"Rolling Stones" хамтлагийн дуучин Мик Жаггерын найз бүсгүй, загвар зохион бүтээгч Л"врен Скотт Нью-Йорк дахь байрандаа амиа хорлож нас барсан байхыг олжээ. Алдарт дуучинтай 2001 оноос болзож эхэлсэн дизайнер Л"врен Скотт сүүлийн жилүүдэд санхүүгийн хямралд орж, зургаан сая ам.долларын өрд ороод байжээ. Ажил төрөл нь бүтэмжгүй, өр зээлтэй байгаадаа сэтгэл гутарсандаа амиа егүүтгэсэн бололтой гэж хэвлэлүүд мэдээлж байна. Мөн Мик Жаггер түүнээс харилцаагаа тасалсан байсан гэдэг мэдээлэл ч гараад байгаа юм. Харин үүнийг дуучны хэвлэлийн төлөөлөгч эрс үгүйсгэж, энэ уй гашуудалтай үед огт үндэсгүй худал мэдээлэл тарж байна хэмээн мэдээлсэн байна.
49 настай Л"врен Скоттыг гэртээ хоолойгоо боомилж нас барсан байхыг олох үед Мик Жаггер Австралид "Rolling Stones"-ын тоглолтоор явж байжээ. Тэрээр зоогийн газарт оройн хоол идэж байх үедээ энэ мэдээг сонсоод яаран гарч явсан бөгөөд Австралид хийхээр төлөвлөөд байсан тоглолтоо цуцалсан байна. Мик Жаггерын охин, загвар өмсөгч Жиоржиа Мэй Жаггер ч загварын шоунд оролцох байснаа цуцалжээ.