Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуусаа англи хэлний мэдлэгийн төвшингөө шалгаарай

EF Education First олон улсын боловсролын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар болох Success төвтэй Монголын Залуучуудын Холбоо хамтран насанд хүрэгчдийн англи хэлний мэдлэгийн төвшинг харуулж чадсан дэлхийн хамгийн том судалгааны ажил болох EPI /English Proficiency Index/ судалгааг эх орондоо хэрэгжүүлж эхлээд байна. Энэ сарын 6-8 нд Их Британы Оксфорд хотод болох EF EPI төслийн танилцуулга зорилго бүхий “Lauguage Education Innovation 2014”  форумд МЗХ-ны ерөнхийлөгч оролцож тус байгууллагын Азийн Бүсийг хариуцсан захирал Андерс Микайл Еланд, Success төвийн захирал Нямсүрэн нартай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах юм.

Дэлхий даяар даяаршлагдаж байгаа өнөө үед хувь хүний болоод улс орны хөгжил дэвшлийн хэмжүүр төдийгүй гол хүчин зүйл болох англи хэлийг иргэн бүр эзэмших ёстой гэж үздэг болсон. Education First олон улсын боловсролын байгууллага EPI /English Proficiency Index/ судалгааны ажлыг сүүлийн 6 жилийн турш төрөлх хэл нь англи хэл биш орнуудад хэрэгжүүлж байгаа юм байна. Энэхүү судалгаанд одоогийн байдлаар дэлхийн 60 гаруй орны 5 сая орчим иргэн хамрагдсан байна.  

Тиймээс залуучууд та бүхнийг энэ судалгаанд идэвхитэй оролцохыг уриалж байна. Судалгааны дүнд манай улсын англи хэлний боловсрол, түүний хөгжлийн үйл явцыг бусад орнуудтай харьцуулан харахаас гадна англи хэлний боловсролын үнэлэмжийг жил жилээр гарган харж, дүгнэлт хийх, хувь хүн өөрийгөө олон улсын стандартын төвшинд хэрхэн суралцаж буйгаа мэдэх, мөн энэхүү судалгаа мэргэжил, ажиллаж буй сектор, газар зүйн байршилаар дүгнэгдэн гарах тул өөрийн англи хэлний боловсролын үнэлгээг олон талаас харах боломжтойн дээр албан байгууллага, аж ахуйн нэгжүүд нэмэлт зардалгүйгээр ажилчдынхаа англи хэлний ерөнхий төвшинг жил жилээр гаргаж болох юм. Мөн үүнээс гадна хувь хүн англи хэлний төвшинөө ахиулах хөшүүрэг нь болж байгаагаараа онцлог бөгөөд судалгаанд оролцох хүсэлтэй хүн бүр үнэ төлбөргүй онлайн тест ажиллах хэлбэрээр хамрагдах юм.

Судалгаа нь унших ба сонсох гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд 50 минут үргэлжилэх интернетэд суурилсан тест юм. Судалгаанд хамрагдахаар бүртгүүлэхдээ дараах зааврыг анхаарах ёстой юм байна.

1.      Судалгааны системд бүртгүүлэхдээ энэ линкээр орж доорх 2 хувилбарын аль нэгийг сонгоно.

-өөрийн facebook-ээр дамжих

-шинэ мэдээллийн сан үүсгэх

                   2. Тестийг           эхлүүлэхдээ Start товчлуурыг дарах бөгөөд дууссаны дараа  View Test Result-руу орж харна.https://www.eftestofenglish.org/test-your-english/report   энэ холбоосоор орох боломжтой юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан