Дуучин Рианна, рэппер Дрэйк хоёр сүүлийн хэдэн долоо хоногийг байнга хамт өнгөрүүлж байгаагаас харвал тэдний хуучин дурлал сэдэрсэн байх хэмээн хэвлэлүүд бичиж байсан. Тэгвэл тэд үнэхээр дуэт дуучдаас илүү дотно харилцаатай гэдэг нь паппарацуудын дуранд өртжээ. Тэд Манчестер хотод боулингийн тэмцээн үүрийн дөрвөн цаг өнгөртөл үзээд, гарч явахдаа хөтлөлцсөн байхыг гэрэл зургаар баталгаажуулсан байна.
Европын хотуудаар аялан тоглолтоо хийж байгаа рэппер Дрэйк дуучин Рианнаг шоундаа урьж, хамт дуулж байгаа юм. Тэд ажлаа хийхийн хажуугаар өөрсдийгөө ч хангалттай зугаацуулж байгаа бөгөөд Парис, Амстердам, Лондон гээд Европын хотуудын хамгийн дээд зэрэглэлийн шөнийн клубүүдэд бараг орой болгон орж байгаа аж.
Рианна, Дрэйк хоёр 2010 онд хэсэг хугацаанд дотно харилцаа үүсгэж явсан ч төдий л удаан үргэлжлээгүй юм.