Загвар өмсөгч Миранда Керр Оскарын дараах "Vanity Fair" үдэшлэгт гялалзсан мөнгөлөг даашинзтай ирсэн нь олны харааг булааж байлаа. Түүний гоо үзэсгэлэн телевизийн шууд ярилцлагыг хүртэл тасалдуулж орхижээ. Миранда Керр эфирээр шууд ярилцлага өгч зогстол түүний хажуугаар өнгөрсөн экс нөхөр нь телевизийн камер байгааг ч үл тоон, түүнтэй мэндлэхээр ирээд "Чи гайхалтай харагдаж байна" хэмээн хацар дээр нь үнсчээ. Өнгөрсөн онд түүнээс салсан Орландо Блум эхнэрийнхээ гоё сайхныг магтаад бас амьдрал хэр байгааг асуугаад амжжээ. Энэ бүхэнд Миранда Керр гайхаж хоцорсон ч тайзан дээр алхдаг загвар өмсөгчийн туршлага зааж, балмагдсан байдлаа үзэгчдэд харуулахгүй нууж чаджээ.
Сваровски, H&M, Reebok гээд олон брэндийн нүүр царай болсон загвар өмсөгч Миранда Керр, жүжигчин Орланд Блум хоёр 2010 онд гэрлээд гурван жил хамт амьдарсны эцэст хоёр тийшээ болсон юм. Гэвч тэд одоо хүртэл маш ойр дотно харилцаатай хэвээр байгаа. Тэд хоёр настай хүүхдээ бүрэн бүтэн гэр бүлийн хайрыг мэдрүүлэхийн тулд салсан ч гэсэн сайхан харилцаатай байхыг эрхэмлэдэг ажээ.