Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
52 цэрэгтэй армитай улс хаанах вэ
Улсын сүр нь цэрэгтээ, цэргийн сүр нь жагсаалдаа гэсэн үг байдаг. Бусад улс орныг байлдан эзлэхгүй ч өөрийнхөө улс гэрийг хамгаалах үүрэг бүхий цэрэг армитай байх нь тогтсон жишиг. Арми, цэрэг зэвсгийн тооноос үл хамаараад энэ нь тухайн улс тусгаар тогтносны бас нэг баталгаа болдог. Манай гариг дэрэх хамгийн цөөн цэрэг бүхий армитай ямар улсууд байна вэ
1. Ватикан. Италийн нийслэл Ром хотноо байдаг хот улс, католик шашны төв Ватикан улсын арми ердөө 110 хүнтэй. Швейцарийн гвардийн торгон цэргээс бүрддэг энэ арми Католик шашны тэргүүн РОмын хамбын өргөөг 500 жил хамгаалж байгаа түүхтэй.
Байгуулсан түүх нь Ромын пап Юлий II-той холбоотой. Тэрээр шашны тэргүүн байсасн 1503-1513 оны үед ямагт дайн самуун дэгдээж байж. Тэр цагт хамгийн шилдэг цэргүүд швейцарийн армид байсна болохоор тэндээс өөрийгөө хамгаалуулах гэж 150 цэргийг ахмад Каспар фон Зилененээр удаирдуулан авсан гэдэг.
Өнөөдөр ч гэсэн энэ хорооны цэргүүд бүгд 174 см-ээс өндөр, 19-30 настай католик шашинтан байх шаардлага тавьдаг. Тэд 2-20 жил алба хааж болно. Бас сахал тавихгүй, үсээ урт ургуулахгүй зэрэг нарийн шаардлагууд бий.
Ватиканы албан ёсны хүн ам 2012 онд 836 байсан.
2. Монакогийн арми. Монако гэдэг жижигхэн улсын арми ердөө 82 цэрэгтэй, тэд ванг болон түүний өргөөг хамгаалах үүрэгтэй. Армийнх нь хамгийн дээд цол нь хурандаа. Монако улс 40 орчим мянган хүн амтай.
3. Сан-Марина гэдэг жижиг улс мөн л тун багахан армитай улсын тоонд орно. Эдний арми 85 хүнтэйн 34 нь офицер. XIX зууны карабин буугаар зэвсэглэсэн тус улсын арми жилд дөрвөн удаа ёслолын хувцас өмсөн цэргийн парад хийж сүр хүчээ үзүүлдэг.
Бүх талаараа Итали улсаар хүрээлэгдсэн энэ улс мөн л 35 орчим мянган хүнтэй.

0 Сэтгэгдэл
Haha
Baildan ezlii
2014.03.23