Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яг л хүн шиг эрхлэх горилла сармагчин

Амьтны үр төл гэж эцэг эхдээ эрхэлсэн амьтад байх юм. Ялангуяа хүнтэй хамгийн ойр гэлцдэг горилла сармагчингуудын гэр бүлсэг байдал хүнээс бараг ялгарах зүйлгүй. Германы Лейпцгийн амьтны хүрээлэнд мэндлээд дөрвөн сар болж буй энэ бяцхан сармагчингийн үйлдэл бүрээс үүнийг харж болно. Женго гэдэг нэртэй бяцхан сармагчин өөрийнхөө ээжид ч биш, бүр эмэг эх болох сармагчинд ийнхүү эрхэлж наадан, цагийг өнгөрөөдөг байна.
Судлаачдын хэлдгээр горилла сармагчингууд инээж, гуниглаж, уй гашууд автаж, өнгөрснийг санаж, ирээдүйг төлөвлөдөг маш ухаалаг амьтад. Тэд маш гэр бүлсэг, бие биедээ халамж хайраа харамгүй зориулдаг ажээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан