Огноо: 2014 оны гуравдугаар сарын 18-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хяналт тохиргооны тоног төхөөрөмж
Тендер шалгаруулалтын дугаар: ЭМЯ-Б-2014/XXV.3.14
Тендерийн баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50 000 төгрөгийг Эрүүл мэндийн яамны төрийн сангийн 900020001 тоот дансанд хийнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн гурван жилийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн хоёр жил
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай
Баталгааны дүн /төг/ 7,500,000. 00
Тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 17-ны 11.00-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2014 оны дөрөвдүгээр сарын 17-ны 11.30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Захиалагчийн хаяг :
Улаанбаатар-48, Олимпийн гудамж-2, Засгийн газрын 8-р байр,
Эрүүл мэндийн яам, 4 давхар, 406 дугаар өрөө, Утас /51/ 264923