Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жастин Селена Гомезоос салж чадахгүй нь бололтой

Жастин Бибер, Селена Гомез хоёр салж чадахгүй нь бололтой. Өнгөрсөн жилийн эхээр албан ёсоор хоёр тийш болсноосоо хойш хойш хэд хэдэн удаа салж нийлсэн тэд дахиад л уулзах болсон байна. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдийг Техаст хамтдаа өнгөрүүлжээ. Хэдийгээр хоёулаа хувь хувийн ажил, тоглолтын хуваарийн дагуу Техаст очсон боловч энэ тэдний хамтдаа цагийг өнгөрүүлэх гэсэн бас нэг арга хэмээн хэвлэлүүд бичиж байна. Тэд олны нүдэнд өртөхийг хүсээгүй ч ням гаригийн өглөө хамтдаа өглөөний цай уухаар нутгийн зоогийн газарт орохыг паппарацууд авч амжжээ. Мөн тэр өглөө Жастин Твиттертээ “Өчигдөр гайхалтай тоглолт үзлээ” хэмээн Селена Гомезийн Техаст болсон тоглолтын тухай бичсэн байна. Тэр өдрийнхөө орой Жастин Бибер  SXSW фестивальд оролцох үеэрээ “As long as you love me” дуугаа “my baby”-дээ зориулж байна гэсэн нь Селенатай эргэн нийлснээ албан ёсоор зарласан хэрэг гэж фэнүүд нь үзэж байна. Ааш зан нь эвдэрч буй Жастин Бибертэй Селена Гомез эргээд нийлсэн тухай хэвлэлүүдийн мэдээ эцэг эхийнх нь санааг их зовоож байгаа гэнэ. Тэрээр өнгөрсөн онд Жастин Биберээс болоод сэтгэл гутралд орж, эмчилгээ хүртэл хийлгэсэн юм.
Одоогоос сар гаруйн өмнө Жастин, Селена хоёрын хоорондоо харилцсан мессэж, олон нийтэд дэлгэгдэж, Жастин хуучин найз охиноо эргэн ирэхийг гуйсаар байгаа нь ил болсон юм.


Селена Гомез Жастин Бибертэй хамт өглөөний цай уух үеийн зургаа твиттердсэн боловч хэнтэй хамт байснаа бичээгүй байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан