Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Юу ч хийгээгүй байж цалин авсан 10 тохиолдол
manai kompanidch gesen dargiin dvv n geed hezeech ajildaa irdeggvi zugeerl tsalin avdag hun bsiish de odoo bas ehner n ch gesen tegdeg bolson ulun zolbin garuud chadvaraaraa tsalin avch chadahgvil de
Монголын төрийн албан хаагчид энэ жагсаалтад багтаагүй юм бн.
Хэн нэгэн ямар ч ажил үүрэг гүйцэтгээгүй байж цалин хөлс авдаг бол сайхан хэрэг шүү. Мөнгөний пирамид гэж хүмүүсийг мэхэлдэг нэг зүйл байдаг. Гэхдээ энэ ч бас тодорхой хэмжээний ажил хийдэг. Ухаандаа тэд хүмүүсийг дагалдуулан элсүүлнэ. Гэтэл ямар ажил үүрэг гүйцэтгэхгүй байж цалин хөлс авдаг, бүр их хэмжээний мөнгө авдаг тохиолдол байна. МАН засгийн эрх барьж байхад нэгэн генералын хүү хилийн цэрэгт алба хаадаг хэмээн хууль бусаар цалин авч байсантай л ижил зүйл дээ. Ийм 10 сонгодог жишээ.
10. Цогцосны төлөө өгдөг цалин
Хэдэн зуун жилийн өмнө Хатан хааны тэнгисийн цэргийн усан цэрэг нас барж. Тэр цагт даатгалын тухай ойлголт байхгүй байсан болохоор усан цэрэг тэнгист нас барвал яах вэ гэдэг асуудал гарч ирж. Ингээд Хатан хааны флот бэлэвсэрсэн гэргийд нь цалинг нь үргэлжлүүлэн өгч байх шийдвэр гаргаж. Үүнийг 1760 онд парламентаар албан ёсын болгож мөрдөж байгаад 1823 онд өөрчилсөн гэдэг.
9. Нэмэлт ээлжинд ажиллалаа хэмээн унтдаг цагдаа нар
Цагдаа нар халаагүй ээлжинд ажиллахаараа их хөлс авдаг гэж бид боддог. Гэтэл америкийн Элизабет, хотын цагдаагийн хэдэн ажилтан 2013 оны аравдугаар сард Нью-Жерсигийн орон сууцны хороололд нэмэлт ээлжинд гарахаар гэрээ хийжээ. Гэхдээ тэд ямар ч ажил үүрэг гүйцэтгэсэнгүй, эргүүл шалгалт хийсэнгүй, тэр бүү хэл ажиглалтын камерын бичлэгийг ч шалгасангүй, тэдэн рүү хэн ч буудсангүй. Тэд ажилд гараагүй юм чинь аргагүй шүү дээ. Гэхдээ илүү цагаар ажилласны хөлсөө авсаар байжээ.
8. Бараа нь ч харагддагүй бармен
Гэмт хэргийн бүлэглэлийн цуутай гишүүн Жеймс “Уайти” Балжер нэг удаа баарны эзэн Кевин О’Нил гэгчийг шөнийн ээлжтэй байхад нь орж ирээд бармены ажил байна уу хэмээн тайван гэгч асууж. Баарны эзэн ч зөвшөөрч түүнийг ажилд авсан шийдвэр гаргаж, цалингийн цэсэнд нэрийг нь бичих нь тэр. Харин Уайти хэдэн жилийн туршид долоо хоног бүр цалин авсаар байсан ч нэг ч удаа ажилдаа ирсэнгүй, ганц коктейль найруулсангүй. Тэр ч бүү хэл Уайти өөр долоо найман ажлыг ингэж байсан гэдэг.
7. Нэг метр зам ч бариагүй атал цаингаа авсаар
2013 оны эхээр Метро-Норт компанийн замын ажилчид ар гэрийнхээ ажлг хөөцөлдсөн шигээ явцгааж, үгүй бол ажил дээрээ, ачааны машин дээр Burger King идэн инээлдэн сууцгааж байсан ч цалингаа авсаар л байх болж. Скотт Ньюман гэгч эдний дотроос хамгийн их буюу нэг жилд 87 мянган долларын цалин авсан байдаг.
