Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Бизнес эрхлэгчид валютын ханшийн өсөлтөд сөхрөх нь
-Валютын ханшийн өсөлт бизнес эрхлэгч төдийгүй хүн бүрт хүнд тусч байна. Энэ тухайд ямар бодолтой байна вэ?
-Ам.доллар 1402 төгрөгөөс 1780 болж үндсэндээ 380 төгрөгөөр нэмэгдлээ. Энэ бол зүгээр нэг хэлбэлзэл биш давагдашгүй хүчин зүйл гэж үзэж байна. Ийм их зөрүүн дээр ямар ч хүчтэй компани үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй. Мэдээж аливаа бизнесийн үйл ажиллагаа эрсдэл дээр тогтдог ч эрсдэл нь тодорхой нөхцөлтэй байдаг. Бид валютын зээл авахдаа, эсвэл тендерт ороод тооцоо хийхдээ импортын бүтээгдэхүүн авах зардлаа өнгөрсөн жилүүдийн валютын ханшийн дундаж өсөлтөөр тооцдог. Өөр ч арга байхгүй. Гэтэл тэр аргачлалаас хэдэн арав давсан эрс өөрчлөлтүүд өнгөрсөн оны долоон сараас сүүлийн хагаст бий боллоо. Үүнийг хэн ч урьдчилан тооцож чадахгүй, 400 төгрөгөөр өснө гэж аль ч компани эрсдэлдээ тооцоогүй. Тиймээс энэ өсөлт нь бидний хувьд давагдашгүй хүчин зүйл, гамшиг боллоо гэж үзэж байна.
-Харин Монголбанк тайлбарлахдаа гамшиг гэж үзэхгүй байх шиг байсан?
-Валютын ханшийн өсөлт дээр Монголбанк маш буруу, ард түмний толгойг эргүүлсэн тайлбар өгч байна. Импортоос экспорт давлаа гэнэ. Импорт зогсчихоод байгаа юм чинь экспорт давахгүй яах юм бэ. Экспорт нь ч мөн өнгөрсөн үеийнхээсээ 30 хувиар буурчихсан байгаа шүү дээ. Гамшиг учирчихаад байхад ийм тайлбар өгч байгаа нь юу гэсэн үг вэ. Үүнтэй бид эвлэрээд сууж болохгүй байх аа. Манай улс бараа бүтээгдэхүүний 70-аад хувийг гаднаас авдаг, импортын хамааралтай. Тэгэхээр ам.долларын 380 төгрөгийн өсөлт дээр гааль, НӨАТ- ыг нэмэхээр 500 шахам төгрөг болно. Өөрөөр хэлбэл, нэг ам.доллараар авч байгаа бүтээгдэхүүн дээр 500 төгрөг нэмэгдэж ард түмний нуруун дээр бууж байгаа юм. Миний бодлоор валютын ханшийн өсөлтийг тогтоох чадвар Монголбанкинд байхгүй болсон. Цаашаа хязгааргүй өсөх нөхцөл бүрдсэн. Мэдээж ард түмэн хэрэглэдэгээ л хэрэглэж байгаа. Элсэн чихэр, даавуу даалимбын хэрэглээ нэмэгдээд валют өссөн юм огт биш. Монголбанк ч мэдэхгүйдээ биш зориудаар үнэнийг тайлбарлахгүй байна гэж бодож байна.
-Валютын ханшийг тэнгэрт илгээсэн тэр үнэн нь чухам юу байж болох вэ. Таны бодлоор?
-Өөрийнхөө хүчин чадлаас давсан асар их бүтээн байгуулалтын зорилт тавьсан. Манай барилгынхан бараг бүх материалаа импортоор авдаг. Тэгэхээр тэр их барилгыг барихаар банкнаас зээл гаргаж байна. Монголбанкны нөөцөнд байхгүй тийм хэмжээний ам.долларын импорт хийж байна. Үүнээс болсон гэж мунхаг би бодож байна. Экспорт, нэмэгдэнэ, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсний үндсэн дээр бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө маш өндрөөр төсөөлж, зах зээлд их хэмжээний мөнгө хаяснаар төгрөг үнэгүйдэж байгаа юм.
За яахав, хөрөнгө оруулалт буурсан, экспорт зогссон нь шалтгаан байж болно. Энэ бол төлөвлөлттэй л холбоотой. Тав, арван жилийн өмнө манай хөрөнгө оруулалт, экспорт маш бага байхад валютын ханш тогтвортой л байсан шүү дээ.
-Жишээ нь танай компани валютын өсөлтөөс хамаарч хэр хэмжээний алдагдал хүлээгээд байна вэ?
-Өнгөрсөн оны зургаан сард зарласан тендерт манайх 1500 төгрөг байгаа ам.долларыг 1550 болж өсч мэднэ гэсэн тооцоо хийгээд тэрбум 330 саяар орсон. Зургаан сарын 29-нд тендер нээгдсэнээс хойш нэг сарын дараа дүн нь гарсан. Гэрээгээ хийх гэсээр байтал дахин хоёр сар болно. Гадагшаа гэрээ хийгээд бараа материал 12 дугаар сард орж ирж байгаа юм. Харин авсан барааныхаа үнийг төлөх гэтэл ам.доллар 1754 төгрөг болчихсон. Энэ ханшийн зөрүүнээс 200 сая төгрөг алдаад байна. Ганц манайд учирсан алдагдал биш шүү дээ. Үүнээс том болон жижиг бизнес эрхлэгчдэд бүгдэд нь учирч байгаа.
Өнгөрсөн оны гуравдугаар сард ам.долларын ханш 1402 байхад нэг сая ам.долларын зээл авсан нэг компани байна. Сая зээлээ төлөхөд зөрүүнээс нь 300 сая төгрөг алдлаа. Үүнийг ердийн нөхцөл гэж үзэж болох уу үгүй юү.
-Цаашид яавал дээр вэ?
-Интерфенц хийгээд Монголбанк тогтоож чадахаасаа өнгөрсөн. Одоо барилгын сезон эхэлж, импортын бараа цувна. Валютын хэрэгцээ өсөхийг дагаад ханш ч цаашаа явна. Валютын ханшаа хэдэн мянга болгож өсгөх юм уу, эсвэл бүтээн байгуулалтынхаа ажлыг валютынхаа нөөцөд тохируулж хязгаарлах уу гэсэн хоёрхон л зам байна.
Валютын өсөлтийн зөрүүг тухайлсан тооцоогоор улс, банк, эсвэл явагдаад байгаа төсөл хөтөлбөрүүдээс ч юм уу, нөхөж олгохгүй бол компаниуд чинь бүгд сөхөрлөө. Хоёрдугаарт импортоор, тендерээр авч байгаа бүтээгдэхүүний үнийг валютын ханшийн зөрүүнд тооцдог системд орох хэрэгтэй. Энэ бол Монголын эдийн засгийн удирдлагын буруугаас үүдсэн хохирол гэж би үзэж байгаа.
Б.Лхагважав: УИХ-ын гишүүд ээ, санхүүгийн өршөөлийн хуулийг даруй баталж өгөөч
“Урбанек” ХХК-ийн захирал Б.Лхагважавтай ярилцлаа.
-Та эдийн засагч бас бизнес эрхлэгчийн хувьд валютын өсөлтийг юу гэж ойлгож байна вэ?
-Өнгөрсөн оны нэг сард гурван их наяд төгрөг зах зээл рүү оруулахад нь би хэлж байсан шүү дээ. Хэрэв эрдэс баялгаар валют орж ирэхгүй бол долоогоос найман сарын дараа инфляц болно гэсэн миний дүгнэлтийг хүлээж аваагүй. Энэ бол УИХ-тай л холбоотой. Төрийн мөнгөний бодлого, төрийн сангийн бодлого УИХ-ын бүрэн эрхт байдаг. 2012 оны сүүлд баталж өгсөн бодлогоор нь Монголбанк 2013 оныхоо үйл ажиллагааг явуулсан. Үр дүн нь ийм байна. 1996 оны долдугаар сард ам.доллар 600 байснаа 1200 төгрөг, 2009 онд 1300-байснаа 1750 хүрч байсан удаатай. Гэхдээ эдгээр нь дандаа богино хугацаанд үргэлжилсэн. Харин энэ удаагийн өсөлт урт хугацаатай байгаа нь аж ахуйн нэгжүүдийг татаад унагачихаж байгаа юм.
-Тодруулбал, яг ямар бодлогоос болсон юм бол?
-Жишээ нь үнэ тогтворжуулах хөтөлбөр. 2013 онд инфляцыг барих зорилгоор аж ахуйн нэгжийг ялгаварлах бодлого явагдсан. Цахилгаан, шатахуун, үр тариа гэхчлэн гол таван төрлийн бүтээгдэхүүний үнийг хүчээр барилаа. Жилийн 2-3 хувийн хүүтэй зээл өгсөн нь зах зээлийг төрийн хамааралтай зах зээл, чөлөөт зах гэж хоёр хуваасан. Өнөөдөр төрөөс хамааралтай зах зээл даамжрах хандлагатай байна. Жишээ нь 888 төсөл гэсэн үл бүтэх юм ярьж байгаа нь өнгөрсөн жилийн таван төрлийн бүтээгдэхүүний үнийг барьсантай яг адил юм аа. Одоо манай бизнесүүд төрөөс хүүгүй мөнгө авах, эсвэл төрөөс хүүгүй татаасын дэмжлэг авахын тулд тэр салбар руу нь орж байна. Өөрөөр хэлбэл, Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийг 100 хувь төрийн хамааралтай болгож хуучин коммунист нийгэмд алхам алхмаар оруулж байна. Чөлөөт зах зээлд шилжсэн хорин жилийн ажлаа баллаж байна л гэсэн үг.
-Хариуцлагыг төр хүлээх ёстой гэсэн үг үү?
Үндсэн хуулийн 12.2-т тодорхой заасан байдаг. Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн, аж ахуйн нэгж хохирох юм бол төлбөрийг төр нөхөн төлөх үүрэгтэй гэж. Жишээ нь, би анх удаа аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөнгүй. “Урбанек” компанийн өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улирлын тайлангаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 33 сая төгрөг төлөхөөр гарсан. Гэхдээ валютын өсөлтөөс болж 360 саяын алдагдал амссан. Үүнийг хуулийн дагуу нөхөж болдог заалтаар би аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөөгүй. Хэрэв манай голлох 460 аж ахуйн нэгж ийм байдлаар татвараа төлөхгүй болчихвол улсын төсөв тасарна.
-Валютын өсөлтийг зогсоох арга байгаа болов уу?
-Бизнесийг чөлөөлж, төрийн хамаарлыг багасгаж өгөөч ээ. Санхүүгийн өршөөлийн хуулийг нэн даруй гаргаж өгөөч гэсэн асуудлыг би жилийн өмнөөс тавьж байгаа. Энэ удаагийн 30 хувийн алдагдлыг бүх компаниуд иргэд бид яахав нэг удаа зуд болж гээд үүрээд өнгөрье. Харин энэ зудны араас ган болгож болохгүй. Манай улсад валют зохицуулалтын хууль гэж байдаг ч бараг л байгууллагын дүрмээс өөрцгүй. Зах зээлийг удирдах чиглүүлэх ач холбогдолтой валют зохицуулалтын хуулийг шинээр сайжруулж хийгээч гэсэн асуудлыг УИХ-д тавимаар байгаа юм. Тэгж байж эдийн засаг тогтворжино.
mongoliin ard tumen mine bid importiin hereglegee bagasgae
Ам.долларын ханш цаашид хязгааргүй өсөх нь гэх айдас бизнес эрхлэгчдийн дунд байна. Улсын гол ачааг нуруундаа үүрдэг гэх хувийн хэвшлийнхэн үүнийг төр засгийн бодлогын буруугаас үүдэлтэй гэдэгт бат итгэлтэй байгаа аж. Өнгөрсөн оны долоон сараас хойш чамгүй алдагдалд орсон зарим компанийн удирдлагууд ханшийн зөрүүнээс үүдэлтэй алдагдлаа улсаар нөхөн төлүүлэх хүсэлтэй байгаагаа ч нуусангүй. Худалдаа Аж үйлдвэрийн танхим дээр өрнөсөн бизнес эрхлэгчдийн уулзалтын үеэр зарим компанийн удирдлагатай уулзаж ярилцсан юм.
Н.Даш-Өлзий: Валютын өсөлт түр зуурын хэлбэлзэл биш, давагдашгүй хүчин зүйл, гамшгийн хэмжээнд хүрлээ
“Үйлдвэр худалдааны Өлзийт төв” ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Даш-Өлзийтэй ярилцлаа.
-Ам.доллар 1402 төгрөгөөс 1780 болж үндсэндээ 380 төгрөгөөр нэмэгдлээ. Энэ бол зүгээр нэг хэлбэлзэл биш давагдашгүй хүчин зүйл гэж үзэж байна. Ийм их зөрүүн дээр ямар ч хүчтэй компани үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй. Мэдээж аливаа бизнесийн үйл ажиллагаа эрсдэл дээр тогтдог ч эрсдэл нь тодорхой нөхцөлтэй байдаг. Бид валютын зээл авахдаа, эсвэл тендерт ороод тооцоо хийхдээ импортын бүтээгдэхүүн авах зардлаа өнгөрсөн жилүүдийн валютын ханшийн дундаж өсөлтөөр тооцдог. Өөр ч арга байхгүй. Гэтэл тэр аргачлалаас хэдэн арав давсан эрс өөрчлөлтүүд өнгөрсөн оны долоон сараас сүүлийн хагаст бий боллоо. Үүнийг хэн ч урьдчилан тооцож чадахгүй, 400 төгрөгөөр өснө гэж аль ч компани эрсдэлдээ тооцоогүй. Тиймээс энэ өсөлт нь бидний хувьд давагдашгүй хүчин зүйл, гамшиг боллоо гэж үзэж байна.
-Харин Монголбанк тайлбарлахдаа гамшиг гэж үзэхгүй байх шиг байсан?
-Валютын ханшийн өсөлт дээр Монголбанк маш буруу, ард түмний толгойг эргүүлсэн тайлбар өгч байна. Импортоос экспорт давлаа гэнэ. Импорт зогсчихоод байгаа юм чинь экспорт давахгүй яах юм бэ. Экспорт нь ч мөн өнгөрсөн үеийнхээсээ 30 хувиар буурчихсан байгаа шүү дээ. Гамшиг учирчихаад байхад ийм тайлбар өгч байгаа нь юу гэсэн үг вэ. Үүнтэй бид эвлэрээд сууж болохгүй байх аа. Манай улс бараа бүтээгдэхүүний 70-аад хувийг гаднаас авдаг, импортын хамааралтай. Тэгэхээр ам.долларын 380 төгрөгийн өсөлт дээр гааль, НӨАТ- ыг нэмэхээр 500 шахам төгрөг болно. Өөрөөр хэлбэл, нэг ам.доллараар авч байгаа бүтээгдэхүүн дээр 500 төгрөг нэмэгдэж ард түмний нуруун дээр бууж байгаа юм. Миний бодлоор валютын ханшийн өсөлтийг тогтоох чадвар Монголбанкинд байхгүй болсон. Цаашаа хязгааргүй өсөх нөхцөл бүрдсэн. Мэдээж ард түмэн хэрэглэдэгээ л хэрэглэж байгаа. Элсэн чихэр, даавуу даалимбын хэрэглээ нэмэгдээд валют өссөн юм огт биш. Монголбанк ч мэдэхгүйдээ биш зориудаар үнэнийг тайлбарлахгүй байна гэж бодож байна.
-Валютын ханшийг тэнгэрт илгээсэн тэр үнэн нь чухам юу байж болох вэ. Таны бодлоор?
-Өөрийнхөө хүчин чадлаас давсан асар их бүтээн байгуулалтын зорилт тавьсан. Манай барилгынхан бараг бүх материалаа импортоор авдаг. Тэгэхээр тэр их барилгыг барихаар банкнаас зээл гаргаж байна. Монголбанкны нөөцөнд байхгүй тийм хэмжээний ам.долларын импорт хийж байна. Үүнээс болсон гэж мунхаг би бодож байна. Экспорт, нэмэгдэнэ, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсний үндсэн дээр бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө маш өндрөөр төсөөлж, зах зээлд их хэмжээний мөнгө хаяснаар төгрөг үнэгүйдэж байгаа юм.
За яахав, хөрөнгө оруулалт буурсан, экспорт зогссон нь шалтгаан байж болно. Энэ бол төлөвлөлттэй л холбоотой. Тав, арван жилийн өмнө манай хөрөнгө оруулалт, экспорт маш бага байхад валютын ханш тогтвортой л байсан шүү дээ.
-Жишээ нь танай компани валютын өсөлтөөс хамаарч хэр хэмжээний алдагдал хүлээгээд байна вэ?
-Өнгөрсөн оны зургаан сард зарласан тендерт манайх 1500 төгрөг байгаа ам.долларыг 1550 болж өсч мэднэ гэсэн тооцоо хийгээд тэрбум 330 саяар орсон. Зургаан сарын 29-нд тендер нээгдсэнээс хойш нэг сарын дараа дүн нь гарсан. Гэрээгээ хийх гэсээр байтал дахин хоёр сар болно. Гадагшаа гэрээ хийгээд бараа материал 12 дугаар сард орж ирж байгаа юм. Харин авсан барааныхаа үнийг төлөх гэтэл ам.доллар 1754 төгрөг болчихсон. Энэ ханшийн зөрүүнээс 200 сая төгрөг алдаад байна. Ганц манайд учирсан алдагдал биш шүү дээ. Үүнээс том болон жижиг бизнес эрхлэгчдэд бүгдэд нь учирч байгаа.
Өнгөрсөн оны гуравдугаар сард ам.долларын ханш 1402 байхад нэг сая ам.долларын зээл авсан нэг компани байна. Сая зээлээ төлөхөд зөрүүнээс нь 300 сая төгрөг алдлаа. Үүнийг ердийн нөхцөл гэж үзэж болох уу үгүй юү.
-Цаашид яавал дээр вэ?
-Интерфенц хийгээд Монголбанк тогтоож чадахаасаа өнгөрсөн. Одоо барилгын сезон эхэлж, импортын бараа цувна. Валютын хэрэгцээ өсөхийг дагаад ханш ч цаашаа явна. Валютын ханшаа хэдэн мянга болгож өсгөх юм уу, эсвэл бүтээн байгуулалтынхаа ажлыг валютынхаа нөөцөд тохируулж хязгаарлах уу гэсэн хоёрхон л зам байна.
Валютын өсөлтийн зөрүүг тухайлсан тооцоогоор улс, банк, эсвэл явагдаад байгаа төсөл хөтөлбөрүүдээс ч юм уу, нөхөж олгохгүй бол компаниуд чинь бүгд сөхөрлөө. Хоёрдугаарт импортоор, тендерээр авч байгаа бүтээгдэхүүний үнийг валютын ханшийн зөрүүнд тооцдог системд орох хэрэгтэй. Энэ бол Монголын эдийн засгийн удирдлагын буруугаас үүдсэн хохирол гэж би үзэж байгаа.
Б.Лхагважав: УИХ-ын гишүүд ээ, санхүүгийн өршөөлийн хуулийг даруй баталж өгөөч
“Урбанек” ХХК-ийн захирал Б.Лхагважавтай ярилцлаа.
-Өнгөрсөн оны нэг сард гурван их наяд төгрөг зах зээл рүү оруулахад нь би хэлж байсан шүү дээ. Хэрэв эрдэс баялгаар валют орж ирэхгүй бол долоогоос найман сарын дараа инфляц болно гэсэн миний дүгнэлтийг хүлээж аваагүй. Энэ бол УИХ-тай л холбоотой. Төрийн мөнгөний бодлого, төрийн сангийн бодлого УИХ-ын бүрэн эрхт байдаг. 2012 оны сүүлд баталж өгсөн бодлогоор нь Монголбанк 2013 оныхоо үйл ажиллагааг явуулсан. Үр дүн нь ийм байна. 1996 оны долдугаар сард ам.доллар 600 байснаа 1200 төгрөг, 2009 онд 1300-байснаа 1750 хүрч байсан удаатай. Гэхдээ эдгээр нь дандаа богино хугацаанд үргэлжилсэн. Харин энэ удаагийн өсөлт урт хугацаатай байгаа нь аж ахуйн нэгжүүдийг татаад унагачихаж байгаа юм.
-Тодруулбал, яг ямар бодлогоос болсон юм бол?
-Жишээ нь үнэ тогтворжуулах хөтөлбөр. 2013 онд инфляцыг барих зорилгоор аж ахуйн нэгжийг ялгаварлах бодлого явагдсан. Цахилгаан, шатахуун, үр тариа гэхчлэн гол таван төрлийн бүтээгдэхүүний үнийг хүчээр барилаа. Жилийн 2-3 хувийн хүүтэй зээл өгсөн нь зах зээлийг төрийн хамааралтай зах зээл, чөлөөт зах гэж хоёр хуваасан. Өнөөдөр төрөөс хамааралтай зах зээл даамжрах хандлагатай байна. Жишээ нь 888 төсөл гэсэн үл бүтэх юм ярьж байгаа нь өнгөрсөн жилийн таван төрлийн бүтээгдэхүүний үнийг барьсантай яг адил юм аа. Одоо манай бизнесүүд төрөөс хүүгүй мөнгө авах, эсвэл төрөөс хүүгүй татаасын дэмжлэг авахын тулд тэр салбар руу нь орж байна. Өөрөөр хэлбэл, Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийг 100 хувь төрийн хамааралтай болгож хуучин коммунист нийгэмд алхам алхмаар оруулж байна. Чөлөөт зах зээлд шилжсэн хорин жилийн ажлаа баллаж байна л гэсэн үг.
-Хариуцлагыг төр хүлээх ёстой гэсэн үг үү?
Үндсэн хуулийн 12.2-т тодорхой заасан байдаг. Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн, аж ахуйн нэгж хохирох юм бол төлбөрийг төр нөхөн төлөх үүрэгтэй гэж. Жишээ нь, би анх удаа аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөнгүй. “Урбанек” компанийн өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улирлын тайлангаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 33 сая төгрөг төлөхөөр гарсан. Гэхдээ валютын өсөлтөөс болж 360 саяын алдагдал амссан. Үүнийг хуулийн дагуу нөхөж болдог заалтаар би аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөөгүй. Хэрэв манай голлох 460 аж ахуйн нэгж ийм байдлаар татвараа төлөхгүй болчихвол улсын төсөв тасарна.
-Валютын өсөлтийг зогсоох арга байгаа болов уу?
-Бизнесийг чөлөөлж, төрийн хамаарлыг багасгаж өгөөч ээ. Санхүүгийн өршөөлийн хуулийг нэн даруй гаргаж өгөөч гэсэн асуудлыг би жилийн өмнөөс тавьж байгаа. Энэ удаагийн 30 хувийн алдагдлыг бүх компаниуд иргэд бид яахав нэг удаа зуд болж гээд үүрээд өнгөрье. Харин энэ зудны араас ган болгож болохгүй. Манай улсад валют зохицуулалтын хууль гэж байдаг ч бараг л байгууллагын дүрмээс өөрцгүй. Зах зээлийг удирдах чиглүүлэх ач холбогдолтой валют зохицуулалтын хуулийг шинээр сайжруулж хийгээч гэсэн асуудлыг УИХ-д тавимаар байгаа юм. Тэгж байж эдийн засаг тогтворжино.
0 Сэтгэгдэл
2014.03.11