Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчууд төмөр замаар 23 сая тонн ачаа тээвэрлэнэ

Олон улсын төмөр за­мын байгууллагын төмөр замын тээврийн тоо хэмжээг тохиролцдог зур­гаан талт уулзалт манай ул­сад амжилттай зохион бай­гуулагдлаа. Монгол Улс, ОХУ, БНХАУ, Казакстан, Вьетнам, БНАСУ гэсэн зургаан орны хооронд жил бүр явагддаг энэ удаагийн уулзалт манай улсад болсон нь транзит тээврийг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өглөө хэмээн оролцогч талууд дүгнэж байна. Учир нь, Зам, тээврийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтарч манай улсыг дамнасан төмөр замын тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний нэг болгож уулзалтын  эхний өдрийг Монгол, Орос, Хятад гурван улсын тээвэр зууч, ачаа илгээгч томоохон байгууллагуудыг оролцуулан “Транзит Монгол” сэдвийн дор зохион байгуулсан юм. Энэ үеэр транзит тээврийг хөгжүүлэхэд бодлогын хэмжээнд хэрхэн анхаарч байгааг оролцогч талуудад тайлагнаж, дэлхийн томоохон бараа илгээгч болон хүлээн авагч нарт цаг хугацаа болон мөнгө хэмнэх өргөн боломж байгаа нь монголын транзит тээврийг ашиглах гэх сэдэл өгч чадсан юм. Ингэснээр энэ жил 2.2 сая тонн ачааг транзитаар тээвэрлэх шийдвэрт хүрлээ. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 760 мянган тонноор өссөн дүн бөгөөд өнгөрсөн оны транзит тээврийн орлогоос 30 орчим тэрбум ам.доллараар давуу байна гэсэн үзүүлэлтийг харуулжээ.

Түүнчлэн энэ удаагийн хуралдаанаар манай улс гадаад худалдааны 13 сая тонн ачаа тээвэрлэх тохиролцоонд хүрлээ. Энэ нь тээвэрлэх ачааны тоо 2.7 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс импорт нь 3.5 сая тонн бөгөөд Оросоос Монгол руу 1.7 сая тонн, Хятадаас Монгол руу 1.8 сая тонн ачаа тээвэрлэх аж. Экспортын ачааны хувьд 6.9 сая тонн байхаар тохирсны 6.1 сая тонн нь БНХАУ-руу гарах бол үлдсэн 830 мянган тоннд хойд хөрш рүү ачаа тээвэрлэхээр болсон юм. Дээрх тоон үзүүлэлтэд дотоодын тээвэрлэлтийг нэмснээр монголчууд энэ жил 22-23 сая тонн ачаа тээвэрлэх бололцоотой. Уг шийдэлд талууд санал нэгдээд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Төмөр замын хүчин чадал нэмэгдэж байна

Манай улсын төмөр замын хүчин чадал өнөөд­рийн байдлаар 25 сая тонн гэг­дэж байгаа. Энэ хүчин чадлаа энэ онд 100 хувь ашиглах байсан ч хараахан боломж бүрдсэнгүй. Тухайл­бал, Оросын талаас энэ жил нэг сая тонн нүүрс, нэг сая тонн төмрийн хүдрийг манай улсаар дамжуулж БНХАУ-д гаргах хүсэлт тавьсан ч Эрээн боомтоос цааш ачааг тээвэрлэхэд Хя­тадын төмөр замын хүчин ча­дал хүрэлцэхгүй тул эц­сийн шийдвэрт хүрч ча­даа­гүй. Гэхдээ  өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэл­сэн  УБТЗ-ын техникийн шинэчлэлийн ажлын эхний үе шат 2015 оны төгсгөл хүртэл нийтдээ 256 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдэж, төмөр замын нэвтрүүлэх техникийн хүчин чадал 70 гаруй хувиар нэмэгдэж жилдээ 35 сая  тонн ачаа тээвэрлэх боломжтой болох юм. Тиймээс манай улсаар тээвэрлэх ачааны тоо ирээдүйд өсөх хандлагатай учраас  холбогдох байгуул­лагаас өсөлтийг хангах арга хэмжээг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж байна. Түүнчлэн манай улсын газарзүйн буюу Алтайн нуруу, Хянганы нуруу, Амар мөрөн зэргээс шалтгаалан ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын хоёрхон гарц хөгжсөн байдаг байна. Тэдгээр нь Екатринбург-Диалян (6723 км), Екатринбург-Астана-Ляниюнгиан (6488 км) гэсэн чиглэл аж.
Харин манай улсаар дайран өнгөрч, Екатринбург-Тянжин чиглэлд явахад ердөө 5975 км зам туулдаг юм байна. Тиймээс манай улс нь БНХАУ-ыг европын орнуудтай холбох хамгийн дөт замтай учраас цаашид төмөр замын бодлогыг дэмжвэл транзит тээврээс их хэмжээний ашиг олох нь тодорхой болоод байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан