Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014 оны  гуравдугаар сарын 26-ны  өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Улаанбаатар хот, Баянгол  дүүрэг, 40 дүгээр сургуулийн давхрын өргөтгөлийн барилгын угсралтын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0098

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас эрх бүхий тендерт оролцогчдоос Баянголдүүрэг, 40 дүгээр сургуулийн давхрын өргөтгөлтийн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [200, 000] төгрөгөөр худалдан авч болно.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45  хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн (2012, 2013 он) борлуулатын орлого нь нийт 1.5 тэрбум төгрөгөөс доошгүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 600.0 сая төгрөг
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2012, 2013 оны санхүүгийн тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: нэг удаа 600.0 сая төгрөг байх. ( 2012, 2013 он)
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: [дараах заалтууд шаардлагатай]
Барилга угсралтын ажлын хувьд /хуучин/
2.1.2  Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2.4. Холбоо дохиолол,  интернет, компьютерийн сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
2.2.9  Гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт

Эсвэл
Барилга угсралтын ажлын хувьд /шинэ/

2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт  бүтээцэн барилгын   угсралт, өргөтгөл, шинэчлэлийн  ажил /1-5 давхар хүртэл/
2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, Гал унтраах болон галын аюулын дохиололын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт.
Тендерийн хамт 20,0 сая  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны  дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн, 11 цаг 30 минутад-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Оролцох хүсэлтэй байгууллага аж ахуйн нэгж
Нийслэлийн төрийн сан банк  200051015 тоот дансанд мөнгөө төлнө үү.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу,
Самбуугийн гудамж,  Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр,
Нийслэлийн Худалдан Авах ажиллагааны газар, 10 давхар,
мэргэжилтэн  Ц.Ганцэцэг, ажил: 75757805

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан