Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уурссан муур бүтэн гэр бүлийг барьцаалжээ


Америкийн Ореган мужид 10 кг жинтэй том муур эзнийхээ хүүхэд рүүү дайраад дараа нь гэр бүлийн бүх гишүүдийг барьцаалснаас цагдаагийнхан очиж  аврахад хүрсэн байна.
Портландын Ли Палмер гэгчийн хималай үүлдрийн хар алаг  тэжээвэр муур долоон сартай хүүхдийн нь хацрыг маажихаар  эзэн нь уурлаж цохиод авсан гэнэ. Муур уурсч цээжээ хүржигнүүлэн дайрах гээд байхаар нь гэрийнхэн бүгдээрээ унтлагын өрөөндөө орж нуугджээ. Тэр бүү хэл нохой нь ч  айн хамт нуугдсан байна.
Гэтэл муур хаалганы нь тэнд уурсан хүржигнээд холдохгүй байсан тул гэрийн эзэн “911” рүү утасдаж учрыг хэлэн  цагдаа дууджээ. Цагдаагийнхан ч дуудлагаар ирж уурссан муурыг тороор барьж авсан байна. Хэдийгээр гэрийнхнийг нь бүгдийг барьцаалан цагдаа дуудахад хүрсэн ч эзэд нь муураа авч үлдсэн гэнэ.
Дуудлагаар очсон цагдаагийн түрүүч Пит Симпсон харин 20 жил цагдаагийн байгууллагад ажиллахдаа нохой л хүн урж, дайрч байснаас муур ингэж байхыг огт үзээгүй юм байна гэж ярьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан