Орц: 1 порц
төмс 1 ш /том/
лууван 1 ш
нойтон дүпү 20-30 гр
мөөг 20 гр
өргөст хэмх 10 гр
улаан лооль 10 гр
давс, перец, ногооны амтлагч
зөөхийтэй томатны сүмс 100 гр
1.Арилгасан түүхий төмсний голыг нарийн хурц хутгаар хөндийлөн ухаж авна. Хөндийлсөн төмсийг ногооны амтлагч, давстай усанд дутуу чанаж болгоно.
2.Дүпүг жижиглэн хэрчинэ. Лууванг чанана. Мөөгийг дэвтээж чанаад жижиглэн хэрчинэ. Төмсний голоос ухаж авсан хэсгийг жижиглэн хэрчинэ. Өргөст хэмх, улаан лоолийг шоо дөрвөлжин хэрчинэ. Бүх ногоог нийлүүлэн давс, перец, ногоо амтлагчаар тохируулан амталж шанз бэлэн болно.
3.Бэлтгэсэн шанзаар төмсний голыг дүүргэж чигжиж хийгээд жигнүүрт өрж 10-15 минут жигнэж болгоно.
4.Шанзалж жигнэсэн төмсийг тавагт гаргаж сүмс дусааж чанасан луувангаар чимэглэнэ.