“Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2014 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 14.00 цагт Багануур дүүрэгт байрлах тус компанийн төв байрны хурлын танхимд болно.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1. Компанийн 2013 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2014 оны төлөвлөгөөний тухай
2. Санхүүгийн тайланд хийсэн хараат бус аудитын дүгнэлт
3. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны 2013 оны дүгнэлт
4. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны үйл ажиллагааны тайлан болон 2014 оны зардлын төсөв
5. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл
6. ТУЗ–ийн гишүүдийг томилох тухай
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2014 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгоно.
Хурлын материал, хурлаас гарах шийдвэрийн төслүүдтэй Багануур дүүрэг дэх компанийн байранд болон харилцагч брокер дилерийн компаниуд дээрээ танилцаж, холбогдох саналаа өгч болно.
Санал хүлээж авах сүүлчийн өдөр: 2014.04.23. 12.00 цаг
Хурал зохион байгуулах комисстой холбоо барих утас:
Комиссийн дарга: 263963, 99004383.
Гишүүд: 70213739, 99119714, 88082547.
Эрхэм хувьцаа эзэмшигч Та бүхнийг хуралдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС