Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөөгтэй ногооны рагу

Орц: (4 порц)
хурган хулуу 600 гр
шампиньон мөөг150 гр
даршилсан улаан лооль 300 гр
сонгино 2 ш
сармис 1 хумс
ургамлын тос 4 х/х
ногоо чанасан шөл 4-5 х/х    
цагаан вино 3 х/х
нимбэгний шүүс 1 х/х
яншуй, давс, перец

1.Хулууг цагираг хэлбэртэй, сонгиныг жижиг шоо дөрвөлжин хэрчинэ. Сармисыг цэвэрлэж жижиглэн, мөөгийг хавтгай хэрчинэ.
2.Халаасан тосонд хулуу, сонгино, сармисыг хийж 3 минут орчим хуурна. Дээр нь дөрөв хуваан хэрчсэн лооль, 3 х/х лоолийн шүүс нэмнэ. Ногоон дээр мөөг, дарс, шөл, нимбэгний шүүс нэмж таглахгүйгээр 15 минут орчим дунд зэргийн галаар жигнэнэ. Рагуг давс, перецээр амтална.
3.Ширээнд өгөхдөө яншуйгаар чимэглэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан