Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллагын хурал эхэллээ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал нийслэл Улаан


НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. 

Хурлаар Ази, Номхон далайн бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал, тогтвортой хөгжил,  хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдал болон Мянганы хөгжлийн зорилтуудын нэг “Өлсгөлөнг 50 хувиар бууруулах зорилт” энэ бүс нутагт хэрхэн хэрэгжиж байгаа, малын бэлчээр, ойг нөхөн сэргээх, бүс нутагт байгаль орчинд ээлтэй ХАА-н үйлдвэрлэлийн арга туршлагыг дэлгэрүүлэх, номхон далайн арлын болон далайд гарцгүй улсуудын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хоол хүнсний тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг дөрөв хоногийн турш хэлэлцэх юм байна.

Бага хуралд Ази, Номхон далайн бүсийн 40 гаруй  орныг төлөөлж хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд нар ирээд байгаа юм. Энэ удаагийн хуралд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано да Силва оролцож байгаа ажээ.

Чуулганыг нээж, Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга үг хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан