Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмч өвлөж авсан, хүнээс илүү азтай ноход

Мозамбикийн ерөнхийлөгч асан Самора Машел нэг удаа “Баян хүний нохой бол баялаг бүтээдэг ажилчнаас ч илүү вакцин, эм, эмнэлгийн тусламж, асаргаа гээд хүнээс асар ихийг авдаг” гэж хэлсэн байдаг. Заавал баян гээд ч байх юмгүй нохойтой хүн бүр л энэ амьтнаа хайрлаж асар ихээр халамжилдаг. Үнэндээ ч  нохой бол хүний хамгийн сайн нөхөр. Ийм болохоор  түүндээ хайртай байхаас ч яахав. Зарим нэгэн  нь зүгээр ч хайрлаад зогсохгүй түүнд бүхий л өв хөрөнгө өвлүүлэн үлдээдэг жишээ байна. Хамгийн сонгодог 10 жишээ.

10. Гейл Поснер


Гейл Поснер бол мэдээж амны хишигтэй төрсөн хүүхэд. Америкийн нэрт бизнесмен Виктор Поснерийн охин мөнгөний тухайд хэзээ ч сэтгэл зовж байсангүй. Түүний чихуахуа үүлдрийн бяцхан Кончита нохой түүний хамгийн хайртай амьтан байлаа. Тэр бүр нохойдоо 15000 долларын сууц, алтан кадиллак авч өгч байсан хүн. Энэ нохойнд өөрийн унтлагын өрөө, усанд ордог өрөө, өдрийн дэглэм байсан. Нохойгоо хооллох болоход эзэн нь дагаж явдаг байлаа.  Гейл 67 насандаа өөд болохдоо гурван сая долларын хөрөнгөтэй хөрөнгө оруулалтын сан, Маймагийн  наран шарлагын газар дахь 8,3 сая долларын үнэтэй харш зэргээ Кончита нохойдоо өвлүүлэн үлдээжээ.

9. Леон Хелмсли

Леон Хелмсли бол Helmsley зочид буудлын сүлжээний эзэн байлаа. Түүнийг өнөөдөр татвараас зугтаадаг, харамч гэх мэтээр янз бүр хэлдэг ч тэр баян л хүн байсан. Хамгийн гол нь тэр “Беда” нэртэй нохойдоо тун хайртай байж. Леона 87 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлэхдээ хоёр ач хүү, төрөл төрөгсөддөө өмч хувь үлдээхдээ дөрвөн хөлт хайртыгаа  бас мартаагүй. Тэр “Беда” нохойдоо 12 сая долларын хөрөнгө үлдээсэн юм.
Энэ нь ч уншиж бичиж чадахгүй хөөрхий нохойд буян болохоосоо бөөн гай дагуулсан юм. Нохойг алахаар олон удаа заналхийлж байлаа. Эцэст нь шүүх түүний өв хөрөнгийг 2 доллар болгон бууруулах шийдвэр гаргасан. Энэ бол нохойнд 10 жил тансаглан амьдрахад хүрэлцэх мөнгө байв. “Беда”гийн асрагч жилд 6000 доллар авч, хүнсэнд 1200, салхилуулахад 8000, авулгүй байдлыг нь хангахад 100000 доллар зарцуулахаар тооцоход шүү дээ. Беда 2010 онд 12 насандаа нас нөгчсөн юм.

8. Нора Хардвелл


Цор ганцаар хорвоог элээсэн Нора Хардвеллийн цорын ганц хайртай түшиг нь Тина, Кейт нэртэй хоёр нохой нь байлаа. Тэрээр надаас хойш энэ хоёр маань яана даа гэж байнга сэтгэл зовнидог байж. Ингээд тэрээр нэг сая долларын сангаа ноходдоо өвлүүлж “миний үхсэнээс хойш 21 жилийн хугацаанд энэ хоёр нохойн сүүлийнхийг үхэх хүртэл асарч тэтгэхэд зориулна” гэсэн гэрээс үлдээсэн байна.
Түүнийг нас барсны дараа хоёр нохой нь 16187 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий байшинд нь амьдарч, үлдээсэн хөрөнгөөр нь амь зууж байсан юм.

7. Сидни Альтман

Сидни Альтман бол сантехникийн хэрэгсэл худалдаалдаг жинхэнэ ухаалаг бизнесмен байлаа. Түүнд Саманта нэртэй нохой байсан. Тэр Мари Дана гэгчтэй олон жил харилцаатай байсан болохоор  60 насандаа талийгаач болохдоо хөрөнгийнхөө ихэнхийг түүнд өвлүүлэх байх гэж бодож байж. Гэтэл огт өөр явдал тохиож тэрээр Саманта нохойдоо 6 сая доллараа өвлүүлсэн байжээ. Гэхдээ Саманта тийм ч залуу биш байлаа. Ингээд Саманта нохойд 350 мянган доллар Беверли-Хиллзийн тансаг байшин үлджээ. Нөгөө талаас Дана нохойг асрах үүрэг хүлээвэл жил бүр 60000 мянган доллар өгч болох гэнэ. Найз бүсгүй нь өөрөөс нь илүү нохойдоо хайртай байсан амрагийнхаа хөрөнгийг авах гэж өнөө хүртэл шүүхэдсээр л байгаа.

6. Ли Александр Маккуин

Британийн загвар зохиогч Ли Александр Маккуин 42 настай байхдаа амиа хорлосон. Гэрээс болгож бичсэн зурвас нь “Миний нохдыг халамжилж байгаарай” гэсэн үг л байсан. Тэрээр өөрийн 26 сая долларын хөрөнгөнөөс  Жус, Минтер, Каллум гээг гурван нохойдоо тус бүр 82 мянган доллар үлдээсэн. Үүгээр ч зогссонгүй тэр бас амьтан хамгаалах  «Battersea Dogs and Cats Home», и «Blue Cross Animal Welfare Charity» байгууллагуудад 165 мянган доллар үлдээсэн юм.

5. Межел Барретт-Родденберри

“Оддын зам” цуврал киноны бүтээгч Жин Родденберригийн эхнэр Межел Барретт-Родденберри мөн л өөрийнхөө нохойд 4 сая доллар үлдээсэн нэгэн. Тэгээд зогсохгүй энэ нохой түүний тансаг орон сууцны  нь  нэгэд амьдарна. Тэгэхдээ бас нохойтой нь хамт амьдарч, асарч байхыг зөвшөөрсөн хүнд нэг сая доллар үлдээжээ.

4. Элеанор Ритчи
                             
Энэ бол нефть боловсруулах том корпорацийн өв залгамжилсан хүн. Залуудаа Элеанор нийгмээс тасархай шахам дуугүй бүсгүй байж. Түүний ойрын ганц хүн нь ээж нь байсан ч 1960 онд нас нөгчсөн болохоор энэ хүндрэлээ даван туулах гэж өөрийгөө нохдоор хүрээлүүлсэн гэдэг. Тэр зүгээр ч нэг нохой худалдан авдаггүй золбин нохдыг гудамжнаас авдаг байсан гэнэ. Тэр хоёр  гурваар ч тогтсонгүй бүр нас барахад нь түүний асрамжинд 150 нохой байжээ. Үүнийхээ төлөө тэр 12 сая доллараа нохдод зориулаарай гэж үлдээсэн байна. Түүний нохдын сүүлчийнхийг үхсэний дараа үлдсэн мөнгийг Обернын их сургуулийн өвчтэй амьтдыг судлахад зориулсан санд шилжүүлсэн байна.

3. Карлотта Либенштайн

Немцийн гүнгийн хатан энэ хатагтай бас л өөрийнхөө Гюнтер III нэртэй немц овчарканд тун хайртай хүн байлаа. Тэрээр хайртай нохойдоо 80 сая доллар үлдээж үхэн үхтэл нь асрахыг гэрээсэлсэн байна. Энэ нь бас Гюнтер III-ын зулзага Гюнтер IY-т залгамжлагдана гэжээ.
Ингээд гэрчүүд, итгэмжлэгдсэн хүмүүс бүх гэрээслэлийг баталгаажуулж Гюнтер IY-т хамгийн багаар бодоход 372 сая доллар өвлүүлсэн байна. Нохой үүнээс гадна тансаг байшин, жолоочтой лимузин, тусгай захилгаар хийлгэсэн бассейн эзэмшинэ.

2. Энни Дайер


Энни Дайер мөн л Фэнни нэртэй нохойндоо сайн найзаасаа ч илүү итгэж, хайрладаг нэгэн. Уг нь түүний нөхөр амьдралынх нь түшиг тулгуур байх ёстой атал эсрэгээрээ байсанд л хэргийн учир байгаа юм. 1909 онд азгүй эмэгтэйг нөхөр нь буудаж хороолоо. Гэхдээ Фэнни нохйо гудамжинд гарсангүй. Энни нохойдоо 25000 доллар өвлүүлэн, асарч халамжлахыг Буффалогийн гэр бүлд итгэмжилсэн байна. Тэд нь ч энэ үүргээ сайн биелүүлсэн гэдэг.

1. Диана Мибург
        
Пивоны үйлдвэрлэлийн эзэн энэ хатагтай бас л нохойнд маш хайртай нэгэн. Түүнд Жейсон гэдэг нохой байсан ч бас орон гэргүй нэг нохой авахыг хүсч. Харамсалтай нь Жаспер гэдэг золбин нохойг авсныхаа дараахан хэдэн долоо хоноод ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Гэхдээ тэрээр амжаад дөрвөн хөлт найзууддаа тус бүр 25000 фунт стерлинг үлдээжээ. Жейсоныг үхсэний дараа Жаспер түүний хувийг “авч” хоёр дахин их мөнгөтэй болсон. Үүнээс гадна Жаспер хатагтайн сууцанд амьдарч хатагтай Мибург түүнийг халамжилж байлаа.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан