Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван ихэр төрүүлэх нь гэсэн чинь жирэмсэн биш байж


Жирэмсэн болсноо мэдэлгүй явж байгаад төрчихдөг хүн нэг биш байдаг бол жирэмслээгүй байж төрөх боллоо гэдэг хуурамж жирэмслэлт бас байдаг байна. Канадын Квебек хотын иргэн Барбара Бенвеню төрөх минь одоо боллоо гэсээр эмнэлэгт иржээ. Тэр бүр би таван ихэр хүүхэд тээж байгаа гэсэн байна. Үнэхээр ч түүний гэдэс бүр томорчихсон хэзээ хэзээгүй төрөх гэж байгаа юм шиг байжээ. Гэтэл Барбара жирэмсэн биш, жирэмсэн боллоо гэж өөрөө өөрийгөө итгүүлдэг сэтгэхүйн өвчтэй нэгэн байсан гэнэ. Түүний хамтран амьдрагч канад эр бүр шоконд орсон байна. Учир нь тэр удахгүй аав болно гээд таван хүүхэддээ өгөх нэр хүртэл бодоод олчихсон бөөн хөөр болон явж байжээ. Ингээд л Барбара сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлэх болж, хамаг итгэл найдвараа алдсан нөхөр нь гэрээсээ явж дээ. Барбара Бенвеньюгийн ийм хуурамч жирэмслэлт ганц энэ удаа ч биш үүний өмнө хоёр, гурван ихэр тээж байгаа гэж ийн гэдэс нь томорч байжээ.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан