Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДОКТОРТ “ЗОРИУЛСАН” ТЕНДЕР

-МУБИС-ийн захирал профессор байх албагүй гэнэ-

Боловсрол, шинжлэх у­хаа­ны яамнаас Монгол Ул­сын Боловсролын их сур­гууль, Ховд их сургуулийн за­хирлын албан тушаалд өр­сөлдөх нэр дэвшигчдийн сон­гон шалгаруулалтыг нэг зэрэг зарлажээ. Өдөр тут­мын хэвлэлд гарсан уг за­рын нэр л өөр болохоос зо­рил­го төстэй, агуулга ижил баймаар. Гэтэл дотор нь том ялгаа зөрүү байгааг тоохгүй өнгөрч боломгүй. Юун түрүүнд хоёр сургуулийг хүчин чадал, хам хүрээ, хариуцлагын талаас товчхон харьцуулъя.
МУБИС 1951 онд байгуулагдсан бол ХИС-ийг баруун бүсийн багш бэлтгэх зорилгоор 1979 онд МУИС-ийн харьяанд байгуулж байжээ. Өнгөрсөн хичээлийн жилд МУБИС-т 2495 оюутан шинээр элссэн байхад ХИС 865 оюутан элсүүлсэн. Өөрөөр хэлбэл, одоо суралцаж буй оюутны тоо 4-5 дахин зөрүүтэй юм. Хоёулаа багш мэргэжилтэн бэлтгэж, төгсгөдөг гэдгээрээ улс орны ирээдүйд чухал ач холбогдолтой сургууль. Гэхдээ зах зээлд дөрөв дахин олон багш нийлүүлж байгаагаараа МУБИС-ийн удирдлага, зохион байгуулалт илүү хариуцлагатай, даацтай байх ёстой.
лын байр өөрөө л ухаалаг бай­хыг эзнээсээ шаардана гэ­сэн үг. Гэвч БШУЯ-наас тү­гээсэн сонгон шалга­руу­лал­тын зараар дүг­нэ­вэл бодит байдал ондоо болол­той... ХИС-ийн захиралд да­раах шаардлага тавьжээ. Док­тор, профессор цолтой байх. Тухайн их сургуулийн эр­хэлдэг сургалтын аль нэг чиг­лэлээр дээд боловс­ролтой. Боловсрол, шинжлэх ухааны салбарын удирдах албан тушаалд доод тал нь таван жил ажилласан. Шаардлагатай гэвэл их, дээд сургуульд ажилласан, багш­лах, эрдэм суд­ла­лын ажлын турш­лагатай байх. Менежмент, эрх зүйн зохих мэд­лэгтэй хэмээн ерөн­хий шалгуурт тусгасан байна. Харин МУБИС-ийн захирлын шаардлагад дээрхийг дур­дахдаа профессор цолтой гэ­дэг шалгуурыг хасчихжээ. Үүгээр сэтгэвэл, докторууд нь профессортойгоо эн зэрэгцэж сургуулийн захиралд өрсөл­дөх юм байна.
Өнгөрсөн онд, наадмын дараахан МУИС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС-ийн ректо­рууд тодорсон. Тэнд нийт 50 хүний материал цуглаж байсан билээ. Тэдний дундаас ЭМШУИС-ийн захирал Г.Бат­баатар анагаах ухааны доктор, профессор, ШУТИС-ийн захирал Б.Очирбат доктор, профессор, ХААИС-ийн ректор Т.Хэрүүга доктор, профессор цолтой байсан. Харин МУИС-ийн захирал А.Галтбаяр ганцаараа доктор цолтой байсан юм. Гэвч салбар сургуулийн хамт олон нь хүлээж авахгүй гэж эсэргүүцэл илэрхийлж нэг хэсэг тэмцэлдсэн нь саяхан. Энэ нь, том байгууллагын удирдлагад хүлээн зөвшөө­рөгд­сөн “том” хүнийг л томилох хэрэгтэйг нотолж буй үйл явц. Жишээлбэл, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын томилгоог эмч, ажилтнууд нь бүхэлдээ эсэргүүцэж, ажил хаях дө­хөж шуугиан дэгдээсэн. Адаг сүүлд нь шалгуур, цен­зу­рийг чангатгаснаар цор ганц хүн тэнцэж, албан ажлаа авч, бужигнаан ч намжсан билээ. Соёл, спорт, аялал жуулчлалын яам хүртэл тамирчдын бэлтгэл ам­жилтын үндэс гэдгийг ойл­госондоо даргаар нь жирийн нэг дасгалжуулагч томи­лоогүй. Монгол Ул­сын гавьяат тамирчин цол­той Б.Наранбаатараар удир­дуулсан нь цаанаа учир­­тай. МУГТ хэмээх цол нь бо­ловс­ролын секторын хувьд про­фессортой дүйцнэ гэ­дэг­тэй маргах хүн үгүй биз. Энэ бүхэнтэй харьцуулахад МУБИС-ийн захиралд тавьж байгаа шалгуур хэтэрхий доогуур юм. Үүнээс болж МУИС-д үүссэн шиг тэмцэл гарахыг, ГССҮТ-д тохиолдсон эсэргүүцэл босохгүй гэх баталгаа алга.
Сонгон шалгаруулалтад дурдсан хоёрхон үгийг хасах нь асар том шалгуурыг авч хаяж байгааг эргэн харахыг БШУЯ-ны холбогдох хүмүүст дуулгах юмсан. Энэ нь, тохиолдол ч бай, санаатай үйл­дэл ч бай хугацаа дуу­са­хаас өмнө учрыг олж, хужрыг тун­гаамаар санагдана. Одоо тус сургуулийн удирд­ла­гыг Д.Мөнхжаргал ямар нэг шалгуургүй буюу шууд томи­лолтоор авч, үүрэг гүй­цэтгэгч нэрээр ат­гаж суугаа. Энэ албан тушаал­даа жинхэнээсээ суухад ганцхан профессор цол л дутаж буй. Тэр ч утгаараа өөртөө тааруулж сонгон шалгаруулалтад өөрчлөлт оруулсан байхыг няцаах үн­дэсгүй. МУБИС-ийн удирдах зөвлөлд БШУЯ-наас дөрвөн ч хүн ажилладаг. Тухайлбал, Стратегийн бодлого, төлөв­лөл­тийн газрын дарга Б.На­сан­баяр, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Баярхүү, Боловсрол шинж­лэх ухааны сайдын зөвлөх Э.Энхпүрэв, Суурь бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяа нар багтаж байгаа. Тэдний боловсруулсан сонгон шалгуурт Д.Мөнхжаргал яг таараад байгаа нь 1000-д ганц тохиодог санаандгүй зүйл байж ч болох юм. Гэхдээ л бүсийн их сургуульд профессор нэхчихээд улсын их сургуульд докторын шалгуур тавьж байгаа нь эр­гэлзээ арилгахгүй эргэлд­сээр.
Хэн, хэрхэн будилаан үүсгэснийг шүүж, хариуцлага нэ­хэхийг хичээхийн оронд бу­руу шийдвэр, хоёрхон үг авч хаяснаас үүдэж бол­зош­гүй хор хохирлыг эргэцүүлэх нь илүү ашигтай биз. Мон­голд цэцэрлэг, дунд сур­гуу­лийн багш нарын 80 гаруй хувийг бэлтгэдэг МУБИС-ийн удирдлага ямар байхаас төг­сөгчдийн чанар, үр дүн хамаарна. “А, Б” үсгээ тогтоож амжаагүй, тооны нийлбэр, ялгавраа цээжилж гүйцээгүй хүүхдүүд ямар хүнээс эрдэм сурна тийм л иргэн болж хүмүүждэг. Үгийн утга, ойлголтыг бүрэн тайлбарлаж чадахгүй, өөрөө зөв, цэвэрхэн бичдэггүй багшийн тухай баримт сэлт фэйсбүүкээр дүүрэн тархаж байна. Тогтсон захирал, тодор­хой албан тушаалтан бус үүрэг гүйцэтгэгч ажил­лас­ны л үр нөлөө. Али­ваа ал­даа, дутагдлын хариуц­ла­гыг тухайн багшаас нэх­дэг ч эц­сийн дүндээ сурч төгссөн их сургуулийн бодлого, хи­чээ­­лийн хөтөлбөр, чанар, удирдлагын менежменттэй олон сэжмээр холбогдоно. Гэвч хэчнээн хатуу бэрх хариуцлага тооцлоо гээд буруу сурсан, гажуу төлөвш­сөн хүүхдийн ирээдүйг зал­руулж, нөхөж барахгүй нь мэдээж. Товчхондоо, за­хир­­лын шалгуурыг буу­руу­­­лах нь МУБИС гэдэг 12 мянган оюутантай нэгж бай­гуул­лагаар хэмжигдэж, дуу­сах асуудал биш. Улсын эр­гэн тойронд буй бага, дунд сургуулийн сурагчид баг­ший­гаа харж хүмүүжиж, өсдөг учраас Монголын ирээдүйн тухай том асуудал.
Сонгон шалгаруулалт ирэх сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд алдааг засч, залруулан зарлахад 19 хоног үлдлээ.
Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
За энэ эсэргууцэлтэй тулгарч шантралгуй ректор болсон танд амжилт ероое. Ер нь захиралд проф бна уу угуй юу ямар хамаа бнаа.сайн менежер бхад л болно ш дээ
Хүмүүсээ хэтэрхий улс төржөөд байгаа юм биш үү?,Японд сургууль төгссөн гарууд албан тушаал авлаа ч гэх шиг.Тэнд сураад, боловсроод ирсэн нь буруутай юу? арай ч хэтэрнэ ээ. МУБИС-ийг өөрчлөх цаг нь болсон. Зөв хүн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа учраас л МУБИС-ийн төлөөлөл нь гэсэн хэдэн чадваргүй хүмүүс эсэргүүцээд ийм зүйл бичээд байна.Чадвартай л юм бол илүү байгаад тодроод, гараад ирэх нь яасан юм?
Bi ardchilaliig demjigch negen bna. Tusgai shalguuraas sanaataigaar professor tsoliin shaardlagiig hassanaa yarlatai zalruulj dahin zaraa tavihiig shaardaj bnaa. Bid yag shudrag orsoldoonoor garah huniig demjmeer bna. Bid ardchilaliig demjij temzej yavahdaa iim gutamshgiin luivar bolon gej bodoogui um shuu. Mongol uls er ni yaaj iim baliar zamaar hogjih um bee. SAID TA NAAD ZAVAAN UILDLEE ERGEN HARAARAI
Munkhjargaliig MUBISd tanikh khun bxgui. Shavi ch gej bkhgui.mzugeer l DAmdinnyam ene ter shig gar daaa
Ер нь Гантөмөр сайдын ажилд тун сэтгэл хангалуун бус бгаа. МУБИС бол маш их анхаарал халамж, өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай сургууль. Учир нь Монголын ирээдүйг атгах хүүхдүүдийг бэлтгэх багш нарыг бэлтгэдэг газар. Багш, оюутнуудын чанар аль аль нь хангалтгүй. Мөнхжаргал захирлыг дэмжиж бгаа. Ер нь нэлээн юм хийх байх гэсэн горьдлого тавьж байгаа. Уг нь тун дажгүй хүн. Өрсөлдөөнд ялаасай, захирал болоод урам бүү хугалаасай.
Тэр ч үнэн шүү. Яг л японд төгссөн гарууд албан тушаал их аваад бгаа.
GANTUMUR SAID OORCHLOLTIIG NEG HUND ZORIULJ HIIDDEGGUI BH SHUU. NASANBAYAR BOLON TUUNTEI HUIVALDSAN HUMUUS BOLOVSROLOOR TOGLOJ DUUSLAA. TER ARDCHILAL CHN TEGEED HAANA BNAA. NEG HUND TOHIRUULSAN SHALGUUR GARGAAD SUUJ BAIDAG. YU YUGAARAA HOLBOOTOI HUMUUS ER NI DEEGUUR MANRAAD BNAA. TOR ULS UM BOL TER TORIIN ALBANII ZOVLOL CH GSN YUGAA HARAAD SUUJ BNAA. GANTOMOOROO NASANBAYAR MUNKHJARGALAA AVAAD OGZORVO YAASAN UM BEE
Л.Гантөсөр сайдаа МУБИСургууль нь боловсролын салбар, мэдлэг боловсролтой монгол хүнийг бэлтгэх үндэсний цорын ганц сургууль гэдгийн таыг сайн ойлгож байгаа гэдэгт итгэж, найдаж байна. Дээд боловсролын шинэлчлэлийн ажлыг хийж, эхлүүлж байгаад бид бүхэн баяртай байгаа. Сайн ажлын хажуугаар саар зүйлүүд маш их гарч байна. Учир нь МУБИС-ын сонгон шалгаруулалын шалгуурыг буруулж, тодорхой хүнд зориулан зохион байгуулж байгаад эрдэмтэн багш, оюутан бид харж байна. Үүнийг насанбаяр тэргүүтэй улсууд хийж байгаа ч бас мэдэж байгаа. Их дээд сургуулын удирдах албан тушаалд суухын тулд: 1.УВС-ийн иргэн байх, 2.Ардчилсан намд үнэнчээр зүтгэсэн байх, 3. Япон улсад сурч төгссөн байх (Сэмпай, кохай) гэсэн шаардлагыг хангасан хүнд албан тушаал өгч байна гэх яриа их дээд сургуулийн дунд гарах болсон. энэ нь МУБИС-ийн сонгон шалгаруулалтаар улам бүр батлагдаж байна. яаандаа сайдаа 2016 он ойрхон ирж байна. ...
Тэр ч үнэн шүү. Яг л японд төгссөн гарууд албан тушаал их аваад бгаа.
Өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй. тэргийн хийхийн тулд өндөр боловсрлтой хүнийг өндөр шалгуураар шалгаруулах нь жинхэнэ ардчилал. мөнхжрагал тэрийг л хангаад захирал болооч дээ. эвсэл дахин өөрийгөө хөгжүүлээд мэдлэг чадвараа дээшлүүлээд дахина өрсөлдөж болно шдээ. дүр эсгэсэн ...
Professor tsoliig arga saam ihtei nuhduud avdag bolson tsagt iimerhuu yumaar neenteg tavih heregguie. Tgeed ch bid M UBIS-g uurchluhiig iheehen husej bgaa buguud shineer tomilogdoh magadlaltai hund Munkhjargal bagshiig hemeen hamt olnii neg gishuunii huvid hicheenguilen husej bna. DEMJIJ BNA SHUU. Yalna gdegt itgej bna.
Ер нь Гантөмөр сайдын ажилд тун сэтгэл хангалуун бус бгаа. МУБИС бол маш их анхаарал халамж, өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай сургууль. Учир нь Монголын ирээдүйг атгах хүүхдүүдийг бэлтгэх багш нарыг бэлтгэдэг газар. Багш, оюутнуудын чанар аль аль нь хангалтгүй. Мөнхжаргал захирлыг дэмжиж бгаа. Ер нь нэлээн юм хийх байх гэсэн горьдлого тавьж байгаа. Уг нь тун дажгүй хүн. Өрсөлдөөнд ялаасай, захирал болоод урам бүү хугалаасай.
Өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй. тэргийн хийхийн тулд өндөр боловсрлтой хүнийг өндөр шалгуураар шалгаруулах нь жинхэнэ ардчилал. мөнхжрагал тэрийг л хангаад захирал болооч дээ. эвсэл дахин өөрийгөө хөгжүүлээд мэдлэг чадвараа дээшлүүлээд дахина өрсөлдөж болно шдээ. дүр эсгэсэн ...
Энэ Гантөмөр болон түүний гар хөл болсон Насанбаяр нар боловсролын салбараар тоглоод дууслаа. Анх сайд болоход нь гадаадад сурсан залуу хүн шинэ сайхан зүйл хийнэ гэж их найдсан сан, даанч өмнөх сайдуудаас огт ялгарсангүй, бараг дордууллаа. МУИС-иар тоглоод дууссан, одоо МУБИС-ийг будлиантуулах нь. Ер нь бол улсын их дээд сургуулиудыг шинэчлэх нь зөв ч эдний баг бол зүгээр л өөрийн хүмүүсээ хүчээр томилоод, сургуулиудын хамаг төсвийг хэдхэн хүний гарт төвлөрүүлж танил талаа тавьж байна. Гантөмөр сайд Японд хамт сурч байсан хүмүүсээ их сургуулиудад шахахын хамт авгай хүүхнүүдийнхээ найз гэгдсэн боловсролгүй мэдлэггүй гаруудыг МУИС, МУБИС-т томилж байна.
ARdchilsan nam zasag bariad iim zavaan um hiij ehelj baigaad gutarch bna. Gantomor saidaas jinkhene utgaaraa shinechleltiig bid huleej baisan bolovch buh asuudliig nam, mongoor shiidej bgaan herees heterch bgaag eronkhii said bolon eronhiilogch anhaaraldaa avahiig shaardaj bnaa. MUBIS d suuliin 1 jiliin dotor dan yaamnii shahaa orj irj bgaa. Ene surguuli ni mash olon erdemtedtei surgalt sudalgaagaaraa busdad tanigdsan chadaltai hamt olon bilee. Erdemtediin ezleh huvi ni 40 davj bgaa nohzold bugd shalguur hangasn bolj bgaa um uu. Professor tsoliig zahiin neg hun hurtedgui bilee. Erdmiin zereg tsol tasraltgui surgalt sudalgaa hiij buh shatand bagshiil och tochnoon shuultuuriig davj baij Erdmiin ZovloLiin shiidvereer nuuz sanal huraalt yavagdaj baij neg avdag tsol um. Nasanbayar gej emegtei uneheer davarlaa. Medeh um gej yuch ugui aimshig. Mon tsol hergem bhgui tsagiin bagsh hed honog hiisen Muni shashnii pasteraar 10 garui jil blsn huniig l SAID strategi, bodlogo hariuzsan gazriin dargaar tavij baihiig harahad Ardchilsan nam gej yamarch bolovson huchinguin haragdaj bnaa. Toriin Albanii zovlol ene asuudliig anhaaraldaa avmaar bna. Ene buh uil ajillagaag udirdaj bgaa Udirdah Zovloliigch gsn tatan buulgah heregtei. Ardchilal gej bdg bol songon shalgaruulatiig surguuli dotor ni songuuliin zarchmaar yavuulah heregtei. SAID TA ARAI DAVARCH BGAA BISH UM UU? BoLovsroliin salbar uls toroos angid bj hogjdog jamtaig dahin anhaarliya. Naad zaraa tatan avch professor tsoliig shaardahiig MUBIS iin hamt olon shaardaj bna
Хамгийн их уншсан