Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Талийгаач” оршуулгын товчоонд ирээд амь оржээ


Америкийн Лексингтон хотноо 78 настай Уолтер Уильямсын төрөл төрөгсөд түүнийг нас барчихлаа, зүрх нь цохихгүй байна хэмээн оршуулгын товчоо дуудсан байна. Түүний цогцосыг гялгар уутанд хийн оршуулгын товчоонд аваачжээ.
Гэтэл оршуулгын товчооныхон түүнийг хөдөлүүлэхэд бэлтгэж байтал “талийгаач” гэнэт амь орон босоод ирсэн байна. Оршуулгын товчооныхон ч сандран төрөл төрөгсдийг нь эмчтэй хамт дууджээ.
Өвгөний гэрийнхэн, эмч нар ирээд юу гэсэн нь тодорхойгүй, харин өвгөн өөрөө ертөнцөд эргэн ирсэндээ баяртай байна гэсэн гэнэ.
Харин Талийгаач үүнээс өмнө ингэж өвдөж, зүрх нь зогсч байсан эсэх талаар мэдээлээгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан