Огноо: 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: М-100 маркийн галлагааны мазут нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: М-29-2014
Дулааны гурав дугаар цахилгаан станц ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос М-100 маркийн галлагааны мазут нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэлээр нь 100.000,00 \нэг зуун мянга\ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын орлогын хэмжээ: Жилд 2.000,0 сая төгрөгөөс доошгүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 800,0 сая төгрөг
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийнт оо: 2 жил
Тусгай зөвшөөрөл ирүүлнэ
Тендерийн хамт 30.000.000,00 \гучин сая\ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 10.30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өрөө ¹03
Хангамжийн хэлтэс
Утас: 341990, 70111304, Факс: 976-11-344111