Холливудын од Жорж Клуни хэзээнээс сайхан бүсгүйчүүдийн дурлалын тэнгэр байсаар ирсэн. Холливуд орчмын үзэсгэлэнт бүсгүйчүүдээс болзоот хүүхнээ сонгодог байсан тэрээр энэ удаа ухаалаг эмэгтэйг илүүд үзсэн бололтой. Америкийн нэртэй хууль эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэсэн нь паппарацуудын дурангаас мултарч чадсангүй. Түүний шинэхэн найз бүсгүй бол Жулиан Ассанжийн хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан Амал Алламудин юм. Тэд бүр өнгөрсөн аравдугаар сараас болзож эхэлсэн нь хэвлэлийн дуранд аль хэдийнэ өртөөд байсан ч Жорж Клуни энэ яриаг үгүйсгэж, зөвхөн найзын холбоотой хэмээн няцааж байсан юм. Гэвч саяхан Сейшелийн аралд хамтдаа амарч, орой бүр гадуур хоолонд орж байгаагаас үзвэл тэдний харилцаа гүнзгийрсэн нь тодорхой байгаа юм.
Нью-Йоркийн хуулийн сургуулийг төгссөн Амал Алламудин Франц, Араб хэлтэй учир Сирийн асуудлаар Кофи Аннаны зөвлөхөөр ажиллаж байсан, нэр хүндтэй хуульч. Тэрээр 2011 онд Жулиан Ассанжийн өмгөөлөгчөөр ажилласнаар олны танил болж байсан юм.