Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Агаарын тээврийн түүхэнд ор сураггүй алга болсон 10 онгоц
Малайзын агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн Боинг 777-200 онгоц алга болоод яг 20 хонож байна. Гэтэл ийм байдлаар хүрэх газартаа хүрэлгүй ор сураггүй болсон онгоц дэлхийн нисэх хүчний түүхэнд нэг биш байдаг байна. Энэ бүхнээс онгоц нь ч зорчигч, нисэгчдийн бие цогцос нь ч, ер нь юу ч олдоогүй өнөө хүрч байгаа 10 тохиолдлыг дэлгэж байна.
1. Малайзын “Боинг 777-200” онгоц
Малайзын агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн МН370 чиглэлийн онгоцны сураг өнөө болтол гараагүй л байна.
Нисгэгч нь амиа хорлосон, техникийн бүрэн бус байдал, онгоцыг барьцаалсан гээд янз бүрийн л таамаг байна. 239 зорчигч, багийн 12 гишүүнтэй онгоц Малайзын нийслэл Куала-Лумпураас Бээжинг чиглэн гуравдугаар сарын 8-ны шөнө нисээд нэг цагийн дараа радарас алга болсон. Алга болсноос нь хойш таван цагийн дараа эрж эхэлсэн. Онгоц радараас алга болж, холбоо тасарснаас хойш нисэх хугацаа, чиглэлээ өөрчилсөн зэргийг харгалзан Австралийн Перт хотоос 2,5 мянган км-ийн зайд Энэтхэгийн далайд унасан гэсэн таамаглал гаргаж Малайзын Ерөнхий сайд зорчигчдын ар гэрийнхэнд онгоц сөнөсөн, амьд хүн үлдээгүй гээд эмгэнэл илэрхийлээд байгаа. Хиймэл дагуулаас авсан зургаас далайд 300 орчим эд зүйл байгааг илрүүлээд эрлийг тийш нь чиглүүлсэн. Гэхдээ энэ нь малайзын онгоцны үлдэгдэл мөн эсэхийг нотлоогүй, хэн ч газар дээр нь очоогүй байна.
2. Анголын Луандегаас хулгайлсан Боинг-727
2003 оны тавдугаар сарын 25-нд Анголын Луанде хотын олон улсын Куатро де Феверейро нисэх буудлаас Боинг 727-223 онгоцыг хулгайлсан. Агаарын тээврийн Aerospace Sales & Leasing компанийн Борт инженер Бен Чарльз Падилья, нисэхийн механик, хувийн нисэгч Жон Микел Мутант нар онгоцонд байлаа. Тэд мэргэжлийн нисэгч биш байсан болохоор хамгийн багаар бодоход гурван хүн жолооддог онгоцыг жолоодож чадахгүй байсан хэрэг. Тэр бүү хэл диспетчирийн албатай ч холбоо тогтоож чадахгүй байсан. Ингээд л үүнээс хойш энэ онгоц ч, энэ хоёр хүн ч сураггүй алга болсон. Падильягийн гэр бүлийнхэн түүнийг цалингаа авахгүй байснаас болж гутарсан байсан гэдэг.
3. Вьетнамын дайны үеэр номхон далайд алга болсон онгоц
Вьетнамын дайны эхний үеэр цэргийн албан хаагчдыг тээвэрлэж явсан 739 дүгээр чиглэлийн онгоц Өмнөд Вьетнамын Калифорнийн Трэвис баазаас Вьетнамыг чиглэн 1962 оны гуравдугаар сарын 16-нд хөөрсөн. Онгоцонд багийн 11 гишүүн, цэргийн “Супер Созвездие” багийн 96 албан хаагч сууж явжээ.
Гуамд онгоцоо цэнэглээд Филиппиний Кларк баазыг чиглэн ниссэн ч тэндээ хүрээгүй алга болсон. Номхон далайн баруун хэсэгт унасан байх гэдэг ч онгоцны үлдэгдэл ер нь ямар ч зүйл олоогүй. Онгоц ниссэнээс хойш нэг цаг болоод тэнгэрт дэлбэрэлт болсон тухай мэдээлсэн.
Пуужингаар сөнөөсөн үү, халдлага байв уу, хөдөлгүүр гэмтэл гарсан уу гээд олон асуулт гардаг ч хэн ч хариу өгч чадаагүй.
4. Жазын хамтлагийн ахлагч Ла-Маншийн хоолойд алга болов
1944 оны арванхоёрдугаар сарын 15-нд жаз хөгжмийн алдартай хамтлагийн ахлагч Гленн Миллер Их бриатнийн хатан хааны агаарын цэргийн баазаас Парис руу нисэх байлаа. Тэнд концерт тоглохор төлөвлөсөн байсан ч Скандинав С-64 онгоц францын нийслэлд очсонгүй. Миллер бүр 1942 оноос цэрэг эдийн засгийнхантай холбогдож хөхжгмийн ертөнцөд ид хүчээ авч байхдаа 1944 онд түүнд хошууч цолоои шагнуулж байжээ.
Түүнийг сураггүй алга болсон тухайд цаг агаар муу байснаас онгоц нь Ла-Маншийн хоолойд унасан гэдэг. Зарим эх сурвалж онгоцыг нь немцүүд сөнөөсөн гэдэг. Харин немцийн сэтгүүлчид 1990-ээд онд Миллерийн францын биеэ үнэлэгчтэй байж байгаад зүрх нь хаагдаж нас барсныг америкийн цэргийнхэн нуусан гэсэн таамаг дэвшүүлсэн. Өөр нэг хувилбарыг Хатан хааны агаарын цэргийн хүчний штурман Фреп Шоу тэдний онгоцгерман дээгүүр нисэх үедээ галд авалцан унахыг харсан гэдэг, гэвч нотлоогүй.
