Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Жолигийн охинтойгоо хамт тоглосон кино тавдугаар сараас гарч эхэлнэ

Анжелина Жоли бага охин Вивьентэйгээ хамт удахгүй дэлгэцнээ гарах “Maleficent” кинонд тоглосон билээ. Дөрвөн настай Вивьен Аврора гүнжийн бага насны дүрд буюу эерэг дүрд тоглосон бол Анжелина Жоли шулмын дүрийг бүтээсэн юм. Анжелина Жоли хорон санаатны дүрд хэрхэн тоглосныг үзэгчид харахыг тэсэн ядан хүлээж байгаа бол түүний хүүхдүүд энэ дүрд их дургүй байгаа гэнэ. Зураг авалтын үеэр Жолигийн хүүхдүүд ээжийгээ харахаар ирэхдээ шулмын хар хувцастай, аймшигтай төрхийг нь хараад айж зугтсан ч удаатай гэнэ. Түүний хүү Пакс ээжээсээ зугтаад гүйхэд нь Жоли тоглож байна гэж бодоод араас нь хөөцөлдөж гүйтэл хүүхэд нь жинхнээсээ айгаад уйлчихсан байжээ.
А.Жоли Б.Питтийн гэр бүл зургаан хүүхэдтэйгээс хамгийн бага ихрийнх нь нэг Вивьен юм.
 “Нойрсч буй гоо бүсгүй” үлгэрээс сэдэвлэсэн “Maleficent”  ирэх тавдугаар сарын 30-нд нээлтээ хийх юм.




 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан