Алдарт загвар өмсөгч Ноами Кэмпбелл олон жилийн өмнөөс үсний асуудалтай болсон билээ. Энэхүү тун хэцүү асуудлаас салж, сайхан эрүүл үстэй байхын тулд тэрээр байгалиас заяасан унаган төрхөө эргүүлж авчрах нь дээр хэмээн үзсэн бололтой. Одоо тэрээр афро стилийн үстэйгээр олны өмнө гарч ирэх болжээ.
Наоми Кэмпбелл хиймэл үс зүүх болсноо хэнээс ч нуухгүй байгаа. Тэрээр ихэвчлэн урт шулуун үс сонгодог байсан. Сүүлийн жилүүдэд байнга нэг бол үс залгадаг эсвэл парик угладаг болсныг уншигчид андахгүй. Гэтэл Грэм Нортоны шоунд оролцохоор ирэхдээ афро стилийн үстэй гарч ирэв. Тэрээр үүний ачаар өөрийнхөө жинхэнэ үсэнд амрах боломж олгож байгаа юм гэдгээ үзэгчдэд ярьсан аж. Мөн үс нь сүүлийн жилүүдэд эрчимтэй унах болсноос үүдэн өөрийнхөө имижийг байнга өөрчилж эхэлсэн гэдгээ ч үзэгчидтэй хуваалцав.
Үнэндээ түүнд шинэ үсний засалт нь тунчиг сайхан зохижээ. Үсэндээ тохируулан тэрээр 80-аад оныг санагдуулав загвар бүхий хувцсыг ч сонгосон байлаа.