Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умардын удирдагч Ким Чен Уны “ихэр” хятадад байна


Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай жигтэйхэн адил “ихэр” нь Хятадын Шэньян хотод байхыг хятадын сэтгүүлчид олж илрүүлсэн байна. Тэрээр гудамжны буланд зогсч кебаб зардаг нэгэн.

Уг нь тэр өөрийгөө Умард Солонгосын залуу удирдагчтай усны дусал шиг адилхан гэж огт боддоггүй, мэддэггүй, энэ талаар хэн ч түүнд  хэлдэггүй байж. Гэтэл орон нутгийн сонин дээр энэ талаар нэгэн бичлэг гарсан нь түүнийг алдаршуулахад хүргэсэн гэнэ. Одоо сэтгүүлчид түүнийг урих болж хүмүүс ч хамтдаа зураг авхуулах гэж хүсдэг болжээ. Эхлээд Манчу Туан юу болоод байгааг ойлгохгүй байсан гэнэ. Одоо учрыг мэдсэнээс хойш түүний бизнес бүр цэцэглэж эхэлжээ.

 Учир нь тэрээр энэ бүх хүсэлтийн хариуд “Болж байна. Харин та нар кебаб худалдан ав” гэдэг болсон гэнэ. Мэдээж хүмүүс дуртай авч, зарим нь бүр хоёроор нь авдаг болжээ.

Үүнээс гадна тэрээр одоо Умардын удирдагчтай адил хувцас өмсч, үсээ ижилхэн засуулдаг болжээ. За ингээд ирсэн чинь хүмүүс бүр ч олноороо түүн рүү хошуурах болсон байна. Манчу Туан бас олны энэ давалгаалсан хүсэлтийг биелүүлэхэд зохицуулах, хувцас өмсөхөд нь туслах, бас  үндсэн ажил  кебабыг нь худалдаж байх  туслахтай ч болсон байна. Одоо тэрээр бизнесээ өргөжүүлэх талаар шинэ төлөвлөгөө бодож байгаа гэсэн.

0 Сэтгэгдэл
HUJAAG HUN YAVUULJ ALUULAH YAHAB EE.....ENE HUN KEBAB HIIJ ZARDAG GENE SHUU ???...HAANA BE TURK d..............
Одоо наадхужаагий чинь хүн явуулаад алуулана даа
Хамгийн их уншсан