрэг бол бэлтгэгдсэн зохион байгуулалттай урьдаас төлөвлөсөн байна.Н Алтанхуяг бол монголыг залигчихаад зайлах луйварчин шүү.ард түмэн сэрэх цаг болсон хөдлөцгөөе Гансүх гэж бууны нохой нь рекетчин
Энэ хэрэг бол бэлтгэгдсэн зохион байгуулалттай урьдаас төлөвлөсөн байна.Н Алтанхуяг бол монголыг залигчихаад зайлах луйварчин шүү.ард түмэн сэрэх цаг болсон хөдлөцгөөе Гансүх гэж бууны нохой нь рекетчин
iim l hymyys hudlaa yariad l ulsaa udirdaj bna
ene ugaasaa deerees zohion baiguulalttai mungu bosgoh Altanhuyagiin tululubluguu. iime hun buten buten ornii erinhii said hiij baina gej bodohoor uneheer uram hugarch ireeduid, tur zasagtaa itgej itgej aldarch baina. YANA DAA, HUMUUS MIN, HEND ITGEH BOLJ BNDAA.
Yana daa. Yu dutlaa gej. Shunal ihdvel ***** bolno gej. Aimaar hunuus yum bna
Юу дутлаа гэж сайн эцгийн нэрийг хугална вэ?
hytad ,solongos, ypon ulsiin shuugch nar shig ajilaa hiivel mongol uls avilga heel hahuuli baihgui ,uls eh oron maani hugjih mash amarhan baina daa.bid munh amidrahguigees hoish ireedui hoich uedee baylag ulsiig buteeh heregtei baina daa.mongolchuudaa.
mongolchuudaa chudraga unenii tuluu bugdeeree temstmeer bna.buh ym ni todorhoi baihad ene shuuh tsagdaa nar yu hiigeed baigaa yum be.zugeer engiin ard bi unshaad buh zuil todorhoi bnaa.yagaad altanhuyagiin ohiniig baitsaahgui baigaa ym be tsagdaa shuugch naraa. Ard tumen teneg bish shuu.bid udur shunugui ajlaad tatvar tuluud baihad ta nar tansaglaad baidag.ard tumen yaduuraad baidag .shudraga unenii tuluu bosoh tsag ni bolson bishuu mongolchuudaa!!!!
Ардчилсан авилгач гэдэг харин оносон нэр байна даа хөөрхий. АА-ийн нэрсийн жагсаалтийг гаргавал ч явж өгнө дөө.
Нөгөө нэг шударга шүүх эн тэр нь хаана байна. Шүүгчдийн цалинг хэдэн саяаар нь олгодог болоод ч нэмэр алга. Яана даа Монгол улс
ard tumen bid oilgohgui bna daa
Нөгөө нэг шударга шүүх эн тэр нь хаана байна. Шүүгчдийн цалинг хэдэн саяаар нь олгодог болоод ч нэмэр алга. Яана даа Монгол улс
Хамгийн их уншсан