Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амьд гэдгээ нотлох гэж 20 жил


“Амьд үхдэл”-үүдийн холбоо “Мритак Сангх”-ыг үндэслэгч Лал Бихари бол Энэтхэгийн умард нутгийн Уттар-Прадеш мужийн фермер. Тэр 20 жилийн өмнө баримт бичгээр бол аль хэдийнээ үхсэн гээд бүртгэж, “оршуулчихсан” өөрийгөө амьд гэдгийг нотлох гэж энэ 20 жилийн туршид төр засгийн хүнд сурталтнуудтай тэмцэж байгаа нэгэн.
1976 онд Лал банкнаас зээл авах гэж хөөцөлдсөн ч түүнд зээл өгсөнгүй. Банкны  ийм шийдвэр гарч байхад Лал эмнэлэгт хэвтэй байж. Гэтэл нутгийнхан түүнийг нас барчихаж гэж ярин цуу гарах нь тэр. Бихариийн авга нь нутгийн түшмэлд хахууль өгч байгаад түүний үхсэн тухай бичиг баримтыг нь бүрдүүлэн өмч болох газрыг нь өвлөөд авчихсан байна.

Эндээс л бүх зүйл эхэлсэн байна. Бихари өөрийгөө амьд гэж хэчнээн нотловч түшмэд болохоор өөдөөс нь баахан бичиг баримт үзүүлж түүнийг хэдийнээ нас барсан гэдэг байна. 

Ингээд үүнээсээ үүдэн ийм явдал байна уу гээд хөөцөлдтөл нас бараагүй атлаа талийгаач болсон гэж бүртгэгдээд өмч хөрөнгөгүй, тэтгэмж хөнгөлөлтөөс үлдэж хоцордог хүн зуу зуугаараа байдгийг мэджээ. Ийнхүү Бихари өөрийгөө амьд гэдгийг батлах гэж 20 жил тэмцсэн бол бусдын төлөө “Амьд үхдэл”-үүдийн холбоо байгуулсан чинь одоо гишүүнийх нь тоо 20 гаруй мянга болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан