Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кенийн охидын зовлонгийн гэрч болсон Финляндын гэрэл зурагчин


2013 оны арванхоёрдугаар сард гэрэл зурагчин Мээрий Коутаниеми Кенийн масаи омгийн хоёр охиныг эмэгтэй хүн болгох зан үйлийн гэрч болжээ. Хэдийгээр охидыг эмэгтэй хүн болгох нэрээр эртний гаж уламжлалаар бэлэг эрхтэний гадна эрхтэнүүдийг огтлох мэс ажилбар хийхийг хүний эрхийн байгууллагуудаас Кенид хориод байгаа ч өмнө зүгт орших овог аймгууд энэ уламжлалыг өнөөдөр ч халахыг хүсэхгүй байгаа билээ. Тиймээс охидын 80 хувь энэхүү тамлалыг даван туулахад хүрдэг байна.


1.    Исина бас Насириан хоёр 14 настай. Тэд оромжиндоо маргааш өглөө хийхээр төлөвлөсөн уламжлалт зан үйлийг хүлээн  сууна. Охидын нэрийг өөрчилжээ.
 
Охидын гарт байгаа жижиг дэнлүү нь энэ муу оромжийг гэрэлтүүлж байгаа ганц гэрэл гэгээ. Газарт хэвтэх хоёр охины хажууд дэнлүүг тавьжээ. Энэ бол мэс ажилбар хийх саравчийг гэрэлтүүлж буй байдал. Мэс ажилбар хийгчид дэнлүүний гэрэлд бэлтгэлээ хангана. Дэнлүү барьсан охин айж эмээж байгаа нь илт.

2. Масаи омгийн энэ тосгонд Мээри хэдхэн цаг саатжээ. Тэрээр Нарок хот орохоор төлөвлөж байв.

Гэрэл зурагчин Мээри Масаи омгийн энэ тосгонд өглөө эрт иржээ. Тэрээр ойр орших Нарок хот орохын тулд эндээс тэрэг авах зорилгоор буудалласан байна.
Түүнийг масаи омгийн тосгонд Фэйсбүүкээр танилцсан танил нь тосч авав. Энэ эрт Кенийн өнчин хүүхдүүдийн газарт багш хийдэг. Түүний асрамжийн газарт аймшигт зан үйлээс зугатан гэрээсээ дайжсан охид ирж толгой хоргодох нь олонтаа. Тэнд охид сургуульд сурах боломжтой.

3. Охидын эмэгтэй хүн болгох баярын хоол хүнс бэлтгэхээр эмэгтэйчүүд төмс ногоо цэвэрлэнэ.

Мээри өөрт нь газарчилж яваа эрд охидыг эмэгтэй хүн болгох мэс ажилбарын зан үйлийг гэрэл зурагт буулгах хүсэлтээ хэлжээ. Учир нь тэрээр энэ мунхаг уламжлалын эсрэг маш эрчимтэй тэмцэж үүний тухай ном хүртэл бичиж байгаа нэгэн. Тэр хүсэлтээ фэйсбүүкээр дамжуулан илгээсэн учраас зөвшөөрсөн хариулт авна гэдэгтээ огт итгэлгүй байв.  Харин фэйсбүүкийн найз нь ийм боломж байгааг дуулгаснаар Кенид ирээд буй нь энэ

4. Тосгоны хүүхдүүд баярын хоол хүнсэнд хэрэглэх мод түлээ цуглуулаад завгүй.
Африк, Аравийн голд орших Йемен улсад охидын гадна бэлэг эрхтэнийг огтлох энэхүү харгис мэс ажилбар өнөөдөр ч уламжлал хэвээр байгаа. Зөвхөн Кени Йеменээр зогсохгүй Сьерра Леон,Сенегал, Гвиней, Мавритани,Мали, Судан, Жибути,Эфиопи,Сомали гэх зэрэг лалын шашинт олон оронд энэ мунхаг уламжлал өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршиж байгаа нь үнэхээр харамсалтай.

 Лалын шашинд эмэгтэй хүний гадна бэлэг эрхтэнг бохир заваан гэж үздэг. Үүнээс гадна энэхүү мэс ажилбарыг ачаар эмэгтэйчүүдий сексийн дуршлыг багасган, эр нөхөртөө ариун үнэнч байж чадна гэж үздэг.