5. Дэлхийг тойрох гэж яваад сураггүй алга болсон эмэгтэй
Нисэх хүчний түүхэнд нэрээ үлдээсэн эмэгтэй Амелии Эрхард Атлантын далай дээгүүр ганцаараа туулж ниссэн хүн. 1937 оны зургадугаар сарын 2-нд “Lockheed Electra” загварын онгоцоор дэлхийг тойрох гэж яваад сураггүй алга болсон. Штурман Фред Нунан тэр хоёр Номхон далайн Хауленд арлын орчим сураг тасарсан юм.
АНУ-ын эргийн хамгаалалт, тэнгисийн цэргийн флот тэр дор нь эрэл хайгуул хийж нөхөр Эрхардыг оролцуулан хайсан ч ямар ч ул мөр олдоогүй. АНУ-ын засгийн газар тэднийг шатахуун нь дуусаад унасан гэж үзээд хаасан.
Гэхдээ л янз бүрийн цуу яриа үргэлжилдэг. Нэг хэсэг нь түүнийг тагнуул байсан гээд японы эзэмшлийн аль нэг арал дээр бууж олзлогдсон гэдэг. Нөгөө зарим нь АНУ-д эргэж ирээд нэр хаягаа өөрчлөн нам гүм амдарч байсан гэж ярьдаг.
6. Бермудын гурвалжинд алга болсон байлдааны онгоцууд
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Эвенжер загварын бөмбөгдөгч таван онгоцны баг 1945 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр сургуулийн нислэг хийж яваад америкийн зүүн эрэг орчимд Бермудын гурвалжинд сураггүй алга болсон. Таван онгоцонд нийтдээ 14 хүн явсан. 19 дүгээр нислэгийнхэн агаар хөөрснөөс хойш хоёр цаг болоод багийн ахлагчийн нь чиглэл заагч нь ажилгүй болж байрлалаа тогтоох аргагүй болсон гэдэг. Бусад онгоцууд ч хаана яваагаа мэдэхээ болсон байна. Ингээд хоёр цаг өнгөрөхөд шатахуун нь дуусч багийн ахлагч нь бусдыгаа онгоцноосоо үсэр гэж тушаасан байна. Тэр үед Флоридагийн эрэгт байсан танкер хөлөг агаарт дэлбэрэлт болохыг харсан гэдэг. Нэг мянган км-ийн хавтгай дөрвөлжин талбайд эрэл хийгээд юу ч олоогүй.
7. Урлагийн бүтээл бүхий бразилийн онгоц
Бразилийн Varig Brazilian Airlines компанийн ачааны Боинг 707-379C онгоц 1979 онд японы Токиогийн Нарита буудлаас хөөрөөд 30 минутын дараа радараас алга болж тэр чигтээ сураг тасарсан. Энэ онгоцоор зураач Манабу Мабегийн 1,2 сая доллараар үнэлэгдэх 153 зургийг тээж явсан гэдэг. Онгоц, багийн зургаан гишүүн, үнэт зургууд ор бараагүй алга болсон. Дээрэм, халдлага болсон уу, онгоцонд гэмтэл гарсан уу ямар ч таамаг байхгүй, хэн ч юу ч олоогүй.
8. Цэргийн албан хаагчидтай онгоц
Канадын агаарын тээврийн “Pacific Air Lines” компанийн DC-4 загварын онгоц 1951 оны долдугаар сарын 21-нд Ванкувераас багийн зургаан гишүүн, цэргийн 31 албан хаагчтайгаар Токио руу нисээд сураггүй алга болсон. Аляск дахь Анкорижегаас ниссэний дараа 90 минут болоод графикийн дагуу явж байна гэсэн ч төдөлгүй цаг агаар муудаж ширүүн бороо орон, мөсдөж үзэгдэх орчин 152 метр гэж мэдээлсэн. Үүний дараа ор сураггүй болж удаан хугацаагаар эрсэн ч юу ч олоогүй.
9. Лос-Анжелос руу нисээд хөдөлгүүр гэмтсэн
DC-4 загварын тээврийн онгоц 1964 онд есөн зорчигчтойгоор Номхон далайн төв хэсэг дэх Уэйк арлаас Лос-Анжелос руу нисээд сураггүй алга болсон. Хамгийн сүүлд Ло-Анжелосоос баруун өмнө зүгт 804 км-т явж байхдаа хөдөлгүүрт гэмтэл гарсан тухай мэдээлэл дамжуулсан. Тэнгисийн цэргийн хүчнийхэн эрэл хийгээд далайд нефтийн тосны толбо олсон. Зарим нь онгоцны сүүл харсан гэдэг ч зорчигчдоос нэг ч хүний цогцосыг олоогүй.
10. Мичиганы нууранд алга болсон DC-4
1950 оны зургадугаар сард Northwest Airlines компанийн DC-4 онгоцны Нью-Йоркоос Миннесот муж хүрэх 2501 дугаар чиглэлийн нислэгээр 58 хүн зорчиж яваад мөн л сураггүй алга болсон.
Осол болсноос хойш долоо хоногийн туршид Мичиган нууранд эрэл хийсэн ч онгоцны үлдэгдэл ч, зорчигчдын цогцос, эд зүйлээс юу ч олоогүй, Онгоцны сүйрсэн шалтгааныг ч тогтоож чадаагүй.

0 Сэтгэгдэл