Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зээлийн өрийн үлдэгдэл 55.6 хувиар өсчээ

Төв банкнаас сар бүр инфографик гаргадаг. Хоёр­дугаар сарынх нь өчигдөр гарчээ. Ингээд тус инфографикт  юу гэж өгүүлснийг дор өгүүлье.
Өнгөрсөн сард инфляц улсын хэмжээнд 12.2, Улаанбаатарт 12 хувьтай гарлаа. Монголбанкны энэ оны мөнгөний бодлогод оны эцэст инфляц найман хувьтай байхаар тусгасан.

Мөнгөний нийлүүлэлт нэгдүгээр сарынхаас 180.1 тэрбум төгрөгөөр буюу 1.8 хувиар буурчээ. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулж үзвэл 2609.7 тэрбум төгрөгөөр өсч 9847.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Хадгаламж 40.1 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл 6924.5 тэрбум төгрөг болсон аж. Үүний 4918.3 тэрбум нь төгрөг, үлдсэн нь гадаад валютынх юм.
Зээлийн өрийн үлдэгдэл өслөө. Одоогоор 11153.9 тэрбум төгрөгт хүрэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3985.5 тэрбум төгрөг буюу 55.6 хувиар өссөн дүн гарлаа. Нийт зээлийн 5.4 хувь нь чанаргүй зээл байна.
Өнгөрсөн сарын сүүлчээр гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 756.6 тэрбум төгрөг болж. Ингээд гүйлгээнд байгаа бэлэн мөнгө нэгдүгээр сарынхаас 137.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин өнгөрсөн оныхтой харьцуулбал 81 тэрбумаар илүү аж.

Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдсэн аж. Тухайлбал нэгдүгээс сард төв банк 255.8 кг алт худалдан авсан. Өнгөрсөн сард 1114.5 кг буюу 1.1 тонн гаруй алт худалдан авлаа. Одоо цаг дулаарч манай улсын эдийн засгийн идэвхжилийн үе ирж буй билээ. Өөрөөр хэлбэл уул уурхайн ажил одоо ид эхэлж байгаа. Тэгэхээр алт тушаалт  нэмэгдэнэ хэмээн үзэж буй юм.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан