Жүжигчин Кэти Холмес "Elle" сэтгүүлийн ирэх сарын дугаарт ярилцлага
өгөхдөө өөрийнх нь хүүхэд байсан үеэс өнөөдрийн амьдрал хэрхэн
өөрчлөгдсөн тухай яриа дэлгэжээ. Хөдөөгийн жижиг хотод өссөн тэрээр одоо
зургаан настай охинтойгоо шуугиант Нью-Йорк хотод амьдарч буй. Халуун
дулаан гэр бүлийн амьдрал дунд өссөн тэрээр өөрийнх нь хүүхэд байсан
үеэс охиных нь одоо байгаа орчин огт өөр болсныг яриад, хэдий нийгэм
өөрчлөгдөж байгаа ч хүний амьдралын хамгийн чухал зүйл, үнэлэмжүүдээ
алдахгүй байгаасай гэж хүсдэг хэмээн хэлжээ. Үүнээс хамгийн чухал нь
хүүхэд гэр бүлийнхээ хайрыг мэдэрч өсөх ёстой, хоёрдугаарт, өөртөө
хайртай байж, өөрийгөө чухал, онцгой хүн гэдгээ мэдэрч байх хэрэгтэй
гэжээ.
Кэти Холмес Холливудын топ од Том Крузтэй зургаан жил
амьдраад хоёр тийш болж, одоо ганц биеэр охиноо өсгөж байгаа ч энэ бүх
зүйлийг мэдрүүлж хүүхдээ хүмүүжүүлж байгаа гэнэ. Тэрээр "Ээжээс чинь
илүү хайрлах хүн байдаггүй юм гэж ээж миний хэлдэг байж билээ. Энэ үг
ямар үнэн болохыг одоо ойлгож байна" хэмээн ELLE-д ярьжээ.