Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үхэл дагуулсан аймшигт 10 агуй

Газар дэлхий дээр юу эс байх билээ. Уул нурууд, ус мөрөн, агуй, нүх гээд. Он цагийн шалгуураар байгаль эхийн бүтээсэн агуй, асар том нүхнүүд хэдэн зууны тэртээгээс янз бүрийн түүх дурсамж авч үлдсэнээс аймшигт түүх үлдээсэн нь нэг биш. Түүхийн янз бүрийн үед аймшигт үхэл дагуулж тэр нь ам дамжин яригдсаар ирсэн 10 нүх, агуйн тухай баримт энэ.

 
10. Кетоба тойрог дахь үхлийн нүх


Энэ агуйн тухай янз бүрийн домгийг үе үед ярьсаар энэ нь ам дамжин өнөө хүрсэн гэдэг. Домгоор бол нэгэн фермер нэгэн бядан явагчийн  эд зүйлийг нь авахын тулд алаад энэ агуйд хаяж дараа нь бүр мориор чирэн харанхуй булан руу нь аваачсан гэдэг. Өөр нэг домгоор бол нэг гэр бүлийн хоёр залуу муудалцад нэгнийгээ алж цогцосыг нь энд нуусан гэнэ.

Баримттай ойрхны жишээ бол 1958 онд агуй судлалын “Virginia Tech” клубын гишүүн Дэвид Спенсер гэгч агуй руу олсон татлагаар бууж яваад 7,5 метрийн гүнээс доош унаж амь алдсан юм байна. Мөрдөн шалгах явцад түүний олс нь ямар нэгэн шингэнд норж муудсан байсан гэдэг.

Үүнээс хойш энэ агуйд хүний амь эрсэдсэн тохиолдол гараагүй ч хүмүүс болгоомжилсоор ирсэн гэдэг. 1994 онд Мариан Макконнелл нөхөртэйгөө  энэ газрыг худалдан авч хүмүүсийг тийш нь ганц нэгээр нь явуулдаггүй болсон байна.

 
9. Спунерын худаг.


АНУ-г тусгаар тогтносны дараа хамгийн анх Вирсавия Спунер гэгч эмэгтэйг цаазаар авсан байна. Энд  хоёр хөшөө байдгийн  нэг нь ойрхон оршуулгын газарт нөгөө нь үхсэн газарт нь байдаг байна.  Түүн дээрээ “Спунерын худаг-Жошуа Спунерыг 1778 оны гуравдугаар сарын 1-нд алж, Вирсавиягийн  хүсэлтийн дагуу гурван хувьсгалч шарилыг нь энэ худагт хаялаа” гэж бичжээ.

1777 онд 32 настай Вирсавия 17 настай Эзра Росс гэгч залуу цэрэгтэй дурлалцсан байна.  Тэрээр Россаас хүүхэд олсноосоо болж үүнийг нь мэдчихээс өмнө нөхрөө алахаар шийджээ. Тэрээр британийн хоёр цэргийг энэ ажилдаа туслуулахаар ярьж үүнийхээ төлбөр болгон  тэдэнтэй унтжээ. Тэгээд тэр шөнө Жошуа Спунер гэртээ ирэхэд нэг цэрэг нь түүн рүү дайрч үхтэл нь зодсон байна. Вирсавия ч нууц амрагтаа  тусалж хамтраад худагт хаяжээ. Хэрэгтнүүдийг 24 цагийн дотор барьж тун багахан хугцаанд шүүж хэргийг нь хүлээлгэжээ. Вирсавия хүүхдээ төрүүлтэл цаазлахгүй байхыг гуйсан ч таван сартай жирэмсэн түүнийг цаазаар авсан гэдэг. 

 
8. Үхлийн нүх
 

Техас дахь энэ нүхийг 1821 онд олж илрүүлжээ. Заримаа үүнийг Шулмасын худаг ч гэдэг болохоор ямартай ч тун таагүй түүхийн дурсамж болж таарна. Америкийн иргэний дайны үед конфедрацийн дээрэмчид  холбоотныг дэмжсэн хүмүүсийг цаазалж энэ нүхэнд хийж байсан гэдэг. Үнэхээр ч энэ нүхний ёроолоос  17 хүний цогцосны үлдэгдэл олсон. Энэ нүхтэй холбоотой бас нэг аймшигт зүйл бол дэргэд нь байдаг царс мод. Энд хүмүүсийг дүүжилж алаад олсыг нь огтлон шарилыг нь 47 метрийн гүн нүх рүү чулууддаг байсан гэнэ. Дүүжлүүлсний дараа хэн нэгэн нь амьд үлдсэн байлаа ч гэсэн гүний хорт хийнд хордон үхдэг байсан хэрэг. Хорт хийн баг төдий л боловсронгуй болж чадаагүй байсан болохоор энэ хийг 1951 он хүртэл бүрэн судлаагүй байсан.

Өнөөдөр бол нүхийг таглаж тэнд амиа алдсан хүмүүст зориулсан дурсгалын самбар байрлуулжээ. Энд Холбооны хүчний өндөр албаны хүмүүс ч цаазлуулж байсан гэнэ. Өөр бас нэгэн боолынх нь нохой морийг нь урсны төлөө тэр боолоо алсан Бен Маккивер гэгч шарилыг нь найзуудтайгаа нийлж энэ нүхэнд хаясан гэдэг.

 
7. Белградын хэрмэн доторхи Ромын худаг


50 метрийн гүн энэ худаг угаасаа Белградын  хэрмэн дотор байгаагүй ч ромчууд ухсан юм гэнэ. Өнөөгийн худгийг австричууд 18 дугаар зууны үед ухаж тохижуулжээ. 1494 онд европыг туркуудээс хамгаалах тулалдааны үеэр хот гол түшиц газар болж байлаа. Гэтэл 37 урвагч хотыг дайсанд эзлүүлэхээр хуйвалдсан нь бүтэлгүй болоход тэднийг шийтгэж энэ худагт олсоор буулгаж орхижээ. Тэгээд удсаны эцэст тэд өлсөөд ирэхээр нь тэднийг бие биенээ алж идэг хэмээн хутга хаяж өгсөн байна.

Хожим нь 1882 онд Лена Книканина нэртэй социалист эмэгтэйг хааныг алахыг гэсэн хэмээн баривчилж худагт хаяснаар хэдэн хоногийн дараа үхжээ. Хамгийн сүүлд 1954 онд ухаан солиотой нэгэн эмэгтэй унаж үхсэн гэдэг. Одоо худгийг торон хаалтаар таглаж, харин хашаагаар нь хүмүүсийг оруулж үзүүлдэг байна.

 
6. Шулмасын нүх


Америкийн Нью-Йоркт Ниагарын  хавцалд Шулмасын нүх гэж бас л домог аман зохиолоор цус дагуулсан гэж яригддаг бүр “Баруун Нью-Йоркийн хамгийн аймшигт газар” гэж нэрлэгсэн агуй  бий. Энэ  агуйд Лукавый гэдэг хорт могой байсан гэж нутгийнхан ярьдаг. Тэгээд ч тийм ч том биш энэ агуйд орсон хүмүүс эргэж гарч ирдэггүй, эсвэл цал буурал болоод гарч ирдэг гэдэг.

Ер нь бол 1763 онд Шулмасын агуйд үнэхээр эмгэнэлт явдал болж. Сенекийн хэсэг цэрэг энэ орчимд английн цэрэг рүү дайрч. Энэ цус урсгасан тулаанаас ердөө хоёр хүн л зугтаж хөрш хэрмээс ирсэн 80 цэрэг бусдыг нь цус урсган хядсан байна. Тэдний цогцосыг агуйд хаясан ч төд удалгүй алга болсон гэдэг байна.


5. Фном Сампогийн аллагын агуй


Камбожид очвол заавал үзүүштэй газрын нэг нь энэ Фном Сампогийн агуй болно. 1970-аад онд улаан кхмерчүүд энэ агуйг аллага тамлал үйлдэх газар болгон ашиглаж байсан, одоо ч хохирогчдын яс нь байдаг. Зарим араг ясыг шилэн хоргонд хийсэн бол мянга мянган гавлын яс, араг яс нь хураалттай бий. Энд хүмүүсийг тамладаг байсан цахилгаан залгуурууд, бусад хэрэгслүүд нь ч байгаа.

Олон хүнийг агуйн дээрх нүхээр доош шидэж алсан байдаг бол зарим нь унахдаа амьд гарсан ч өлсч үхдэг байсан гэнэ. Сүүлдээ цогцос олшроод хүмүүс унахдаа үхэх нь багасч хүүрэн дунд илжирч үхдэг байж.

Одоо бол орчныг нь тохижуулж өнгөрсөн аймшгийг сануулах үзмэрийн газар болгосон байдаг.

 
4. Зиндоны шавьжтай нүх
 

Британийн дипломат офицер Чарльз Стоддарт, Артур Конноли нар жирийн ч нэг үхлээр биш Узбекстаны нийслэл Бухар дахь  Зиндоны “шавьжтай нүх” хэмээх шоронд амь алдахад шахсан гэнэ. Стоддартыг Бухарын эмирт бэлэг авчирсангүй хэмээн төрөл бүрийн шавьж, харх, хилэнцэт хорхой үүрлэсэн энэ нүхэнд бусад хоригдлуудтай хамт хийчихсэн байна. Дээрээс нь бас адууны хомоол асгана. Жилийн дараа  Коннолли бас Стоддартыг суллуулахаар ирснийг мөн тэнд хамт хорьжээ. Ингээд энд нэг жил болсны дараа цаазалсан байна.
 

3. Ньюгейтийн хуучин шорон.
 

Ньюгейтийн шоронг Лондонгийнхон ер нь “газар дээрх там” гэж нэрлэдэг байна. Коннектудын анхны шоронг хуучны зэсийн хүдрийн уурхайд байгуулсан болохоор амьдралын нөхцөл гэж авах юмгүй. Нарны гэрэл бараг нэвтрэхгүй, камерууд нь асар их чийгтэй. Хоригдлуудыг өглөө 4,00 цагт босгож гинжтэйгээр нь алхуулан хадаас хийдэг цехэд өдөржин ажиллуулна. Гинж нь хүнд болохоор ажиллахад бүү хэл зүгээр алхахад ч бэрхшээлтэй.

Ор дэр гэж зүгээр л сүрэл, тэнд нь шавьж үүрлэчихсэн. Хоол гэж  давсалсан гахайн мах, эрдэнэ шишийн каш өгдөгийг тэр бохир заваан шалан дээрээ сууж л иднэ. Ажил хийхгүй бол чангалангийн худагт хийнэ.

Зарим хоригдол оргохыг оролдож байсан ч чадаагүй гэдэг. Энэ шоронгийн хамгийн сүүлийн хоригдол Абель Старки 1827 онд насб арсан гэнэ. Тэр харгалзагчид 50 доллар өгч нарийхан олсоор 21 метрийн өндөр лүү авирч байгаад унаж амь алдсан гэдэг.
 

2. Золиосын худаг

Майяачуудын Чичен-Ица хот бол Бүх  дэлхийн өвд бүртгэлтэй, аялагчдын очдог хамгийн алдартай газрын нэг. Эндээс холгүй Ариун сенот гэж нэрийддэг  хавцал бий.
Энэ хэсэг газрыг анх америкчууд олж нээн эргэн тойрны нь тариан талбайг 1904 онд худалдаж авчээ. Тэгээд эндээс алт, зэс, шаазангийн үлдэгдэл олж судалж эхэлсэн байна.  Гэтэл насанд хүрсэн  хүний120 орчим, үүнээс ч олон хүүхдийн цогцосны үлдэгдэл олджээ. Хүүхдүүдийн хөл хугарсан байснаас үзэхэд  маяйчууд тэднийг амьд байхад нүх рүү шидэлснийг харуулж байна. Худгийн гүн 20 метр байгаа нь ийм өндрөөс унасан хүн усанд байгаа өмнөх цогцоснуудын дунд орон живж амь алдаж байжээ.


1.    Хий үзэгдэлтэй агуй


Кентуки мужид байдаг энэ агуйг “Арслан зааны агуй” ч гэдэг. Энд агуй судлаач Флойд Коллинс 1925 онд нас барсан юм байна. Гарах газаргүй хавчуулагдаад долоо хоносон түүнийг уг нь олсон ч аврагчид амийг нь аварч чадаагүй гэдэг. Үүнээс хойш л энэ агуйд хий үзэгдэл бий болж хашгирах дуу сонсогддог, янз бүрийн зүйлс энд тэндээс чулууддаг гэнэ. Шил тэй виски хүртэл нисч ирж байсан гэдэг. Нэг эмэгтэй бүр Флойдын сүнс өөрийг нь унахаас аварсан гэж ярьдаг.
Америкийн Колорадод байдаг бас нэг “Арслан зааны агуй” бол жинхээн цус асгаруулсан аймшигт түүхтэй. Орон нутгийнхан энэ агуйг  маш олон хүний цогцос хадгалж байгаа гэж ярьдаг. Цогцосуудыг авах ямар ч боломж байхгүй, маш аюултай за жимтэй. Ангелийн хүрхрээ 23 метрээс буудаг болохоор гурван хүний амийг авч байсан удаатай.  1970-аад оны сүүлээр энд таван аймшигт ад чөтгөр бий болж сүүн тэжээлтэн амьдаар хоолллон цусыг нь уудаг байсан гэж ярьдаг. Нэг охин бүр махчингууд нэгэн жирэмсэн эмэгтэйг  агуй руу аваад орсныг харсан гэдэг. Одоо бол агуйг хааж, махчингууд ч үзэгдэхээ больсон доо.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан