Огноо: 2014 оны гуравдугаар сарын 25-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Түлш шатахуун нийлүүлэх”
Тендер шалгаруулалтын дугаар: 2014/54
“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчоос “Түлш шатахуун нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцох сонирхолтой этгээд нь тендерийн баримт бичгийг /Хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /Тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Данс: Худалдаа хөгжлийн банкны 806-р салбар, 406005907
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерт оролцохыг санал болгож байгаа үнийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний төрөг, /эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют/ -ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 04-р сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2014 оны 04-р сарын 25-ны өдрийн 09 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хягаар авч болно.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Ф.Энгельсийн гудамж, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн байр, 313 тоот хаалга
Утас: 75753047-207, Факс: 342397