5. Зан үйл хийх өглөө охидын үсийг мөн хөмсгийг ч хусав. Үсийг нь хусаад үнээний сүүгээр угаажээ.

Зарим тосгонд энэ зан үйлийг охидын бага насанд нь хийдэг бол энэ омгийнхон өсвөр насанд нь хийдэг аж.  Зарим тосгонд охидын бэлэг эрхтэний хэлүүг огтолж авдаг бол зарим нь хэлүү их бага уруулыг нь хүртэл огтолдог нь дэндүү харгис үйлдэл гэж хүний эрхийн байгууллага, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид эрс эсэргүүцдэг. Энэ аймшигт зан үйл одоогоор Сомали хамгийн их байдаг аж. Хүний эрхийнхэн үүнийг халахын төлөө тууштай тэмцсээр буй юм.

6. Энэ өдөр мөн хоёр хүүгийн хөвчийг таслах уламжлалт мэс ажилбарыг хийхээр төлөвлөжээ.

Охидын хувьд энэ мэс ажилбар амь насанд маш олон тооны эрсдэл дагуулдаг бол хөвгүүдийн хувьд элдэв эрсдэл нь бага. Охид өвчиндөө шаналж, цус алдсанаас болж нас барах нь бий.  Мөн эмэгтэйчүүдийн элдэв өвчлөл, хүүхэд төрүүлэх үеийн хүндрэл зэргээр энэхүү муйхар уламжлалаас үүдсэн хүндрэлээс болж олон эмэгтэй амь насаа алдсаар байгаа гэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцоогоор бөмбөрцөг дээр аймшигт мэс ажилбарын золиос болсон 140 сая эмэгтэй байдаг аж.  Африкт өнөөдөр ч жил бүр 3 сая охид энэ уламжлалыг дагахаас өөр аргагүй байдалд ордог.  НҮБ-ын Хүүхдийн эрхийн хамгаалах сангаас Сомали, Гвиней,Жибути, Египтэд цөөндөө 10 эмэгтэй тутмын 9 нь энэхүү гаж уламжлалын золиос болжээ хэмээн тооцоолсон байна.

7. Охидын эцэг дөрвөн эхнэрийнхээ нэгтэй уламжлалт ёслолд бэлтгэж байгаа нь.

2008 оноос эхлэн Египтийн эрх баригчид энэ уламжлалыг хатуу хориглосны ачаар охид амар амгалан байж чадахтайгаа болжээ. Гэвч зарим хөгжиж буй хотуудад нь энэ уламжлалыг халаагүй байгаа нь харамсалтай. Ялангуяа христийн шашинт хотуудад энэ уламжлал хадгалагдан үлдсэн байгаа аж. Кенийн хувьд ч энэ уламжлалыг хуулиар хориглоод байгаа. Гэтэл Масаи гэх мэтийн зарим омогт энэ уламжлалт уламжлалыг халах байтугай, хамгийн чухалд тооцож, баяр ёслол болгон үйлдсээр байгаа юм. Учир нь энэ зан үйлийг хийсэн бүсгүйг цэвэр ариун, ёс журамтай гэж үздэг уламжлалт ойлголт нь хэвээр байна.

8. Хөмсгийг бас хусдаг.

Гэрэл зурагчин Мээриг тосгонд ирэхэд эрчүүд нь бүгд халамцуу учраас хэлээ зажлан элдвийг өгүүлж байсан аж.  Тэд энэ бол баярын өдөр гэж үздэг учраас тосгоны хүмүүсийн аж амьдрал, оромж, уламжлалын талаар сурвалжлага бэлтгэж яваад нь төдийлэн дургүйцэлгүй хүлээж авчээ.

9. Охидыг эмэгтэй хүн болгох зан үйлд зориулан эцэг нь шохойн будгаар бүх биеэ будан гоёж буй.

Хоёр охин, хоёр хөвгүүн бол нэг эцэгтэй хүүхдүүд. 

10. Мейооли ба Женнифер  нар энэ тосгонд уламжлалт зан үйлийг эсэргүүцдэг хоёр. Женнифер Исина Нисириан хоёрын эцэг нэгт эгч нь. Тэр хотод сургуульд суралцдаг. Гэвч энэ зан үйл түүнийг тойрч гараагүй.

 Уг нь энэ зан үйлийг мэргэжлийн мэс заслын эмчээр хийлгэж болох. Гэвч тосгоныхон уламжлалт зан үйлд гаршсан хэмээгддэг нэгэн эмэгтэйг урьж авчиржээ.
.
11. Исинийн ээж охидод хийх мэс ажилбарын бэлтгэлийг хангаж сахлын хутгыг уригдаж ирсэн эмэгтэй өглөө.

Нар жаргаж, тосгонд хүйтэн шөнө айлчлав. Нэмэх 9 градус гэдэгт Кенийн хувьд хүйтэн шөнө. Мээрий тосгоны нэг оромжинд унтаж амрахаар оров. Өглөө нь тэрээр нэг амьтанд хазуулснаа мэдрэв. Арьс нь загатнаж байлаа.  Охид шаналан суугаа нь илт.

12. Тосгоныхон охидыг үсийг хусахыг харан бөөгнөрөн зогсчээ.

Мээри охидын доод эрхтэнээс бусдыг чөлөөтэй гэрэл зурагт буулгах эрхтэй байлаа. Мээригийн ажигласнаар тосгоны оромжууд хоёр өрөөтэй. Нэг нь хүндээ, нөгөө нь малдаа зориулсан. Оромжиндоо хоол хүнсээ ил гал дээр болгоно. Эмэгтэйчүүд амьтдынхаа оромжинд цуглав.  Амьтны арьс газар дэвсч Насириан охиныг суулгажээ.

13. Сүү асган үсийг нь хусна.

Бүх зүйл маш хурдан болж өнгөрлөө. Харанхуй оромжинд хүн амьсгалахад ч хэцүү олон хүн цугларчээ. Охины гар хөлнөөс барьж дарсан эмэгтэйчүүд. Охин хүчтэйгээр тэмцэн орилох. Зургаан эмэгтэй гар цээжин дээр нь дарж, дөрвөн эмэгтэй хөлийг нь барьжээ. Тэс ажилбарыг энгийн л нэг сахлын хутгаар хийж байгаа харагдлаа.

14. Охинд өвчин намдаах мэдээ алдуулах юу ч өгсөнгүй. Хүйтэн устай хувингаас өөр энэ өрөөнд юу ч алга.

Мээри дотор муухайрч байсан ч гэрэл зургаа авсаар байлаа. Насириан охин цус алдаж байгааг тэр мэдэрч байлаа.  Бяцхан охин өрөөг гэрэлтүүлэх дэнлүүг барьжээ. Сүүмийн бүүдийх дэнлүүний гэрэл, Насириан охины тэсгэл алдах хашгирах чимээ.
Мээри дотор муухайран огих айдсыг давахын тулд байн байн агаарт гарч байлаа. Оромжноос сэтгэл зүсэх орилоон сонсогдсоор.

15.Зургаан эмэгтэй охидын биеийг хөдөлгөөнгүй барих гэж их л зүдэрч байгаа нь илт.  

Исинийн ээлж болж, эмэгтэйчүүд дараагийн оромж руу орлоо. Охиныг орилох дуунаар тосгоны ахмадууд оромж руу шагайн гэрэл зурагчинг хараад ихэд уурласанн аж.  Тэр гэрэл зурагчинг гэрээгээ зөрчсөн хэмээн буруутган хөөж гарлаа.

16.  Охины орилох дуу эмэгтэйчүүдийг үл зогсооно..

Мэс ажилбарын дараа охидын цусыг тогтоох амраахаар үлдээнэ. Мээри Насирианыг эргэхээр оромжинд орлоо. Охин оромжинд хөнжил нөмрөх хэвтэнэ.  Тосгоны эмэгтэйчүүдийн ярьснаар дөрвөн долоо хоногийн турш охид тэнхрэхийн тулд мах идэж, үхрийн цус ууна.

