Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Одууд гэсэн чинь боолын эзэд юм уу

Алдартай жүжигчид, дуучин, нэртэй тамирчдыг бид одууд хэмээн шүтэн биширч зарим нь бол бүр харах бүрийдээ л хөөр баяр болдог. Гэтэл тэдний зарим нь өөрсдийгөө бараг л боолын эзэн шиг бодож элдэв авир гарган байж боломгүй шаардлага тавьдаг талаар хувийн туслахууд, үйлчилгээний ажилчид зарим баримтыг  нь  дэлгэн ярьсан байна. Үгүй яахав хувь хүний араншин л юм уу даа. Гэхдээ л.......
          
Дуучин Леди Гага бол өөрийн туслах Женифер О Нилтэй шүүхдэлцэж байлаа. Туслах нь өдрийн хоол ч идэх завгүй түүний төлөө зүтгэж ёстой мөлхөж байлаа хэмээн 380 мянган доллар нэхэмжилж байсан.

О Нилийн хэлснээр бол нэрт дуучин маань “ёстой боолын эзэн” гэнэ. “Би түүнтэй хоногийн 24 цаг хамт байдаг. Тэр ганцаар унтахаас айдаг гээд би оронд нь хамт унтдаг байсан гээд бод доо” гэж О Нил өргөдөлдөө бичсэн байдаг.


Деми Мур бас л туслахаараа бүхнийг хийлгэдэг “эзэн” гэнэ.
 
Тэр шинэ хувцас авах, эрүүл ахуй, гоо сайхны газар очих тасалбар худалдаж авах, хаана очих зэргээ судлах гээд бүхий л ажлыг хийлгэдэг байна. Ер нь л нэг үгээр хэлэхэд туслах нь сөхөртлөө зүтгэдэг байна.
   
 Энэ бүхнээс болоод туслах нь саяхан шоконд орж түргэн тусламж дуудахдаа хүрч байжээ.

Шон Пеннийн туслах бас л амаргүй байдгаа хуучилжээ.
      
Нэг удаа бүр жүжигчин наран шарлагын газар усанд сэлэхдээ эрэг дээр тамхиа мартаад усанд орчихсон тул туслах нь түүний никотины хэрэгцээг хангахын тулд  хүргэж өгөх гэж өчнөөн хол сэлж байсан гэнэ.
  
Холливудын од Анжелина Жолигийн туслах байсан бүсгүй бас жүжигчнийг “өөрийнхөө од гэсэн нэр, инээмсэглэлийн ард бүхнээ нуусан эрүүл биш эмэгтэй” гэж хэлсэн удаатай.

Жүжигчин, саятан Робин Уильямс өөрийнхөө хүүхдийн асрагч Маршей Гарсестайгаа  гэр бүлийн харьцаатай байсныг хэвлэлүүд баталдаг. Үүнийг мэдсэн анхны эхнэр нь түүнээс салсан гэнэ.
           
Дон Жонсын туслах бол ердөө хоёр үүрэгтэй гэнэ. Жүжигчний ажил хэргийн туслахаас гадна тэр бас гэрийнх нь бүхий л хар бор ажлыг хийдэг ажилтан гэнэ.
       
1990-ээд оны “Беверли Хиллз 90210”  цувралын од Тори Спеллинг
харин туслахдаа их итгэдэг хувийн амьдралынхаа олон зүйлийг хуваалцаж, бас түүнийг сонсдог байсан гэнэ.
  
Харин ч чалчаа туслах нь энэ гэрээгээ зөрчин гурван жилийн турш эзэн хатагтайнхаа нууцыг хэвлэлүүдэд тарааж байсан гэнэ.

Загвар өмсөгч Наоми Кэмпбелл бол бүр аймаар. Тэрээр туслахынхаа толгой руу утасны чагнуураар цохиж үүнийхээ төлөө 8 сая доллар нөхөн төлөх болж  заргалдаж байсан удаатай.

“Хар ирвэс” хатагтайн өөр нэг туслах лаа асаахаас болоод түүнээс зугтаж байсан явдал бас бий. Наоми нэг удаа зочны өрөө, унтлагын өрөө, усанд орох өрөөнд 30 лаа асаа гэж үүрэг болгож. Гэтэл туслах нь өрөө болгонд 10 лаа асах ёстойг мэдээгүйгээсээ болон загнуулж зандруулан түүнээс салахын түүс болсон гэдэг.
       
2006 оны гуравдугаар сард Кэмпбелл бас зочид буудлын үйлчлэгчийн толгой руу цохьсон хэргээр шүүхээр орж  хог ачдаг машины зогсоолын шалыг тав хоног угаах шийтгэл авч байлаа. 
     
Тэр жилдээ бас л Кэмпбелл Лондонд нэгэн эмэгтэй рүү дайран нүүрэнд нь шарх үлдээснийхээ төлөө баривчлагдаж байсан бол 2008 онд нисэх буудлын ажилтанд халдаж, 2009 онд жолоочийнхоо хөл рүү цохиж нүүрийг нь гэмтээж байсан юм.

Рассел Кроу бол утасны аппарат эвдэж, зочид буудлын ажилтныг эхнэрийн нь амьдарч байгаа өрөөний түлхүүр өгсөнгүй гэж нүүр рүү нь цохиж байсан хүн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан