Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


2014.03.12
Тендер шалгаруулалтын нэр: АЖИЛ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ
Тендер шалгаруулалтын дугаар: СОНСГОЛОН- 4 6кВ-н 8км агаарын шугамыг  бетон тулгууртай шугамаар  солих, зураг схем боловсруулах “Засвар-04, 2014”
ДЦС-3 ТӨХК  нь эрх бүхий тендерт оролцогчдоос “СОНСГОЛОН-4 6кВ-н 8км агаарын шугамыг  бетон тулгууртай шугамаар  солих, зураг схем боловсруулах ажлыг”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын орлогын хэмжээ: Жилд 160,0 сая төгрөгөөс доошгүй,
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100,0 сая төгрөг,
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил
Тендерийн хамт тендерийн үнийн дүнгийн 2%-тай тэнцхүйц төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Эрчим хүчний яамны  03.2.1 заалттай тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн, 10 цаг 30 минут-днээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, ДЦС-3 ТӨХК-ний захиргаа
2-р давхар, Засвар хяналтын алба. ЗХА-ны өрөө
Утас: 343575 , 99090734, 70111315, 99106446, Факс: 343575, 343024

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан