Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Forbes”-ийн тэрбумтны жагсаалтад багтдаг ижил хүйстнүүд

2014 онд “Forbes” тэрбумтны жагсаалтдаа 1645 хүний багтаасан бөгөөд үүний 172 нь эмэгтэй хүн байгаа юм. Мөн тэрбумтнуудын 50 хүн тутмын нэг нь Антарктидад газартай гэнэ. Гэхдээ тэдний дөнгөж 0,4 хувь нь үнэн төрхөө илчлэн бэлгийн цөөнх гэдгээ ил тодоор  илэрхийлдэг.  Энэхүү долоон тэрбумтны дунд 6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэвлэлийн магнат  Дэвид Геффен, PayPal-ийн үндэслэгч Питер Тиль, трансжендер тэрбумтан Женнифер Прицкер нарын нэр багтаж байгаа юм. Тэгвэл бэлгийн цөөнхийн эрхийн хамгаалах үйлсэд өөрийн хөрөнгөнөөс зарцуулдаг нь цөөнгүй. Stryker Corp”-ийн өв залгамжлагч Жон Страйкер бол  үүнд хамгийн их мөнгө хандивладаг.

 Гэхдээ бэлгийн цөөнх нь үүнээс ч олон хүн байхыг үгүйсгэхгүй гэнэ. “Gallup”-ийн судалгаагаар америкчуудын 3,5 хувь нь өөрсдийгөө ижил хүйстэн, трансжендер гэдэг. Тэгэхээр тэрбумтны жагсаалтад багтагсдын 492 нь  америк хүн байгаа учраас магадгүй 19 нь бэлгийн гаж зуршилтнууд болж таарах гээд байгаа юм. Гэвч өөрийгөө ижил хүйстэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн хүн одоогоор 7 л байна. Тэрбумтнууд хүүхдүүдийнхээ гаж зуршлаас болж тэдний эрхийг хамгаалах үйлсэд мөнгө хандивлах нь олонтаа.  Харин хүн бүр үүнийг ойлгож хүлээж авдаг гэвэл худлаа. Хонконгийн тэрбумтан Сесил Чао 2012 онд өөрийн ижил хүйстэн охинтой нь гэрлэж чадсан эрд 65 сая ам.долларын шагнал олгоно гэж байсан билээ. Учир нь түүний охин Гиги Чао өөрийн эртний найз бүсгүйтэй 2012 онд гэрлэсэн юм.

АНУ тэрбумтнуудаараа дэлхийд толгой цохьдог бол Хятад  152 тэрбумтан, Орос 11 тэрбумтнаараа ард нь жагсдаг.

Дэвид Геффен

Хөрөнгө: 6,1 тэрбум доллар

Мэдээллийн магнат гэгддэг энэ эр карьерээ жүжигчний William Morris агентлагаас эхлүүлсэн юм.Тэрээр алдарт Eagles, Aerosmith, Guns N" Roses зэрэг хамтлагийн бичлэг хийлгэж байсан Asylum Records ба Geffen Records студийг эзэмшиж байлаа. Тэрээр  1990-ээд онд MCA Records энэ бүхнээ 550 сая ам.доллараар зарсан байна. Одоогоор DreamWorks Animation багахан хувьцаа эзэмшдэг төдийгүй алдарт Apple-д бас өөрийн гэсэн хувьтай. Тэрээр өөрийгөө ижил хүйстэн гэдгийг хэнээс ч нуудаггүй төдийгүй тэдний эрхийг хамгаалах No On 8  хөдөлгөөний санхүүжүүлдэг. Энэ хөдөлгөөний тэмцлийн үр дүнд Калифорни мужийн хуулиар ижил хүйстэнд гэрлэх эрх олгосон билээ. Тэрбумтан энэхүү хөдөлгөөнд 100 мянган ам.доллараар хөрөнгө оруулсан байдаг.

>

Женнифер Прицкер

Хөрөнгө: 1,8 тэрбум доллар

2013 оны наймдугаар сард Женнифер анхны бөгөөд дэлхий дээрх цор ганц хүйсээ өөрчлүүлсэн тэрбумтан болсон юм. Одоо тэрээр өөрийгөө эмэгтэй хүн хэмээн хэн бүхэнд танилцуулахдаа баяртай байдаг аж.  Hyatt Hotels” сүлжээний өв залгамжлагч 11 гэр бүлийн нэг, Америкийн армийн дэд хурандаа байсан Прицкер өнөөдөр Чикагогийн хөрөнгө оруулалтын “Tawani Enterprises” компанийн захирлын алба хашдаг.  Тэрээр хэдийгээр эр хүний гадаад төрхөөр олон жил амьдарч ажилласан ч сэтгэлийн гүндээ өөрийгөө дандаа эмэгтэй гэдгийг мэдэрч байсан учраас ийм шийдвэр гаргахад хүрсэн хэмээн ярьдаг.

 Доменико Дольче

Хөрөнгө :1,65 тэрбум доллар.

Тэрээр өөрийн ажил хэргийн анд, найз залуу Стефано Габбанагийн хамтаар Dolce & Gabbana брэндийг эзэмшдэг. 1980 онд анх буй болгосон загварын хаант улс нь тансаг зэрэглэлийн даашинзаараа алдартай. 2013 онд тэд 1,4 тэрбумын орлоготой ажиллаж чадсан гэдэг.

Майкл Корс

Хөрөнгө:1 тэрбум

Дэлхийн тэрбумтны  жагсаалтад шинээр орж ирсэн Майкл Корс бол эмэгтэйчүүдийн хувцас үйлдвэрлэлийн салбарт өөрийн орон зайг бий болгож чадсан гэнэ. Түүний Michael Kors компани 2011 онд IPO хийсэн. Корс АНУ-ын загварын ертөнцөд 2004 оноос танигдаж эхэлсэн билээ.


Стефано Габбана

Хөрөнгө:1,65 тэрбум доллар

Милан эр Стефано Габбана өөрийн хань нөхөр, ажил хэргийн анд болсон Доменикотойгоо 1980 онд анх учирсан байдаг.  Дэлхийн загварын ертөнцийн ноён оргил нь болж байгаа өөрсдийн хаанд улсыг Dolce & Gabbana нэрээрээ байгуулсан тэд ижил хүйстэн гэдгээ олон нийтэд ил зарласан. 2013 онд 1,4 тэрбумын орлоготой ажиллаж чадсан аж.

 Джон Страйкер

Хөрөнгө:1,6 тэрбум доллар

Эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүрт жагсдаг Stryker Corp-ийн өв залгамжлагч Жон Страйкер бол ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах олон улсын байгууллагын хамгийн том санхүүжүүлэгчийн нэг.  Тэрээр сексийн хүчирхийлэл, сармагчин дээр элдэв туршилт хийхийг эсэргүүцдэг “Arcus Foundation”нэртэй сан байгуулан ажилладаг. Бирманскийн шантгар хамарт гэж нэрлэдэг сармагчин Страйкер овгоороо овголж чадсан цорын ганц тэрбумтан.

Питер Тиль

Хөрөнгө: 2,2 тэрбум доллар


PayPal”-ийн үндэслэгч  ба Facebook”-ийн анхны мэргэжлийн хөрөнгө оруулагч Питер Тиль мөн нэг тэрбумаар үнэлэгддэг Palantir-ийг эзэмшигч. 46 настай энэ эр ижил хүйстнүүдийн  GOProud –д гол хөрөнгө оруулагч. Өөрийн бэлгийн энэ зуршлаа 35 насандаа найз нөхөддөө анх дуулгасан байна.

0 Сэтгэгдэл
хошногодуулдаг баастай холилддог ***** хөхдөг гэхэр сэжиг хүрээд байхын
Хамгийн их уншсан