Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Манай гаригийн хамгийн азгүй 9 хүн
За бид ч гэсэндээ зарим хүн шиг баяжиж чадаагүйгээ азгүй дээ л энэ гэж боддог. Гэхдээ жирийн биднээс илүү азгүй хүн гэж бас байна аа.
9. Тосгоноороо сугалаа хожиход ганцаараа үлддэг нь
Жил бүрийн зул сарын баяраар Испанид асар их хожилтой лотерей зохион байгуулдгийг “El Gordo” гэдэг байна. Нэг удаа ердөө 70 айлтай Содето тосгоныхон бүгдээрээ тасалбар худалдан авч. Тэд нутгийнхаа хамгийн азтай тоо 58268 гэсэн тоо бөглөж нийтдээ 950 сая доллар хожих нь тэр. Гэтэл Костиса Митсотакис гэгч залууд хэл дуулгалгүйгээр, тасалбар түгээхдээ хаалгыг нь цохиогүй өнгөрснөөс тосгоноороо сая сая доллар авч байхад ганцаараа үлдчих нь тэр.
8. Аянгад цохиулагч эр
Аянга нэг газраа хоёр удаа бууна гэж хаа байхав дээ. Гэтэл Роя Салливана дээр бол долоон удаа аянга бууж Гиннесийн номд оруулсан гэж байгаа. Тэрээр Виржини мужийн Шенандоагийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг нэгэн. Нэг хүн дээр ийм олон удаа аянга бууна гэдэг байж боломгүй.....22 септиллион гэдэг тоонд нэг тохиох биз. Гэхдээ бас энэ бүхнээс амьд үлдсэн гэдэг.
7. Нэг л сумнаас болж
Хенри Зигланд найз бүсгүйгээсээ салсандаа гутраад 1883 онд амиа хорлохоор шийдэж. Тэгээд дүүтэйгэа андгай өргөн хоёр биеэ хөнөөхөөр шийдсэн байна. Дүү нь эхлээд Зигландыг буудаад үхчихлээ гэж бодоод өөрийгөө бууджээ. Гэтэл Зигландыг оносон сум зүгээр л нүүрийг нь шархдуулаад ард нь байсан модонд очоод шигдчихэж. Ингээд өөрийгөө азтай хүн гэж бодож явсаар олон жилийн дараа өнөөх модыг хөрөөдөж хаяхаар шийдсэн байна. Гэхдээ залхуураад тэсрэх бодис булж байгаад дэлбэлжээ. Гэтэл модонд шигдсэн өнөөх сум дэлбэрэлтийн үеэр үсрээд Зигландын толгойд оночих нь тэр. Тэгээд л газар дээрээ нас барж дээ, хөөрхий.
6. Манай гаригийн хамгийн үсэрхэг эр
Ю Жэнь Хуан бол манай гаригийн хамгийн үсэрхэг хүнд зүй ёсоор орно. Ямар нэгэн ховор өвчний улмаас түүний биеийн 98 хувь нь үсээр бүрхэгдсэн байдаг. Сонсголгүй болчихосоо эмээгээд чихнийхээ үсийг авхуулах мэс засал хийлгэсэн гэдэг. Түүний арьсан дээрх нэг см талбайд 41 үс бий. Одоо тэр эхнэр хайж байгаа гэсэн, түүнтэй суух бүсгүй олдох эсэх нь ёстой бүү мэд.
5. Америкийн хамгийн азгүй эмэгтэй
Хар салхины улмаас дөрвөн ч удаа гэрээ сүйрүүлсэн Мелани Мартинесыг азгүй гэхээс өөрөөр юу гэхэв дээ. 1965 онд Бетси, 1985 онд Хуан, 1998 онд Жорж, 2005 онд Катрина хар салхи түүний Луизана голын эрэг дээрх гэрийг сүйтгэж орхиж. Ингээд түүнийг реалиту шоунд урьж Шинэ Орлеандад 20 мянган доллараар байшин барьж өгсөн байна. Шинэ байшин, шинэ гал тогоо, шүүгээ, 50 дюймын телевиз. Бүх юм шинэ. Гэтэл наймдугаар сарын 29-нд хамгийн сүүлийн Катрина хар салхинаас хойш долоон жил өнгөрөөд байтал Исаак хар салхи өнөөх шинэ байшинг нь газартай тэгшилчих нь тэр. Тэр таван муур, гурван нохойтойгоо л үлдлээ. Одоо уулын оройд байшин барьдаг юм уу, яадаг юм.
