Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Заяасан бүхнийг талархан хүлээн авч, алдахгүй байхыг хичээ

Сонгодог хэв маягийг гайхалтайгаар харуулж чаддаг брэнд бол яахын аргагүй “Жорж  Армани”. Италийн нэгэн хотод тээврийн компанийн гүйцэтгэх ажилтны гэр бүлд өсч хүмүүжсэн Ж.Армани их сургуульд эмчийн мэргэжлээр сурч төгсөн Цэргийн эмнэлгийн эмч байжээ.

Хэсэг хугацааны дараа “чагнуур”-аа орхин Милан хотод нэгэн дэлгүүрт ажиллаж эхэлсэн нь  дэлхий нийтийг хамарсан томоохон брэндийг бий болгох эхлэл байжээ. Ийнхүү 1960-аад оноос энэ брэндийн эхний түүх бичигдэв. Тавилгын, цэцгийн дэлгүүр, кафе, ресторан, зочид буудал гээд түүний нэртэй холбоотой  бизнес дэлхий нийтийг хэржээ.

Жорж Армани салбар брэндүүд бий болгосоор ирсэний нэг нь Эмпориа Армани юм. Эмпориа Армани нь одоогоор АНУ-д 13 дэлхийд 140 дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсад 2010 онд салбар дэлгүүрээ нээсэн. Хэн бүхэн мэдэх түүний амьдралын мөрддөг дүрэм тун энгийн. Мөнхийн залуу Арманийн зөвөлгөөг хүргэе.
•Хямдхан гутал хэмнэлт биш алдагдал авчирдаг. Ямар ч хүнд гутлаар нь дүн тавьж болно.
•Хамгийн дэгжин эрчүүд гадаад төрхөндөө анхаарал огтхон ч хандуулдаггүй мэт байдаг. Гэвч хүний гадаад төрх, хувцаслалт өөрийг нь илтгэдэг.
•Мик Жаггер “Хүссэн бүхнээ хүртэхгүй” гэж дуулдаг. Би  арай өндөр нуруутай болохыг хүсдэг байсан. Гэхдээ заяасан бүхнийг талархан хүлээн авч, алдахгүй байхыг хичээх нь чухал юм билээ. Боломжгүй зүйлийг бүү мөрөөд.
•Хувцасны дагалдах жижиг хэрэгслийг авахдаа өнгөний зохицлыг байнга бодож байгаарай. Саарал өнгөтэй хар, хүрэн өнгө илүү зохицдог. Хар, хар саарлаас илүү сайхан зохицол гэж байдаггүй.
•Эрэгтэй хүнийг цагаар нь үнэлж болдог. Би өөрийн фермийн “Borjo-21” зүүдэг.
•Сүрчиг тантай уулзсан хүнд хамгийн түрүүн хүрч, хамгийн сүүлд нь үлддэг.
•Ажил, амралтынхаа харьцааг тэнцүүлэх нь аз жаргалын түлхүүр. Би ажилдаа хэтэрхий их цаг зарцуулсан. Хэрэв дахин бүхнийг эхэлж болдог бол арай өөрөөр хандана.
•Өөрийнхөө дотоод “би”-г сайн сонс. Тэр гагцхүү үнэнийг хэлдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан