Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Хулгай хийнэ гэхэд ийм бүтэлгүй байж болох уу даа
Амар хялбар аргаар ашиг орлого олохоор хулгай, дээрэм хийх гэсэн ч бүтэлгүйтсэн тохиолдол бас байна аа. Тэгэхдээ ихэвчлэн өөрөө өөрийгөө барьж өгсөн бүтэлгүй новшнууд. Гэмт хэргийн ертөнцөд түүх болон үлдэж хүмүүсийг хөгжөөж байх юм даа.
25. Цагдаагийнхан дээрээс ороод очдог нь
Тимоти Кларк гэгч цагдаагийнхныг нэгэн томоохон арга хэмжээ зохиож байгааг дуулаад эзгүйчлэн Уолмартын сүлжээ дэлгүүрээс бага сага юм хулгайлчих санаатай орж. Тэгтэл цагдаагийнхан тэр дэлгүүрт үзүүлэх сургууль хийгээд бөөнөөрөө, хяналтын камер хараад байж байх нь таарч мань хүн газар дээрээ баригдах нь тэр.
24. Анамика Дейв гэгч эмэгтэй хар тамхи худалдаалдаг хүн хайгаад марихуан авна гээд интернетэд зар тавьчихаж. Цагдаагийнхан зарыг нь үзээд бүсгүйтэй утсаар ярин газар болзоод газар дээр нь гавлаад авах нь тэр.
23. Вилли Эйвери хар тамхи худалдагчид 10 доллар өгөөд жаахан марихуан авахаар захиалж. Гэтэл өнөөх нь мөнгийг нь аваад алга болчихоор 911-ийн аврах алба руу залгаж учраа хэлж л дээ. Тэгээд л ойлгомжтой.
22.Хой, Жессикс Фритц хоёр Невада руу явах хэрэгтэй болж унаагүйгээс машин зогсоогоод жолоочийг нь алаад зугтчихъя гэж тохирч. Харамсалтай нь тэр хоёр механик хороптой машин жолоодож чаддаггүй байснаас болоод явж чадалгүй баригдсан гэдэг.
21. Эрүүл, чийрэг, биеийн жин тааруу байна гэдэг юунд л бол бол юунд хэрэгтэй юм гээч. Английн Вебстер гэгч эр дэлгүүрээс хулгай хийгээд гарахдаа нүхэнд багталгүй чихээд тэндээсээ цагдаагийн газар луу хүргэгдсэн гэнэ.
20. Өсвөр насны хэдэн залуу айл ухаж байгаад шаазан саванд хийсэн нунтгийг хар тамхи байх гэж бодоод халаасалж орхиж. Тэгээд очоод үнэрлэтэл ямар юмных нь хар тамхи байх вэ дээ, гэр бүлийн гишүүнийхээ чандрыг хадгалж байсныг нь авчихсан байх нь тэр.
19. Унгарын туялзуур жадны аварга Виржин Уйлаки удахгүй болох тэмцээний дасгал хийж байж. Гэтэл Пал Наги гэгч хулгай хийхээр гэрт нь цонхоор ороод иртэл Уйлаки хоолойд нь сэлмээ тулгаад цагдаа дуудахыг тушааж. Хоолойдоо сэлэм тулгаалсан тэр өөрөө цагдаа дуудахаас яахав.
18. 37 настай нэгэн эр шүүхэд мэдүүлэг өгөхөөр очихдоо хулгайлсан Lexus SUV машинаа барьж очоод өмнөх хэрэг дээрээ дахиад нэг хэрэг нэмчихсэн шалгуулж байгаа гэнэ.
17. Буяны эд зүйл худалдаалдаг дэлгүүрт шөнө дөлөөр орсон хулгайч дохиоллын дагуу ирсэн цагдаагийнхныг ороод ирэхэд авсан дотор орчихсон хэвтэж байгаад баригдсан байна.
16. Нэг нөхөр 2008 онд каратэгийн хар бүстэй хэдэн нөхөр амьдардаг айлыг ухахаар шийдэж ороод бас гэж жаал жуул юм аваад гарах гэтэл нэг нь сэрээд бариад авсан гэнэ. Тэгээд л ойлгомжтой.
15. Кристал Эванс, Денис Маклур гэгч хоёр эр шээсний шинжилгээ өгөхөөр явахдаа DHL-ийн машин хулгайлж хөл залгажээ. Харамсалтай нь шилтэй шээснийхээ нэгийг ололгүй бууснаас болоод түүгээр нь хөөгөөд цагдаагийнхан бариад авах нь тэр.
14. Жонатан Паркер гэгч Пенсильванд нэгэн айлыг ухааад гарахдаа бэлэн компьютер дээр Facebook-ээ шалгаатахмаар санагдаж. Харамсалтай нь тэр сүлжээнээс гаралгүйгээр гараад явчихсан болохоор хаягаар нь төд удалгүй олоод бариад авсан байна.
13. Рэнди Льюис гэгч нэг шөнө гурван хүүтэйгээ наргихаар шийдэж хар тамхи татаж, шар айраг ууж. Тэгээд 10 настай хүүгээрэ машин бариулмаар санагдаж түлхүүрээ өгтөл хүү жаахан яваад л осол гаргаж хөөрхий Рэнди шорон руу ачигдсан байна.
12. Фрэнк Синглтон гэгч эр шоронгоос гараад автобусны мөнгөгүй болохоор машин хулгайлахаар шийджээ. Харамсалтай л механик хөдөлгүүртэй машин барьж чадахгүйгээсээ болоод асаах гэж оролдож байх үед нь л бариад авсан байна.
11. Эмээг ч бас басч болохгүй гэдэг. Рбоерт Хосли гэгч 95 настай хөгшний гэрийг дээрэмдэхээр хаалганы дэргэдэх цонхыг хагалан түгжээг нь дотроос нь тайлах гэж оролдож байтал эмээ гар луу нь халиваар хэд хэд хатгаад тусламж дуудан хашгирсан байна. Хосли зугтаахаар оролдсон ч цагдаагийнхан гарын нь шархаар төд удалгүй бариад авчээ.
10.Кристиан Бала гэдэг эр 2000 онд аллагын тухай роман бичиж хэвлүүлжээ. Цагдаагийнхан түүнийг нь уншаад эзэн холбогдогч нь илрээгүй нэгэн хэргийн тухай тов тодорхой бичсэнийг нь үзээд хөөрхий Балаг ядах юмгүй бариад авсан гэнэ.
9. Кристофер Крон өөрийнхөө ажилладаг зоогийн газрыг дээрэмдэхээр шийдэж шөнөөр орж очжээ. Гэтэл түүний унтраагаагүй дохиолол дуугарч цагдаагийнхан юу болоод байгааг мэдэхээр утасдахад Крон утас аваад жинхэнэ нэрээ хэлсэн байна. Маргааш нь бүх зүйл ойлгомжтой.
8. Амжилтаа эрт тэмдэглэх тусгүй гэдэг нь германы нэг хулгайчийн жишээнээс харагдана. Тэрээр хулгай хийгээд амжилттай болсноо тэмдэглэж машиндаа дарс ууж байгаад хэтрүүлчихэж. Машиндаа унтаж байсан түүнийг хулгайлсан эд зүйлтэй нь цагдаагийнхан тэр дор нь барилгүй яахав.
7.Деметриус Робинсон нутгийнхаа дэлгүүрийг ухаад гарахдаа ажилд авахыг хүссэн өргөдлөө мартаж орхиж. Түүн дээр нь өөрийнх нь хаяг, холбоо барих утас нь байсан болохоор цагдаагийнханд хулгайчийг барихад нэг их төвөгтэй биш байж таараа.
6. Жейми Нил, Гарет Тилли хоёр шатахуун түгээгүүр дээрэмдэхээр болж нэг нь нүүрээ халхалж алчуур сонгосон бол нөгөө нь гялгар уут сонгож л дээ. Цэвэрхэн, шинэхэн уутаар нүүрээ халхалсан хүн хяналтын камерт ямар харагдах вэ дээ. Мэдээж.....
5.Квинтон Томас зэвсэгт дээрэм хийснийхээ төлөө Мэриленд мужийн шоронд сууж байж. Шоронгоос тэр нэг найздаа захидал бичиж гэмт хэргийг нь илчилж гэрчилсэн бүхнийг ална гэдгээ дурджээ. Тэр бол захидлын утгыг хэн ч мэдэхгүй гэж бодсон чинь юу байхав дээ, хэдийнээ цагдаагийнхан уншчихсан Квинтоны хэрэг улам хүндрэх нь тэр.
4. Элоиза бүсгүй бас хар тамхи хэрэглэгч. Гэтэл нэг удаа худалдаж авсан бүтээгдхүүн нь чанаргүй маш муу юм таарч. Уурандаа цагдаад учраа хэлтэл хэрэг бүр буруу тийшээ эргэлгүй яахав.
3. Нэг эр ангийн дэлгүүр дээрэмдээд өөртөө л хэрэгтэй зүйл 300 долларын үнэ бүхий ангийн хутга аваад зугтааж. Харамсалтай нь тэр дэлгүүрээс гарч амжсангүй, босгонд бүдрээд унахдаа өөрөө өөрийгөө хатгачих нь тэр. Уг нь хутга, хурц үзүүртэй юм бариад гүйж болохгүй гэж хар багаас л ээжүүд хэлдэг дээ.
2. Өнөө цагт дэлгүүр дээрэмдэхэд ч технологи өндөр мэдлэг шаарддаг болж. Даниэль Глен гэгч дэлгүүр ороод кассын аппаратыг нь онгойлгох аргаа олохгүй утсаар асууж байгаад баригдсан байна.
1. Мохаммед Ашан бол Афганистанд талибуудын дунд шатны удирдагч байсан эр гэнэ. Тэрээр АНУ, Афганы хамтарсан цэргүүдийн хянаж байгаа шалган нэвтрүүлэх цэг рүү очоод гарахыг оролдсон байна. Харамсалтай нь тэнд өөрийг нь эрэн сурвалжилж, олж өгсөн хүнд 100 долларын шагнал амласан зурагт хуудас хэд хэдээрээ байсан гэнэ. Ийм хүн чинь талибын удирдагч байх уу даа.

0 Сэтгэгдэл