4. Хамгийн их осолд ордог эмэгтэй
Их британийн “Зовлонт” хочтой Жона Лайна бол амьдралдаа 16 удаа томоохон осолд орсон эмэгтэй. Аянгад цохиулж, хавцлаас уурхайд унаж, машины осолд орж байжээ. Нэг удаа бүр өөрөө шидэгчээс шидсэн чулуу түүнийг онож найман шүдийг нь булга цохиж байж. Таван хүүхэдтэй тариачны гэрт төрсөн тэр сул биетэй байснаас амьд үлдэхгүй байх гэж байсан ч насанд хүрч энэ олон ослоос амьд үлдсээр л....Ой хагастай байхдаа л ариун цэврийн өрөөнд байсан хорт шингэнтэй саван эмээ нь унагачихаад эмнэлэгт ходоод гэдсийг нь цэвэрлүүлж байсан удаатай. Өсвөр насандаа модон дээрээс унаад гараа хугалж байж. Хожим нь автобусаар явж байгаад дахиад л гараа хугалсан гээд л ......16 удаа шүү.
3. Индонезийн хүн-мод
Деде Косвара уг нь эрүүл төрсөн гэдэг. Гэтэл 10 наснаасаа л ойд явж байгаад өдгөө шалбалснаас хойш тэр шархных нь эргэн тойронд жижигхэн ур ургаж эхэлж. Тэр нь одоо хөл гарыг нь бүрхээд яг л модны үндэс, ур шиг болсон хүн.
Мэдээж хөдөлгөөнд нь садаа болон улам л ургасаар. Өнгөрсөн онд индонезийн эмч нар цахилгаан хөрөө ашиглан түүний биенээс бараг зургаан кг яр хөрөөдөж авсан ч одоо дахиад л ургаж томорсоор байгаа.
Цутому Ямагучи бол дэлхийн хоёрдугаар дайны дараа Хиросима, Нагасакид болсон цөмийн хоёр дэлбэрэлтэд хоёуланд нь өртсөн хүн. 1945 оны наймдугаар сарын 6-нд залуухан инженер Ямагучи Хиростима руу явж. Түүнийг трамбайнаас буусны дараа хэдхэн секунд болоод 8,15 цагт цөмийн бөмбөг дэлбэрсэн байна. 350 мянган хүнээс 140 мянга нь газар дээрээ үхэхэд дэлбэрэлтийн төвөөс 3 км-ийн зайд байсан Ямагучи биеийнх нь цээжин хэсэг түлэгдээд, бөмбөгнөөс хоргодох газарт орж үхсэн хүний хүүрэн дунд хоносон байна. Маргааш нь тэр дундаас арай гэж босон Нагасаки орох галт тэргэнд суужээ.
Дөнгөж очоод байтал өдрийн 11,02 цагт Ямагучи өнөө л Хиросимад үзсэн шигээ галт бөмбөлөг дэлбэрэхийг үзэж чих нь дүлийрэн хамаг бие нь шарх болж үлджээ. Энэ шарх эдгэрэхэд 12 жил хэрэгтэй байсан гээд бод доо.
Ямагучи цөмийн бөмбөгтэй тэмцэх ажиллагааны хамгийн идэвхтэй гишүүн байсан юм.
1. Дэлбэлэх бодисыг нь нохой буцаагаад аваад ирж
Умардын хүйтэн өвөл Гарри Женкинс хоёр найзтайгаа Миннесота мужийн Эйкли хотын “Арван миль” гэдэг нууранд загасчлахаар очиж. Нуур бүхэлдээ мөстчихсөн болохоор түүнийг цоолохын тулд эхлээд гал түллээ. Дараа нь ер нь дэлбэлээд цоолчихъё гэж шийдсэн байна. Түүний саваа мод шидлэн эргүүлж авчруулсаар сургасан хайртай Жерри нохой нь мөсөн дээгүүр гүйж тоглож байлаа. Гэтэл яг дэлбэлэх бодисоо асаагаад мөсний хонхорхойд хийчихээд холдтол Жерри өнөөхийг нь зуугаад эзэн рүүгээ гүйж эхлэх нь тэр. Өнөө гурав зугтаагаад, нохой араас нь хөөгөөд....
Ингээд л дэлбэрч нохой газар дээрээ үхсэн бол ачааны машины нь дэргэд асар том нүх гараад машин нь живчихлээ. Гэтэл бас даатгалын компани өөрийн нь буруугаас болсон гээд машины нь төлөө даатгал төлдөггүй. Нохой ч үгүй, машин ч үгүй.

0 Сэтгэгдэл