17. Ямар ч өвчин намдаагчгүй хийгдсэн мэс ажилбарын үеэр охид өвчнийг тэсч гарна гэдэг үнэхээр хэцүү. Гэвч уламжлал ёсоор орилох нь муугийн шинж.

«Энэ бол миний төсөөлж байснаас ч аймшигтай зан үйл юм. Энэ зан үйлийн дараа охид танигдахын аргагүй болсныг би мэдэрсэн” хэмээн Мээри бичжээ. Охид маш хэрцгий харц, эвгүй зантай болсныг анзаарсан. Мээри хэдэн цагийн турш тосгоны аж амьдралын нэг хэсэг хугацааг гэрэл зурагт буулгаж. Дараа нь энд удаан байж чадахгүй гэдгээ мэдэрч, бушуухан явахын түүс боллоо.

18. Оромжны хананд өлгөсөн хуучин сонинг заан эцэг нь охиддоо “ Эмэгтэйчүүд үргэлж эрчүүдийг хуурдаг. Харин эрчүүд үүнтэй нь эвлэрч цаашид амьдрахад хүрдэг” хэмээн сургана.

Харин энэ зан үйлийг хийлгэсэн нэг ч эмэгтэй нөхрөө хуураагүй юм хэмээн тэрээр нэмж хэлнэ.  Охин хүүхэдтэй эцэг эх бүр охиноо нөхөрт гаргахын тулд энэ мэс ажилбарыг хийлгэхийг хүсч, уламжлалт зан үйлийг цэвэр сайн үйлдэж чадах нэгэнд ханддаг.

19. Насариан шархаа эдгэтэл биеэ амраана.

Мээри эцэг эхээс нь энэ аймшигт зан үйлийг яагаад сонгоод байгааг лавлахад “ Энэ бол маш сайхан уламжлал. Бид охиддоо сайн сайхныг л хүсч байгаа учраас үүнийг хийлгэж байна” гэсэн хариу авав. Дөрвөн эхнэрийн өмнөх таван охин мөн л энэ зан үйлийг хийлгэжээ. Гэхдээ охид Нарок хотод орших коллежид суралцаж буй гэнэ.

20. Исинийн хэлснээр үүнээс айх хэрэггүй гэдгийг эгч нар нь зөвлөжээ. Бүх зүйл сайн сайхан болж охинд сурах боломж олдоно гэдгийг тэд баталсан аж.

Харин эцэг нь охидоо коллежид хэрхэн суралцаж байгааг сайн мэдэхгүй. Коллежийн охид аль хэдийнэ энэхүү гаж уламжлалыг халахын төлөө сэтгэл санаагаа нэгтгэжээ.  Тэд охидыг ийм гаж уламжлалаар тарчлаан зовоож амь насыг нь эрсдэлд оруулж байгааг эцэг эх тосгоныхондоо, тэдний дараагийн үед ухуулан таниулахад зорилго нэгдсэн байна.

1 Сэтгэгдэл
ямар аймшигтай тамлал вэ? ээ бурхан минь, ямар азаар монголд төрөв өө
Жинхэнэ солиорол
Yamar aimar hertsgii munhag uls geheeree iim ***** bdag bnaa. Yaj gegeernee chaavaas
Zarim neg munhag haranhui uls yndestnyyd ene delhiid ilyy ym baihgyi baisan deer
ter n deer tegehgui bol serel n ovolzson ene olon sarmagchinguudiin chin usult diildehgui shde
Чи чинь яадаг мал вэ.Ойлгохгүй байна уу. Охидэн *****, их бага уруулыг зүгээр л приткээр огтлоод авдаг гэж байна.
яг ямар ажилбар хийгэд байгаанбэ охидуудад ямар мэс ажилбар хийгээд байгаан
Чи чинь яадаг мал вэ.Ойлгохгүй байна уу. Охидэн *****, их бага уруулыг зүгээр л приткээр огтлоод авдаг гэж байна.
Gajig iumnuud uursduu ehnertee vnencn ium shig iun 4ehner uursdiig n boobniih n vzvvriig ogtolj bbal taarna
aimshigtai yum be yasan
Munhag shashinlag zan uil. medee alduulalt ch bhgui ymar aimar tamlal ve
Хамгийн их уншсан