Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014 оны гуравдугаар сарын 7-ны  өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Харьяа байгууллага, мал эмнэлгийн яаралтай
тусламжийн техник шинэчлэл  (автомашин) худалдан авах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: 2014/06-5/ХО
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам эрх бүхий тендерт оролцогчдоос “Харьяа байгууллага, мал эмнэлгийн яаралтай тусламжийн техник шинэчлэл  (автомашин)” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр  нь 100.000,0 /Нэг зуун мянга мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. ҮХААЯам Төрийнбанк: 900019403

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын талаарх дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын орлогын хэмжээ: 2012, 2013 оны аль нэг жилийн борлуулалтын орлого нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас дээш байх тухай нотлох баримтыг ирүүлнэ.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Хоёр жил буюу 2012, 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн  2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Тендерийн хамт тендерт оролцогч өөрийн санал болгож буй тендерийн үнийн 1 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 11 цаг 00 минутаас  өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Хаяг:
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,
Энхтайвны өргөн чөлөө -16/А, Засгийн газрын 9/А байр, 605 тоот өрөө

Нэмэлт мэдээллийг дараах утсаар авна уу.
Утас: 261754,  Факс: 262634

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан