Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Дөрөвдүгээр сарын 1-ний хамгийн алдартай худал цуу
teer jil mingoliin zaluuchuudiin ynen sonin deer almasiig amidaar ni barilaa geed nitlel garch bilee ter bas l mongoliin niigemiig dorgioj bilee ter chin 88 bil yy 89 on shig sanagdaj bn 90 onch bil uu
“Наад хувцасан дээр чинь цаас наалдчихаж” гэчихээд л “Дөрвөн сарын нэгээн” гээд л нэг их хөгжилддөгсөн. “Их багш Ленин бага байхдаа дөрвөн сарын нэгэнд аяга хагалчихаад “би хагалаагүй” гэж амьдралдаа ганц удаа ээждээ худал хэлсэн юм гэнэ билээ. Тэгээд л энэ өдрийг бие биенээ хуурдаг өдөр болгосон” гээд л.....мэдэмхийрнэ.
Сүүлдээ худал хэлдэг өдөр биш инээдмийн өдөр гээд өөрчлөв. Юутай ч жилийн энэ өдөр хөнгөн наргианаар бие биендээ инээд бэлэглэж, хөгжилддөг л өдөр.
Гадаад орнуудад ч гэсэн янз бүзрээр л хөгжилддөгийн нэг нь олон нийтийн мэдээлийн хэрэгслээр хүмүүсийг хуурч байсан тохиолдлууд.
Дөрөвдүгээр сарын зөгий. 1949,04,01
1949 оны дөрөвдүгээр сарын 1-нд Шинэзеландын нэг радио станц Окленд хот руу аймшигт зөгийн сүрэг нисэн ойртож байгаа тухай мэдээлсэн байна. Зөгийн сүргийн хэмжээ бүтэн нэг миль болж байгаа учраас хүмүүсийг хатгуулахаас сэргийлж орон байраа хаалга цонхыг нь хааж, өмд цамц өмсөхийг анхааруулжээ. Хүмүүс ч энэ зөвлөгөөг даган орон гэрээ л додомдож бэлтгэснээс биш ажилдаа явахыг ч умартаж. Үүнээс үүүдэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал цуу тарааж хүмүүсийг мэхэлсэн хэргээр радио станцын эрхлэгч шийтгэл хүлээж, үүнээс хойш дөрөвдүгээр сарын нэгэнд аль ч мэдээллийн хэрэгсэл зөвхөн үнэнийг мэдээлж байх ёстой гэсэн журам гаргасан байна.
Швейцарын гоймонгийн ургац. 1957.04.01
1957 онд ВВС телевиз нэг хөтөлбөрөөрөө швейцарын фермерүүд модноос цоо шинэ гоймон хураан авч байгаа тухай мэдээлжээ. Тайлбарт нь дулаахан таатай өвөл болсон, нөгөө талаар хортон шавьжийг бүрэн устгасан болохоор энэ жилийн гоймонгийн ургац маш сайн байлаа гэсэн байна. Энэ мэдээллийн дараа маш олон үзэгч утасдаж ямар модноос гоймон хурааж авдаг, хаанаас энэ модыг олж авч болох, үрийг нь зардаг газар байна уу хэмээн сураглацгаажээ. Телевизийнхэн ч хариуд нь уриалгахнаар итали гоймон худалдан аваад улаан лоолийн сүмстэй холиод дарчих гэж зөвлөж байжээ.
Хар цагаан телевизийн хэрхэн өнгөт болгох вэ. 1962.04.01
Шведэд энэ үед цорын ганц телевизийн суваг нэвтрүүлгээ хар цагаанаар л цацдаг байж. Гэтэд 1962 оны дөрөвдүгээр сарын 1-нд телевизээ оймсны тусламжтайгаар өнгөт болгож болно гэсэн зөвлөгөө явжээ. Тэд мэдээллээ тун эвлэгхэн шинжлэх ухаан техникийн дэвшлийн ачаар та гэрийнхээ телевизээр өнгөт нэвтрүүлэг үзэж болох болоо. Үүний тулд хуучин телевизийнхээ дэлгэцийг эмэгтэй хүний нийлэг урт оймсоор хучих хэрэгтэй гэсэн байна. Айл болгон эмэгтэй хүний нийлэг урт оймс хайгаад л......Юу байхав дээ..
Дөрөвдүгээр сарын нислэг 1976.04.01
Британийн сансар судлаач Патрик Мур ВВС радиогоор дөрөвдүгээр сарын 1-ний 09 цаг 47 минутад сансар судлалын чухал үйл явдал болно. Дэлхий ван гариг Бархасбадийн араар орж газрын татах хүч түр зуур эрс багасна. Тэгэхээр хүмүүс энэ үеэр газраас хөөрч жингүйдэх тул болгоомжтой байх хэрэгтэй гэжээ. Мэдээж маргааш нь радиогийн утас чөлөө завгүй хангинаа биз. Зарим нь бүр сонин зүйл мэдэрлээ ч гэх шиг, нэг эмэгтэй бүр ганцаараа биш, гэртээ ирсэн 12 зочинтой хамт нислээ гэхчлэн ярьцгаажээ.
Мөсөн уул зарна. 1978.04.01
1978 онд австралийн Сидней хотод мөсөн уул зарах тухай зар гарлаа. Саятан Дик Смит гэгч Антрактидаас бөөн бөөн мөс авчраад нэг шоо метр цул мөсийг австралийн ард түмэнд 10 центээр зарж байна гэжээ. Тэгэх тэгэхдээ бүр алдарт Титаник хөлөг мөсөн уултай мөргөлдсөний дараа усанд унасан хүмүүс нь мөстэй коктейль ууж байсан шиг амттай байх болно гээд л......Тэр халуун тивд ямар юмных нь мөсөн уул зарах вэ дээ, мэдээж.
Мичиганы нууран дахь аварга загас. 1981.04.01
Америкийн Мичиган мужийн Роскоммон хотын “Herald — News” сонин мужийн хойд нутагт оршдог гурван нууранд гэнэт цэнгэг усны аварга загас үржүүлж турших ажил эхэллээ. Энэ загас тийм ч олон биш, бас цөөн ч биш яг 2000 ширхэг. Энэ загаснууд Мичиганы хатуу уур амьсгалд амьдарч чадах эсэхийг үзэхийн тулд мужийн төсвөөс 1,3 сая доллар зарцуулж байна гээд нуурын заганыг л жаахан хорогдуулах байх, тэд өдөрт 20 фунт загас иддэг гэжээ. Бас загасчдыг аварга загас агнахгүй байхыг анхааруулсан байна. Сонин харин “Аварга загас хэрэггүй” хэмээсэн захидалд дарагдах нь тэр.
Зэс хөхөвч. 1982,04,01
Daily Mail сонин 1982 онд улс үндэстнийхээ эрх ашгийг хамгаалах үүднээс зэсээр хийсэн 10 мянган хөхөвч худалдаалахаар бэлтгэсэн тухай зарлажээ. Энэ нь бас түймрийн дохио өгөх төхөөрөгтэй гэнэ. Энэ тухай мэдээллийг цаг алдалгүй дамжуулахын тулд телевиз радиогийнхан ч ихээхэн шургуу ажиллаж нэвтрүүлгээ бэлтгэхэд саад учирч байгаагаа бас мэдээлж.
Тасманы далайн морь. 1984.04.01
1984 онд Орландод Тасманы далайн морийг гэрийн тэжээмэл амьтан болгож худалдаалж байгаа тухай зар сонинд гараадахжээ. Урт нь ердөө л 10 см, төрх нь яг л далайн морь шиг, муур шиг хэржигнэдэг гээд усанд сэлэхгүй, жоомоор хооллодог гэсэн байна. Нийтлэл гарсны дараа хүмүүс чөлөө завгүй утасдаж тэр бяцхан амьтныг авч гэртээ тэжээе гэцгээжээ.
Никсон ерөнхийлөгчид нэр дэвшиэн 1992,04,01
Америкийн олон нийтийн радио 1992 онд “Үндэсний дуу хоолой” хөтөлбөрөөрөө Ричард Никсон /1969-1974 онд АНУ-ын ерөнхийлөгч асан/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахиад нэр дэвшиж байна гээд зарлажээ. Ерөнхийлөгч асан бүр “Би ямар ч муу зүйл хийгээгүй, энэ удаа ч муу зүйл хийхгүй” гэж хэллээ хэмэн иш татжээ. Энэ нэвтрүүлэгтээ Никсоны сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж байна гэсэн үгийг хүртэл дамжуулсан байна.
тэр дороо л дургүйцсэн, дэмжсэн хар мянган хүн утасдах нь тэр. Гэтэл Никсоны дуу хоолойг хошин шогч Рич Литтл дуурайж оруулсан байжээ.
Шинэ төрлийн араатан 1995,04,01
Discover сэтгүүл 1995 оны дөрөвдүгээр сарын 1-ний дугаартаа амьтан судлаачид, доктор Априль Паццо /нэрийн утга нь дөрөвдүгээр сарын худалч /, нэгэн төрлийн шинэ араатан олж илрүүллээ. Амьтны нэр нь hot — headed naked borer буюу “шатаж байгаа толгойтон” гэнэ. Антрактидад байдаг энэ амьтны толго йдээр нь ясан давцан шиг юм байж, тэр нь цусан хангамжийнхаа ачаар маш халуун байдаг гэнэ. Энэ араатан оцон шувуу барьж иддэг гээд л бичиж.
Тэнэгүүдийн жагсаал. 2000,04,01
2000 онд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дөрөвдүгээр сарын 1-нд тэнэгүүдийн жагсаал Нью-Йоркийн 59 дүгээр гудамжнаас тавдугаар өргөн чөлөө хүртэл болно гэж зарлажээ. Жагсаалд оролцогсод яг л багт наадамд оролцож байгаа юм шиг очих хэрэгтэй гэсэн байна. Хэвлэл мэдээллийнхэн, телевизүүд энэ урхинд хэдийнээ орж өглөө нь тйишээ сурвалжлах хэсгээ илгээсний дотор CNN хүртэл бага явуулсан гэнэ. Ямар юмных нь жагсаал байх вэ дээ......

0 Сэтгэгдэл
2014.04.03