Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Стандарт биш төрх


Дэлхий үзэсгэлэнт Синди Кроуфорд, Андриана Лима нараас татгалзаж, арай өөр шинэ дүр төрхийг хүсэх болжээ. Тэр төрх нь бусдаас онцгой бас нийтлэг биш байх ёстой. Тэгвэл өнөөдрийн загварын томоохон агентлаг, борлуулалтаараа тэргүүлэх сэтгүүлүүдийг чимж байгаа онцгой дүр төрхийг онцлоё. Стандарт биш хэмээн загварын онцолдог ч тэдэнгүйгээр хэзээ ч өөрсдийнхөө шоуг төсөөлж чаддаггүй болсон тийм загвар өмсөгчдийг танилцуулж байна.

Лили Коул

Улаан үст англи бүсгүй Лили Коул загварын бизнест хөл тавьж амжилт олоход дэндүү өргөн дугуй царайгаараа 10 гаруй жилийн өмнө бол гологдох байсан нь тодорхой. Түүнээс гадна Коул харьцаа муутай уруул, хол нүд гээд загварын бизнест гологдох зүйл ихтэй. Өөрөөр хэлбэл үзэсгэлэнтэй бшсгүй биш. Гэвч өнөөдөр Лилигүйгээр загварын ертөнцийг төсөөлөхөд бэрх. с Chanel, Hermès, Longchamp, Cacharel, Topshop, DKNY, Jean Paul Gaultier, Versace, Alexander McQueen гээд загварын акулууд түүнийг биширдэг.
“Британид яагаад ч юм улаан үстнүүдэд дургүй байдаг. Сургуульд байхад би гэдэг хүн ёстой нугасны муухай дэгдээхэй байлаа. Гэхдээ би өөрийнхөө үсэнд, өнгөнд нь дуртай. Цаг хугацаа өнгөрөх туас өөрөө өөртөө итгэх итгэд минь нэмэгдэж байсан. Энэ нь маш зөв алхам байжээ гэдэгтээ одоо бүрэн итгэлтэй байна” хэмээн загвар өмсөгч маань ярьдаг. Лили маш өндөр боловсрол эзэмшсэн бүсгүй. Английн эмэгтэйчүүдийн шилдэг гимназыг төгссөн төдийгүй Кембрижийн их сургуулийг онц дүнтэй төгсөгчдийн нэг.

Лилли Макменами

Түүний зарим нэг зургийг харахаар өөрийн эрхгүй дур гутмаар санагддаг. Гэвч гадаад төрх нь Marc Jacobs, Chanel, Versace, Prada зэрэг загварын томчуудтай гэрээ байгуулж ажиллах боломж олгодог. Түүгээр ч зогсохгүй нүцгэн биеийн гоо сайхныг алдаршуулах Pirelli хуанлийн моделиэр ажилласан. Сонирхолтой нь Лиллигийн ээж нь жинхэнэ гоо үзэсгэлэнгийн дээд болсон загвар өмсөгч байсан аж.

Андрей Пежич

Хэрвээ түүнийг эрэгтэйчүүдийн загварын голлох моделиор харвал тийм ч сайхан санагдахгүй л болов уу. Харин бүсгүйчүүдтэй хамт эмэгтэй хувцасны загвар үзүүлж байхыг нь харсан хүн бүр шаргал үст үзэсгэлэнт загвар өмсөгч гэж өөрийн эрхгүй уулга алдана. Загварын ертөнцөд энэхүү универсал эр тэргүүлэх загвар зохион бүтээгчдийн шоунд оролцож Vogue, FHM, Vulture Magazine сэтгүүлийн нүүрийг чимдэг.

Велвет Д Амур

Дэлхийн хамгийн тарган загвар өмсөгч хэмээн түүнийг онцолдог. Тэрээр өөрийн илүүдэл жингээ карьерын шат болгон ашигладаг. Корсет, богино банзал, урт оймсыг хаана ч хэзээ ч ичилгүй өмсч чаддаг. Амурыг загварын ертөнцөд хамгийн ихээр шүтэн бишрэгч нь  Жан Поль Готье. Тэрээр бүсгүйг зоригтойгоор бүх шоундаа урьдаг. Үзэсгэлэнт бүсгүй маань 136 кг жинтэй. Сонирхолтой нь өөрийгөө турж байгаа эсэхийг маш нарийн ажиглаж, аль болох турахгүйг хичээдэг гэнэ.

Линдси Виксон

Бумбагар уруул, хүүхэлдэй шиг царай, том нүд. Үнэхээр дур булаам төрх.Гэхдээ түүний урд хоёр шүд нь томоос том завсартай.  Гэвч энэ нь түүний хувьд давуу тал. Miu Miu, Mullberry, Anna Sui, John Galliano, Alexander McQueen, Versace бүсгүйг өөрийн голлох загвар өмсөгчөөр сонгох дуртай. Бүсгүй энгийн амьдралдаа өөрийгөө гоёж гоодох, нүүрээ будаж янзалж, өө сэвээ дарах тун дургүй. Байгалиас заяасан дүр төрхөөрөө л гайхуулах дуртай.

Дафна Гроенвельд

Хэтэрхий том шулуун хамар дээрээс нь уруулаа түрсэн том шүд. Бүсгүйн энэ бүх доголдлыг олон хүнд эргэлзээ таамаг үлдээх гайхамшигт харц нь далдалдаг. Calvin Klein, Dior, Miu Miu, Gucci и Prada-гийн хайртай модель Dior Addict-ийн өнгө төрхийг тодорхойлж байсан юм.  Дафна харин Victoria`s Secret –ийн сахиусан тэнгэрийн нэг байхыг хүсдэг ч одоогоор түүнд урилга ирээгүй байгаа гэнэ.

Девон Аоки

Япон бүсгүй Аокиг олон хүн “Удам угсааны мөхөл”, Нүгэл хилэнцийн хот” зэрэг кинонд тоглосноор нь санаж байгаа байх. Зүрхэн хэлбэрт царайтай хэмээгддэг энэ бүсгүйг зөвхөн кино урлагийнхан “олзолдоггүй”. Тэрээр алдарт зурагчин Марио Соррентигийн охин тэнгэр нь. Hugo Boss, Moschino, Ungaro, Fendi зэрэг брэндтэй хамтран ажиллаж, Lancome –ийн нүүр царайгаар хэдэн жилийн турш тодорч байсан нэгэн.

Ханна Габи Одиель

Том дух өргөн шанаа. Сайхан бүсгүйд байх ёстой зүйл мөн гэж үү. Гэтэл энэ нь Ханнаг хэзээ давтагдашгүй гоо үзэсгэлэн гэж тодорхойлоход хүргэж байгаа аж. Valentino-гийн гоёл чимэглэлийн голлох загвар өмсөгчөөр Mulberry –гийн тайзыг эзэгнэсэн бшсгүй.  Гудамжны стиль гэх өвөрмөц дүр төрхийг өөртөө бүрдүүлж чаддагаараа тэрээр үргэлж загвар зохион бүтээгчдийн анхаарлын төвд байж чаддаг юм.

Катя Жаркова

Нэмэх размерийн бүсгүй. Тэр өөрийгөө бүдүүн гэдгийг хэзээ ч нуудаггүй бас турах гэж хичээдэггүй. Учир нь тэр загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан. Тэрээр эрүүл хоололтын талаар ярьж, өөрийгөө хайрлах тухай сурталчлаад байдаггүй ч реалити шоу хөтөлж, загварын зураг авалтанд байнга оролцдог. “Үзэсгэлэн гоо байх гэж золиос гаардах хэрэггүй” гэсэн зарчмыг мөрдлөг болгодог гэнэ.

Келли Миттендорф

Урт нарийн нүд, дөрвөлжин царайтай түүнийг харсан хэн ч загварын ертөнцийнх гэж хэлэхгүй байх. Анх харсан хүн түүнийг онцгой нэгэн гэж тодорхойлохгүй бүсгүйн өөрийн гэх үзэл бодол байр суурь нь загварын ертөнцөд тэргүүлэх байр суурьтай нэгэн болгож чадсан гэнэ.  Vogue, Dansk, i-D, Richardson, Surface зэрэг загварын сэтгүүлийн нүүр царай болсон Келли загварын ертөнцөд томоохон орон зайтай, эрэлттэй загвар өмсөгч.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан