Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ийм золгүй үхэл гэж байх уу даа

Ертөнцийн мөнх бусыг үзүүлнэ гэдэг хорвоогийн жам. Гэхдээ хэзэ хэрхэн гэдэг нь л өөр өөр. Хамгийн азгүйгээр энэ хорвоог орхисон түүхүүд энэ байна.

70 настай итали эр гэрийнхээ гадаа байдаг далдуу модны доорхи ганц сандал дээр хэн нь суухаас болон хөрштэйгээ маргалдаж, бүр хэрэлдээд арай гэж нэг юм ялан дийлжээ. Тэгээд модны сүүдэрт сандал дээр тухлан сууж байтал далдуу мод нь унахдаа дараад алчихсан гэнэ.

Нью-Йоркийн нэгэн иргэн автомашинд шүргүүлчихэж. Азаар  мань хүн ерөөсөө бэртэж гэмтсэнгүй. Гэтэл хажуугаар нь өнгөрч явсан нэгэн “халамжтай” эр түүнд жолоочоос нөхөн төлбөр авахыг зөвлөсөн байна. Тэгэхээр нь өнөөх эр “янгуучлан” машины өмнө хэвтэж байтал машин нь өнхөрч хөөрхий эр газар дээрээ нас баржээ.

Чехийн Прагийн иргэн Вера Червяк гэгч нөхөр нь түүнийг араар нь тавиад байгаа мэджээ. Ингээд гомдсондоо амиа хорлохоор шийдэж гуравдугаар давхраас үсэртэл гэртээ ирж байсан нөхрийнхөө дээрээс уначихаж. Нөхөр нь гэмтэл авсны улмаас нас барж Вера бэлэвсэрч үлджээ.

Жерар Омель бол алдарт Эверестийн оргилд зургаан удаа авирсан нэгэн. Тэрээр нэгэн удаа гэрийнхээ усны өрөөний  чийдэнгийн шил  солих болж шатан дээр гараад байтал шат нь унаснаас тосгуур мөргөөд амь алдсан гэнэ.

Аделаида Магноза хуучин зүйлс ухаж байгаад хэрэглэхээ хэдийнээ больсон эвхдэг ор олж. Тэгээд ашиглаж болмоор санагдаад дээр нь хэвтэж байтал пүрш нь бууж өвгөнийг хавчуулаад өөд болгох нь тэр.
Нэг загасчин өөрийнхөө олзоос болоод ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр барьсан загасаа хутгаар зүсэх гэж байтал загас сүүлээ шарвахдаа хутгыг нь цохиод цээжинд нь дүрчихсэн байна.
Америкийн иргэн Жулия Карсон зүрхний шигдээс болж түүнийг үхчихлээ хэмээн оршуулж эхэлж. Гэтэл гэнэт сэхэн авснаасаа босоод ирэхэд төрсөн охин нь шоконд орсондоо амьсгал хурааж бөөн уй гашуу үргэлжилжээ.

Вьетнамын нэгэн эмэгтэй амиа хорлохоор болсныг үзэж сонирхохоор хэрэгт дуртай 50 хүн тэнд цугларч. Гэтэл хуучин муу жижиг гүүр тэднийг даасангүй нурж 9 хүний амийг авч одсон гэнэ. Харин амиа хорлох гэж байсан бүсгүй амьд үлджээ.

Винсент Каррожио гэгч бүтэлгүй анчин уг нь туулай агнахаар ойд очиж. Тэгээд туулай харагдахгүй байхаар нь хэсэг амрахаар дэргэдээ буугаа тавьчихаад хэвтэж байтал нэгэн туулай дэргэдүүр нь давхиж өнгөрөхдөө бууны нь гохыг хөдөлгөчихснөөс болоод хөөрхий эр өөрийнхөө бууны суманд өртөөд чад.

Гонконгт Чаи Ван Фонг гэгч сүйт бүсгүйг нь авто ослоос аварсан бурханд талархахаар шийдэж. Бүсгүй ч энэ үеэр олон давхар барилгын хашаанд юм угааж байсан байна.  Гэтэл дээрээс ууттай цемент унаад  хөөрхий бүсгүйг дарчихсан гэнэ.

Бяцхан Жорж Сториг төрөхөд нь “Life” сэтгүүл гадар дээрээ зургийг нь тавьж дэргэд нь “Амьдрал эхэллээ” гэж гарчиглаж. Ингээд л жаал хүү сэтгүүлийн шүтээн болж түүний тухай сурвалжилга нийтэлж, зургийг нь тавьдаг болжээ. Харин 2000 онд сэтгүүл үүнийгээ зогсоохоор шийдэж нэг дугаартаа Жоржийн зургийг тавин “Амьдрал төгслөө” гэж бичсэн байна. Үнэхээр ч хэдэн хоногийн дараа Жорж зүрхний шигдээсээр нас баржээ.

Амигдалиа Бальто гэгч эмэгтэй 86 насандаа Эвия арал дээрх байшиндаа өлсгөлөнгөөр нас барсан байна. Харин нас барсны нь дараа түүний гэрээс 350 мянган фунт, 150 алтан эдлэл байхыг харсан хүмүүс тэр яагаад юм идэхгүй байсныг олйгоогүй байна.

Жаал хүү бялууны чимэглэлээс аавтайгаа маргалдаж аав нь бүр уурсан хүүдээ хутга өгч “Чи үнэхээр намайг үзэн ядаад байгаа юм бол дүрчих л дээ” гэсэн байна. Хүү харин хутгыг аваад аавыгаа дүртэл газар дээрээ нас барчихсан тохиолдол байна.

Стивен Хайет янз бүрийн өвчний улмаас 32 удаа мэс засалд орсон нэгэн. Тэр бүр элэг, ходоодны булчирхай, бөөр гээд олон мэс засалд орж байж. Гэхдээ тэрээр энэ олон өвчнийхөө улмаас мөнх бусыг үзсэнгүй. Ердөө л чийдэнгийн шил солих гэж байгаад сандал дээрээс унаад нас баржээ.

Сирийн иргэн Нажиб Садди өөрийгөө дэндүү аз жаргалтай гэдгээ мэдэхийн тулд  амиа хорлосон гэнэ. Үхэхийнхээ өмнө бичсэн захиандаа тэрээр цаашид юу болохыг мэдэхгүй, тэр бүхнээс айхгүй байгаагаараа би аз жаргалтай хүн боллоо гэж бичсэн байжээ.

Питер Грубер гэгч Бонн хотын урлагийн музейг дээрэмдэхээр шийдэж. Гэмт үйлдлээ хийж байхдаа хамгаалагч ирж байхыг хараад нуугдахаар шийдэж нэгэн буланд зогстол нэг баримлын урт илдэнд сүлбүүлж орхижээ. Энэ үзмэрийг “Шударга шүүхийн илд” гэдэг юм байж.

Жошуа Томас Берчетт гэдэг 23 настай залуу цээжээр өвдөөд байна нэг цохиод өгөөч хэмээн танилаасаа гуйсан байна. Найз нь ч тус болохоор нэг цохитол Жошуа газар унаад тэр чигтээ өнгөрснийг зүрхний дутагдал гэж оношилжээ.

Египетийн засгийн газарт ажилладаг Адел Назим Жергез ямагт л албан тушаал дэвшихсэн гэж мөрөөдөж. Бүтэн найман жил өнгөрсний эцэст арай гэж нэг юм тушаал дэвшсэнийг нь дуулгатал зүрхний дутагдлаас болоод газар дээрээ нас барсан байна.

Залуухан гимнастикч бүсгүй 17 насны төрсөн өдрөө тэмдэглэж. Жаахан  дарс уучихаад тэрээр буйдан дээр нэг харайгаатахтал зургадугаар давхрын цонхоор үсэрчих нь тэр.

0 Сэтгэгдэл
EEEEE
Хамгийн их уншсан