Монголын Залуучуудын Холбооноос зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Залуу хүн” цуврал лекц энэ оны анхны дугаартаа “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболдыг урьсан. Тэгвэл энэ долоо хоногийн лекцийн зочноор "Хамтын халуун сэтгэл" ТТБ-ын зохицуулагч, хүмүүнлэгийн олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулж олны хайр хүндэтгэлийн хүлээсэн Зоригтсайханы Сарантуяа уригдан оролцохоор болсон байна. Аливаа тусыг бага гэж голохгүй халуун сэтгэлээр хийж, залууст үлгэр дууриалал, нийгэмд сайн үйлсийг дэлгэрүүлж байгаа З.Сарантуяа нийгмийн сайн сайхны төлөө залуусын оролцоо ямар чухал болох талаар сонирхолтой лекц уншиж залуустай илэн далангүй ярилцан баасан гарагийн оройг хамт өнгөрүүлэхээр болжээ. “Залуу хүн” цуврал лекц гуравдугаар сарын 7-ны өдөр МЗХ-ны Залуусын нээлттэй танхимд 17.30 цагаас болох юм байна.