6. Их британийн депутатуудын хүсэлт
Их британийн парламентын гишүүдийн огт хийгээгүй ажлынхаа төлөө авдаг элдэв цалин урамшууллын дэргэд манай УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулах тэрбус, тэрбум төгрөг чинь нэр цэвэр юм гээч. Тэд чинь элс эх орныхоо төлөө ажиллаж цалин авахынхаа зэрэгцээ элдэв зүйлийн нэмэгдэл урамшуулал нэхдэг гэнэ. Олон нийтийн үүрэг гүйцэтгэсний төлөө, цаг наргүй ажиллаж байгаа гээд нэмэлт урамшуулал шаарддаг байна. ДепутатФрэнк Кук гэхэд л цаг наргүй ажиллаж бүтээлч чадвараа алдаж байгаагийнхаа төлөө 5000 фунт стерлинг хүссэн гэнэ. Зарим нь нүүрэн дээрх сорвио арилгуулахад шаардлагатай зардлыг хүртэл нэхэмжилсэн жишээ байна.
Нээрээ манай гишүүд чинь бас ч гэж яах вэ, тойрогтоо хэмхэрхий ч атугай хөгжим аваад өгчихдөг шүү.....
5. Канадын депутатын найз
Канадын нэг депутатын найз бас л юу ч хийлгүйгээр 65 мянган долларын цалин авч байж. Оттава хотын депутат Майк Даффи найзынхаа нэрээр дөрвөн жилийн хугацаанд сенатаас энэ мөнгийг гаргаж авсан гэнэ. Сэтгүүлчид үүний мөрөөр орж дуулиан дэгдээснээр цагдаагийнхан түүний найз Жеральд Донохьюг асуухад үнэхээр ямар ч ажил үүрэг гүйцэтгээгүйгээ мэдүүлжээ. Харин найз депутат нь ямар ч ажил хийлгүйгээр цалин авч болох тухай ярьж зөвшилцсөн гэж хэлсэн гэнэ.
4. Мафийн гишүүн хоногт 24 цаг “ажиллажээ”
Нью-Йоркийн гэмт хэргийн бүлэглэлийн нэг гишүүн жилийн 400 мянган долларын цалин авсан байх юм гэнэ. Хэргийн учир нь зартай гэмт хэрэгтэн Винсент Гигантын залгамжлагч Ральф Гигант гэгч тэрээр ниэсх буудлын терминалд үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчийн ажлыг хоногт 24 цагаар гүйцтэгэдэг гэжээ. Гэхдээ долоо хоногт 7 өдөр, жилд 365 хонг шүү дээ. Ингэж их ажиллаж байгаа бол ийм цалин авахаас яахав. Харамсалтай нь ажил дээрээ нэг ч удаа очиж байгаагүй гээд байгаа.
3. Ачааны машины жолооч нар
Чикаго хотын захиргаа хог тээврийн ачааны машины жолооч нарт юу ч хийгээгүйнх нь төлөө цагийн 50 долларын хөлс өгөг гэвэл итгэх үү. Хог тээврийнхэн ямар ч ажил хийлгүй хэчнээн хоног болж жолооч нар нь зүгээр сууцгаахыг сэтгүүлч Тим Новак ажиглаад л байж. Ингээд судлаад сурвалжлаад байтал тэд татвар төлөгчдийн мөнгөнөөс цалин авсаар байсныг илрүүлжээ. Хэргийн учир нь сонгуулийн өмнөх компанийн үеэр хотын дарга Ричард Дэйлигээс эхлүүлээд авлигын том сүлжээ басйныг илрүүлсэн байна.
2. Гурван газар “ажиллаж” хагас сая долларын цалин авдаг
Өндөр цалинтай ажлын жагсаалт гаргавал “сургуулийн цэвэрлэгч” яг орно. Джеймс Коппола, Майкл Каннигхем, Трифон Радеф гэгч гурван нөхөр өөрийнхөө ажлын зэрэгцээ Нью-Йорк мужийн хэмжээгээр сургуулиудад цэвэрлэгч хийж эхэлж. Коппола гэхэд л 2007-2010 онд Нью-Йоркт гурван ч сургуулийг “алсаас” цэвэрлэж цалин авч байжээ. Тэр гурав ийм байдлаар хотын төсвөөс 500 мянган долларын цалин авчихсан гэж байгаа.
1. Хаа холын Хятадад ажиллалаа гэв үү
Программ хангамжийн Verizon компанийн ажилтан байсан Боб гэдэг энэ нөхөр Хятадын Шэньян компанид бас л “ажилладаг” гэнэ. Үүнийхээ төлөө тэр жилд 50 мянган долларын цалин авдаг байна. Угтаа бол тэр тэнд очно гэж юу байхав, зүгээр л компьютерийн ард суудаг нэгэн. Цаад компани ажлын гүйцэнтгэлийг нь хэрхэн яаж тооцож үнэлж байсан нь бүү мэд.

0 Сэтгэгдэл
Boh
Manai bohchuud geed hoolnii savnuud yu ch hiihgui baij ajildaa ch irehgui tsalin avaad baidag sh dee
2014.03.28
2014.03.28
2014.03.27